Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 01440

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 25 өдөр            Дугаар 142/ШШ2016/01440                              Орхон аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хас банкны Эрдэнэт салбар

 Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-9-99 тоотод оршин суух, Шархаж овгийн Батсүхийн Эрдэнэбат, /Регистрийн дугаар: ФМ76110976/

 25.036.117,91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016-09-22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Эрдэнэт салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Зээлдэгч Б.Эрдэнэбат нь Хас банктай 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1450002204 тоот зээлийн гэрээг байгуулан 24,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн 1450002204 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1450002204-01 тоот барьцааны гэрээний барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу баг хабитат 14 а дугаар гудамжны 12 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай /Г-2101008156/ 800.0 метр квадрат газар, Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу баг хабитат 14 а дугаар гудамжны 11 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай /Г-2101006516/ 800.0 метр квадрат газар тус тус барьцаалуулсан. Зээлдэгч Б.Эрдэнэбат нь Хас банктай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1450002204 дугаартай зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг банкны зүгээс удаа дараа шаардсан боловч гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул дараах шаардлагыг гаргаж байна. Үндсэн төлбөр 17,348,730.91 төгрөг, үндсэн зээлийн хүү 7,010,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 676,423 төгрөг нийт 25,036,117.91 төгрөгийг барьцааны хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу баг хабитат 14 а дугаар гудамжны 12 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай /Г-2101008156/ 800.0 метр квадрат газар, Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу баг хабитат 14 а дугаар гудамжны 11 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай /Г-2101006516/ 800.0 метр квадрат газар тус тус үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Батсүх овогтой Эрдэнэбат нь 2013-07-02-нд Өмнөговь аймаг Цогтцэций сумын Хас банкнаас 24-н сая төгрөгийн зээл авсан үнэн болно. Үүнээс хойш 2014 оны 02 сараас ажилгүй болсон тул өдийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй явж ирсэн. 2016 оны 09 дүгээр сарын 10-наас Оюутолгойд гагнуурчнаар ажилд орсон. Одооноос буюу 10 дугаар сарын 30-наас эхлэн зээлийн эргэн төлөлт тасрахгүй хийгдэх болно. Үндсэн хэвийн төлөлтөндөө орно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээндээ: Б.Эрдэнэбат нь 25,036,117.91 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-нд 17,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны дотор 2,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны дотор үлдэгдэл 4,036,117.91 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов. Б.Эрдэнэбат нь харилцан тохиролцсон хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар талууд харилцан тохиролцов гээд гарын үсэг зурсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Эрдэнэт салбар нь хариуцагч Б.Эрдэнэбатад холбогдуулан 25.036.117,91 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хариуцагч Б.Эрдэнэбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,036,117.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн тухай эвлэрлийн гэрээ байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй  байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Хас банкны Эрдэнэт салбарын 25 036 117.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Эрдэнэбат 2016 оны 12 дугаар сарын 25-нд 17,000,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны дотор 2,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны дотор үлдэгдэл 4,036,117.91 төгрөгийг тус тус төлөх, энэ хугацаандаа зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Зээлийн барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу баг хабитат 14 а дугаар гудамжны 12 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 000097952 тоот гэрчилгээний дугаартай, Г-2101008156 тоот улсын бүртгэлийн дугаартай, 800.0 метр квадрат газар, Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу баг хабитат 14 а дугаар гудамжны 11 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 000156877 тоот гэрчилгээний дугаартай, Г-2101006516 тоот улсын бүртгэлийн дугаартай 800.0 метр квадрат талбайтай газрыг тус тус бариулсан болохыг дурдсугай.

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Б.Эрдэнэбат нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,130,59 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 283,130.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Эрдэнэт салбарт олгосугай.

5.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

   

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Л.АРИУНЦЭЦЭГ