| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00521/И |
| Дугаар | 521 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 521
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн сумын Уянга сумын 7 дугаар багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Адуут овгийн Аюушийн Лхагвадоржийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Лхагвадорж шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1973 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, 1976 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэвлэл түгээгчээр, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохирч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1973 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, 1976 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэвлэл түгээгчээр, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Лхагвадорж Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч А.Лхагвадорж нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1973 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, 1976 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэвлэл түгээгчээр, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 598 тоот архивын лавлагаа, Уянга сумын Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тушаал, гэрч П.Түмэн-Наст, Б.Оюунжаргал нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч А.Лхагвадорж өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарАдуут овгийн Аюушийн Лхагвадоржийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1973 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, 1976 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэвлэл түгээгчээр, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА