Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 519

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 40-378 тоотод оршин суух, Лааж овгийн Цэдэн-Ишийн Ганчулуунд холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 9848278,99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хас банк нь Ц.Ганчулуунд холбогдуулан 9848278,99 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь банктай харилцан тохиролцож зээлээ төлөхөөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ц.Ганчулуунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 9848278,99 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн нь хариуцагч Ц.Ганчулуун банктай харилцан тохиролцож зээлээ төлөхөөр болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкыг Ц.Ганчулуунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 9848278,99 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 86261 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 172522 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА