| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01403/и |
| Дугаар | 142/ШШ2016/01303 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2016/01303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртын гол баг Баянзамын 8-36 тоотод оршин суух, Бузуу овгийн Цэвээнжавын Алтантуяа /ФБ65100304/-ын хүсэлттэй
"Нас тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Алтантуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Цэвээнжав овогтой Алтантуяа нь 1963 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн. Одоо миний бичиг баримтууд 1965 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн гэдгээр явж байгаа. Аав маань намайг 10 настай байхад сургуульд оруулахдаа 8 настай гэж бүртгүүлээд оруулж байсан гэж ярьж байсан. /1963 оныг 1965 он болгож өөрчилж анх сургуульд оруулсан гэж/. Би 1973 онд 1 дүгээр ангид орсон. Одоо цахим үнэмлэх 1965 оны 10 дугаар сарын 3-аар явж байгаа. Төрсний бүотгэлийн лавлагаагаар 1963.10.03 төрсөн гэж гарч ирсэн. Иймд намайг 1963.10.03-нд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Цэвээнжавын Алтантуяа нь “1963 оны 10 дугаар сарын 03-нд төрснөөр насаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
Ц.Алтантуяа нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1963 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний баримтын архивын хэлтсээс гаргасан түүний төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Алтантуяагийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Бузуу овгийн Цэвээнжавын Алтантуяа /ФБ65100304/-г 1963 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА