| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01724/и |
| Дугаар | 01441 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 01441
| 2016 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 142/ШШ2016/01441 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундрага 1-03 тоотод оршин суух Алаг адуун овогт Цэвээндоржийн Долгорсүрэн /ФД:83022428/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 39-07 тоотод оршин суух Баатад овогт Дагвын Сансарбаатар /ГБ:81032518/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Долгорсүрэн, хариуцагч Д.Сансарбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Цэвээндорж овогтой Долгорсүрэн нь 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нөхөр болох Д.Сансарбаатартай гэр бүл болсон. Одоо 1 хүүтэй. Нөхөр болох Д.Сансарбаатар нь гэр бүл болсоноос хойш ихэвчлэн архи ууж, хүү бид хоёрыг орхиж явж, сэтгэл санааны маш хүнд дарамтанд байлгадаг байсан учир миний бие тус шүүхэд болон эвлэрүүлэн зуучлагчид 2 удаа өргөдөл өгч эвлэрлийн гэрээгээр эвлэрч байсан. Мөн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр энэ тухай бас л өргөдөл гаргахад Д.Сансарбаатар нь оршин суугаа хаяггүй, гар утас нь холбогдохгүй, ажил дээрээ байхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид 2015 оны 08 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Бид одоо хамтдаа амьдарч, эвлэрэх ямар ч боломжгүй, тус тусдаа хамтран амьдрагчтай болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Д.Сансарбаатар нь хүлээн зөвшөөрч байгаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Д.Сансарбаатар хүүгээ өөр дээрээ авах болсон учир хүүхдийн асрамж тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Д.Сансарбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар гарган оролцсон болно.
Зохигчид шүүхэд дараахь эвлэрлийн гэрээг ирүүлсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ: 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр миний бие Цэвээндорж овогтой Долгорсүрэн нь тус шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай өргөдөл өгсөн. Хариуцагч Д.Сансарбаатар нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа тул эвлэрлийн гэрээ байгуулж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү С.Зулбаярыг аав Д.Сансарбаатарт үлдээхээр болж байгаа. Мөн хүүдийн тэтгэлэг гаргуулахгүй болно гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Долгорсүрэн нь хариуцагч Д.Сансарбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.Сансарбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2006 онд танилцан, 2006 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-1847 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү Сансарбаатарын Зулбаяр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, Мөнхийн гэгээ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Даваат багийн Засаг даргын тодорхойлолт, С.Зулбаярын Г-1645 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас тусдаа амьдраад нэг жил болсон хэн аль нь хамтран амьдрагчтай болж өөр өөрийн амьдралаар амьдарч байгаа талаар тайлбарлаж байгаа, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй, эх Ц.Долгорсүрэн нь удаан хугацаагаар гадаад улсад байх шалтгаантай, хүү С.Зулбаярын аавтайгаа хамт амьдарна гэсэн санал зэргийг харгалзан 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү С.Зулбаярыг эцэг Д.Сансарбаатарын асрамжинд байлгахаар шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй, хариуцагч Д.Сансарбаатар хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Сансарбаатараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Долгорсүрэнд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ