Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 01451

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2016/01451

Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-11 тоотод оршин суух Монгол овгийн Чимэд-Ойдовын Наранцэцэг /АЮ:89052187/

     Хариуцагч: Булган аймаг Орхон сум 2-р багт оршин суух Галбуут овгийн Цэндийн Батзориг /ГЮ:93042112/

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ч.Наранцэцэг нь Ц.Батзоригтой 2014 онд танилцаж гэр бүл болж 2015 онд охин Б.Уянга төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэгийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

 

            Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь Ц.Батзоригт холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ц.Батзоригтой эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн зохих ажиллагааг хийсэн. 

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Ц.Батзоригт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

  

           ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ