Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2015 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 01442

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2016/01442

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 20-р хороо Шар хоолойн дунд төгөлийн ард оршин суух Заландай овогт Мэгдийн Навчмаа /ШГ:63081901/

Хариуцагч: Улаанбаатар хот Налайх дүүрэг Замчин 35-244 тоотод оршин суух Харчууд овогт Даанжуурын Баасанжаргал /МХ:79012769

1 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Навчаа миний бие Д.Баасанжаргалын хүсэлтээр 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөгийг 9%-ийн хүүтэй 50 хоногийн хугацаатай зээлдүүлсэн боловч тэр үедээ 115 000 төгрөгийг хүүнд нь өгөөд дахиж өгөөгүй араас нь өчнөөн хөөцөлдсөн боловч  өгөөгүйн улмаас уг шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж Улаанбаатар хотод Налайх дүүрэгт байгааг олж ирээд байна. Ийм учир Д.Баасанжаргалаас үндсэн мөнгө 1 000 000 төгрөг, 50 хоногийн хүү 150 000 төгрөг, алданги 500 000 төгрөг нийт 1 650 000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

 

            Зохигчид эвлэрлийн гэрээндээ: М.Навчмаагийн нэхэмжилсэн мөнгө 1 650 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 11 дүгээр сарын 12-ны дотор 1 000 000 төгрөгийг нь үлдэгдэлийг нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны дотор төлж дуусгах нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Д.Баасанжаргал нь нэхэмжлэгч М.Навчмаагийн нэхэмжлэлийн шаардлага 1 650 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 41 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 20 675 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 20 675 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч М.Навчмаагийн нэхэмжлэлийн шаардлага 1 650 000 төгрөгийг хариуцагч Д.Баасанжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-ны дотор 650 000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 41 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 20 675  төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 20 675 төгрөгийг хариуцагч Д.Баасанжаргалаас тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Навчмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                               

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ