Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 520

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Хас банкны хүсэлттэй

П.Долгорсүрэнг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Хас банкыг төлөөлж Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Зээлдэгч Пүрэвсүрэн овогтой Долгорсүрэн нь манай банкнаас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1700000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2015 оны 07 сараас хойш зээлийн төлөлт хийлгүй одоог, хүртэл хугацаа хэтрээд байгаа. Харилцагч тухайн үеийн хаяг дээрээ байхгүй байгаа мөн аймгаас шилжин одоогоор ямар хаяг дээр байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Долгорсүрэн нь Хас банкнаас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1700000 төгрөгийн зээл авсан боловч зээлийн төлөлт хийгээгүй, анх зээл авахдаа хаягтаа оршин суухгүй байгаагаас зээлийг нь төлүүлэх арга хэмжээ авах боломжгүй болоод байна. Иймд П.Долгорсүрэнг эрэн сурвалжлаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хас банк нь П.Долгорсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Дамба овгийн Пүрэвсүрэнгийн Долгорсүрэн /ЙЮ85021663/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Дамба овгийн Пүрэвсүрэнгийн Долгорсүрэн /ЙЮ 85021663/ нь хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, Этм 22-284 тоотод оршин сууж байсныг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаарДамба овгийн Пүрэвсүрэнгийн Долгорсүрэнг /ЙЮ 85021663/ эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Дамба овгийн Пүрэвсүрэнгийн Долгорсүрэнг /ЙЮ 85021663/ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА