| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01402/и |
| Дугаар | 142/ШШ2016/01302 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2016/01302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнж 15-2б тоотод оршин суух, Боржигон овгийн Шонуугийн Батбаатар /ФМ61123012/-ийн хүсэлттэй
"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Батбаатар, гэрч З.Александр, С.Булган, С.Лхамрагчаа, Т.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Батбаатар нь 1983 онд цэргээс халагдаж ирээд Эрдэнэтийн “Мод дамжуулах бааз”-д туршийн мазын жолоочоор 1983 оны 08 дугаар сарын 03-нд орсон, ингээд 1986 оны 08 дугаар сарын 25-нд тус байгууллага нь “Мод боловсруулах комбинат” болж тийшээ шилжиж 1989 оны 12 дугаар сарын 19 хүртэл маз-509 машины жолоочоор ажилласан. 1989 оны 12 дугаар сарын 20-оос 1991 оны 11 дүгээр сарын 01-ыг хүртэл “Монгол ажилчидын нэгдсэн захиргаа”-нд /авто тээврийн комбинатад/ шавар ачдаг маз, камаз, машины жолоочоор ажилласан. 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос Эрдэнэт барилга компанид мазын /мексер/ жолоодож байгаад 1994 оны 12 дугаар сарын 30-нд тус компани нь “Эрдэнэт строй” ХХК болоод би тэндээ 2011 он хүртэл камаз 555, миксер, мазын жолоочоор ажилласан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шонуугийн Батбаатар нь шүүхэд хандан Эрдэнэтийн “Мод дамжуулах бааз”-д туршийн мазын жолоочоор 1983 оны 08 дугаар сарын 03-нээс 1986 оны 08 дугаар сарын 25 хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 25-наас 1989 оны 12 дугаар сарын 19 хүртэл “Мод боловсруулах комбинат”-д маз-509 машины жолоочоор, 1989 оны 12 дугаар сарын 20-оос 1991 оны 11 дүгээр сарын 01-ыг хүртэл “Монгол ажилчидын нэгдсэн захиргаа”-нд /авто тээврийн комбинатад/ маз, камаз машины жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл “Эрдэнэт барилга” компанид мазын /миксер/ жолоочоор, 1994 оны 12 дугаар сарын 30-наас 2011 он хүртэл “Эрдэнэт строй” ХХК-д камаз 555, миксер мазын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Ш.Батбаатар нь дээрх хугацаануудад Эрдэнэтийн “Мод дамжуулах бааз”, “Мод боловсруулах комбинат”, “Монгол ажилчидын нэгдсэн захиргаа”-нд /авто тээврийн комбинатад/, “Эрдэнэт барилга” компани, “Эрдэнэт строй” ХХК-д маз камаз /миксер/-ын жолооч, туршийн мазын жолоочоор ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч З.Александр, С.Булган, Т.Батзоригт, С.Лхамрагчаа нарын мэдүүлэг, Ш.Батбаатарын өөрийнх нь тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Ш.Батбаатарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Шонуугийн Батбаатар /ФМ61123012/-ыг 1983 оны 08 дугаар сарын 03-наас 1986 оны 08 дугаар сарын 25 хүртэл Эрдэнэтийн “Мод дамжуулах бааз”-д туршийн мазын жолоочоор, 1986 оны 08 дугаар сарын 25-наас 1989 оны 12 дугаар сарын 19 хүртэл “Мод боловсруулах комбинат”-д маз-509 машины жолоочоор, 1989 оны 12 дугаар сарын 20-оос 1991 оны 11 дүгээр сарын 01-ыг хүртэл “Монгол ажилчидын нэгдсэн захиргаа”-нд /авто тээврийн комбинатад/ маз, камаз машины жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 30 хүртэл “Эрдэнэт барилга” компанид мазын /миксер/ жолоочоор, 1994 оны 12 дугаар сарын 30-наас 2011 он хүртэл “Эрдэнэт строй” ХХК-д камаз 555, миксер мазын жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА