| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01296/и |
| Дугаар | 01474 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 01474
2016 оны 12 сарын 02 өдөр Дугаар 142/ШШ2016/01474 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Капитал банк
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-6-34 тоотод оршин суух, Булдай овогт Батдэлгэрийн Бат-Орших /ФМ:82051820/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-2 тоотод оршин суух, Булдай овогт Батдэлгэрийн Батчимэг /ФМ:83111002/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-6-34 тоотод оршин суух, Чулуут овогт Арцсэдийн Даваажаргал /ФМ:62110506/
81 021 173.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, хариуцагч Б.Бат-Орших, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Капитал банк иргэн Б.Бат-Орших, Б.Батчимэг, А.Даваажаргал нартай 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №591 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 54 000 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй орон сууцны зээлийн зориулалтаар олгосон. Зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-6-34 тоот 29 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг орон сууц нь зээлдэгч Б.Бат-Оршихын өмчлөлд бүртгэгдсэн байдаг. Зээлдэгч Б.Бат-Орших нь зээл авах үедээ тус банкны Орхон салбарын харъяа Булаг тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ийнхүү чөлөөлөгдсөнөөс хойш тэрээр гэрээний үүргээ зөрчин зээлийн төлбөр огт төлөөгүй ба зээлээс нийт 5 711 336.08 төгрөг л төлсөн. Капитал банкны гүйцэтгэх захирлын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 277 тоот тушаалаар батлагдсан “Ажиллагсдын орон сууцны зээлийн журам”-ын 2.7-д “Ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доошгүй жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг зээл анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцон хүүг төлүүлнэ” гэж заасан байдаг.
Иймд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Б.Бат-Оршихын үндсэн зээлийн үлдэгдэл 48 288 663.92 төгрөг, зээлийн хүү 32 154 630.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 577 879.71 төгрөг нийт 81 021 173.80 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 056 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хариуцагч Б.Бат-Орших би нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.Бат-Орших би нэхэмжлэгч Капитал банкнаас 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 54 000 000 төгрөгийг 15 жилийн хугацаатайгаар, сарын 1 хувь буюу жилийн 12 хувийн хүүтэйгээр, орон сууцны зээлийн зориулалтаар зээлж авсан. Тухайн үед би Капитал банкинд тооцооны төвийн эрхлэгч ажилтай байсан бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жирэмсний амралт авч, улмаар өөрийн хүсэлтээр 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу тухай бүрт зээлээ төлж ирсэн. Гэтэл Капитал банк нь намайг ажлаас гарсан шалтгаанаар зээлийн хүү, эргэн төлөлтийн хуваарьт дур мэдэн өөрчлөлт оруулж гэрээнд заагаагүй үндэслэлээр, зээлдэгч надтай харилцан тохиролцоогүйгээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж тооцоо хийн илүү төлөлт хийхийг шаардсан. Тийнхүү зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа ажлаас чөлөөлөгдсөн тул анх зээл авсан өдрөөс буюу 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 54 000 000 төгрөгийн хүүг 1,8 хувиар хуримтлуулан тооцож, хүүг нөхөн төлүүлэхийг шаардсан. Миний бие 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлд 5 652 270.75 төгрөг, үндсэн хүүнд 19 314 426.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 28 157.69 төгрөг буюу нийтдээ 24 994 855.09 төгрөг төлөөд байгаа бөгөөд Капитал банкны хууль бус шаардлагыг эс зөвшөөрч зээлийн эргэн төлөлтийг зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Харин 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг тооцвол зээлд 7 955 607.30 төгрөг, хүүнд 28 681 898.27 төгрөг нийт 36 637 505.57 төгрөг гэсэн тооцоо гарч байна. Би 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг зогсоосон хэдий ч 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөлтийг хийж, зээлийг хэвийн үргэлжлүүлэх тухай хүсэлтийг удаа дараа илэрхийлж бичгээр хүсэлт гарган өгч байсан бөгөөд “төв банк руу хүсэлтийг чинь илгээсэн, хариу ирээгүй байна” гэсэн шалтгаанаар асуудлыг шийдвэрлэлгүй хугацаа алдуулсан хойноо шүүхэд хандаж байгаад харамсаж байна. Капитал банкны зүгээс орон сууцны зээлийн гэрээнд заагдаагүй шаардлага тавьж, илүү төлөлт хийхийг шаардсаны улмаас зээлдэгч би зээлээ эргэн төлөх боломжгүй болж, цаашлаад ипотекийн 8 хувийн болон 5 хувийн зээлд хамрагдах боломжгүй болж эрх ашиг маань ноцтой хөндөгдөж байна. Иймд нэхэмжлэгч Капитал банкны хууль бус шаардлага, илүү нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд цаашид анх байгуулсан гэрээний нөхцлөөр зээлээ төлж явах хүсэлтэй байна гэв Хариуцагч Б.Бат-Оршихын тайлбартаа бусад хариуцагч нар санал нэг байгаа болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээг анх байгуулагдсан нөхцөл, журмын /зээл, зээлийн хүү, зээлийн гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэвийн үргэлжлүүлэхийг Капитал банкинд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Б.Бат-орших миний бие нь анх Капитал банктай 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 54 сая төгрөгийг 15 жилийн хугацаатайгаар, жилийн 12 хувийн буюу нэг сарын 1 хувийн хүүтэйгээр, орон сууцны зориулалтаар зээлж, 591 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан болно.
Тухайн үед би Капитал банкинд ажиллаж байсан хэдий ч МУ-ын иргэнийхээ хувиар орон сууцны зээлд хамрагдсан бөгөөд бидний хооронд байгуулагдсан 591 дугаартай зээлийн гэрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Капитал банкны гүйцэтгэх захирлын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 277 тоот тушаалаар батлагдсан “Ажиллагсдын орон сууцны зээлийн журам”-ын 2.7-д “Ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг зээл авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцон хүүг төлүүлнэ" гэж дурдсан ямар нэгэн хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй болно.
Нэхэмжлэгч Капитал банк нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн гэрээ болон хуульд заасан нөхцөл, журмыг зөрчин хууль бус шаардлага тавьж, улмаар зээлээ эргэн төлөх боломжгүй хүнд байдалд оруулсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээл, хүү төлөх мэдэгдэл ирүүлсэн. Энэхүү мэдэгдэлд Б.Бат-Орших миний 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 54 сая төгрөгийг 180 сарын хугацаатайгаар 21,6 хувийн хүүтэйгээр зээл авсан гэж тооцож үндэслэлгүйгээр өндөр хүү буюу 17 157 071.41 төгрөгийг төлөхийг шаардсан байсан.
Миний бие анх зээл авсан өдрөөс хойш зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу тухай бүр нь төлж ирсэн боловч нэхэмжлэгчээс ирүүлсэн хууль бус шаардлагыг эс зөвшөөрч, түүнтэй холбогдуулан Капитал банкнаас /тевөөс/ ирэх хариуг хүлээн өнөөдрийг хүрч байгаа болно.
2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл зээлээ хэвийн байдлаар үргэлжлүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд Капитал банктай харилцан тохиролцсоны дагуу 5 сая төгрөгийг гүйлгээний түр дансанд байршуулж миний зээлийн дансанд шилжүүлж зээл болон зээлийн хүүнд тооцож төлөгдсөн. Миний биө 2015 оны 04 дүгээр сарын 15-нд Капитал банкны удирдлагуудад хандаж өргөдөл хүсэлтийг бичгээр гарсан бөгөөд хариуг Капитал банкны төвөөс өгнө гэсээр өгөөгүй өнөөдрийг хүрсэн.
Нэхэмжлэгч Капитал банк нь ИХ-ийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “ ... иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал,гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж заасныг зөрчиж үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр 591 дугаартай зээлийн гэрээний хүүнд өөрчлөлт оруулан зээлийн хүүг илтэд зээлдэгчийн хууль ёсны эрх, ашиг, сонирхолд үл нийцсэн байдлаар дангаар шийдвэрлэн хууль бус шаардлага тавин улмаар шүүхээр нэхэмжилж байгаа нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна.
Аливаа гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг оруулахдаа гэрээнд оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийллийг харилцан тохиролцсоны үндсэн дээр зохих зөвшөөрлөөр хийж, зохих журмаар баталгаажуулах ёстой байтал зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч дангаар гэрээг өөрчилсөн нь шударга ёсны болон хууль ёсонд үл нийцсэн үйлдэл болсон учир миний бие энэхүү хууль бус шаардлагыг эс зөвшөөрч зээлийн эргэн төлөлтийг зогсоосон билээ.
Нэхэмжлэгчийн энэхүү хууль бус шаардлага, дангаар гэрээний нөхцөл журмыг өөрчилсөнтэй холбогдон зээлдэгч миний хууль ёсны эрх, ашиг, сонирхол хөндөгдөж, ипотекийн 8 хувийн зээлд ч хамрагдах боломжгүй байсаар өнөөдрийг хүрч байна.
Миний бие 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасны дагуу төлөгдвөл зохих зээл 2 303 336,55 төгрөг, зээлийн хүү 9 367 471,62 төгрөг нийт 11 642 650,48 төгрөгийг төлж зээлийн гэрээг хэвийн байдлаар үргэлжлүүлэн зээлээ төлж дуусгах бүрэн боломжтой ба 12 сая төгрөгийг хаан банкин дахь харилцах дансандаа байршуулсан болно.
2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 591 дугаартай зээлийн гэрээг анхны нөхцөл журмын дагуу цаашид үргэлжлүүлж зээлээ төлөхөд зээлийн гэрээний дүн нь 46 044 392.72 төгрөг байгаа болно.
Иймд нэхэмжлэгч Капитал банкийг зээлдэгч Б.Бат-оршихтой байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 591 дугаартай Зээлийн гэрээг анх байгуулагдсан нөхцөл журмын /зээлийн гэрээний хугацаа, зээл, зээлийн хүү, зээл эргэн төлөх хуваарь/ дагуу үргэлжлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч Б.Бат-Оршихын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Капитал банкны Гүйцэтгэх захирлын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 277 тоот тушаалаар баталсан “Ажиллагсдын орон сууцны зээлийн журам”-ын 2.7-д “Ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг зээл анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцон хүүг төлүүлнэ”гэж заасан. Энэхүү журам батлагдан гарч Капитал банкны нийт салбар, тооцооны төвүүдэд мөрдөгдөж эхэлсний дараа буюу 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Б.Бат-Орших нь зээл авч зээлийн гэрээ байгуулсан тул дээрхи журмын заалтын дагуу зээлийн хүүг 1,8 хувиар тооцсон. Иймд Б.Бат-Оршихын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг банкны зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк хариуцагч Б.Бат-Орших, Б.Батчимэг, А.Даваажаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 81 021 173.80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээг анх байгуулсан нөхцөл журмын дагуу хэвийн үргэлжлүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцэж байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 591 дугаартай орон сууцны барьцаат зээлийн гэрээ болон Капитал банкны Гүйцэтгэх захиралын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 277 тоот тушаалаар батлагдсан Ажиллагсдын орон сууцны зээлийн журамын 2.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.Бат-Орших, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Банктай байгуулсан зээлийн гэрээнд сарын 1 хувиар хүү тооцож төлнө гэж заасан байдаг. Бидний хооронд зээлийн нэмэлт гэрээ огт байгуулагдаагүй, хариуцагч нарын зүгээс зээлээ төлөхгүй байх санаатай үйлдэл хийгээгүй, төв банкнаас ирэх хариу хүлээж байна гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл надад ямар нэгэн хариу өгөөгүй. Гэрээ анх байгуулсан өдрөөс эхлэн хүүг нөхөн төлөхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.Бат-Орших, Б.Батчимэг, А.Даваажаргал нар нь орон сууц худалдан авах зориулалтаар 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Капитал банктай 591 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулан 54 000 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан бөгөөд барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-6-34 тоот 29 м2 талбайтай 2 өрөө орон сууц, гэр ахуйн цахилгаан бараа, тавилга эд хогшил барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Капитал банк нь 591 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан ба Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-6-34 тоотод байрлах 29 м2 талбайтай, Ү-2101001479 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууц барьцаалан Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлдэгч Б.Бат-Орших нь зээл авах үедээ Капитал банкны Орхон салбарын харъяа Булаг тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү ажлаас чөлөөлөгдсөн бол тус банкны ажиллагсдын орон сууцны зээлийн журмын 2.7-д заасан үндэслэлээр анх зээл олгосон өдрөөс эхлэн хүү тооцсон ба зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас 81 021 173.80 төгрөг төлөх үндэслэлтэй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Хариуцагч нар зээл болон зээлийн үнийн дүн, ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн талаар маргаагүй, харин Капитал банкны ажиллагсдын орон сууцны зээлийн журмын 2.7 дахь заалт болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа талаар маргаж байна.
2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Капитал банкны Гүйцэтгэх захирлын 277 дугаартай тушаал батлагдаж, ажиллагсдын орон сууцны зээлийн журмыг шинэчлэн баталсан байна. Уг журмын 2.7-д ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-с доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг зээл анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн нөхцлөөр шинэчлэн байгуулна гэж заасан байна.
Дээрхи үндэслэлээр банк зээлдэгчийн төлсөн мөнгийг гэрээнд заагдаагүй хүүгээр төвлөрүүлэхээр болсоныг хариуцагч нар эс зөвшөөрч 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс зээлийн эргэн төлөлтийг зогсоосныг буруутгах боломжгүй юм.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-д банк зээлийн гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохиролыг шаардана гэж заасан байх ба 8.3.1-8.3.17-д заасан нөхцлүүд нь нэг талын санаачлагаар гэрээг цуцлах үндэслэл гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ эс биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Б.Бат-Оршихын Капитал банкны удирдлагад гаргаж байсан хүсэлт болон Хаан банкны 5094089132 дугаартай өөрийнхөө дансанд хуримтлуулсан 18 404 982 төгрөгийн орлого нь түүнийг үүргийн гүйцэтгэлээс санаатайгаар зайлсхийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн гэрээний 10 дугаар зүйлдийн 10.2-д гэрээнд нэмэлт өөрчлөлтүүдийг зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга тэмдэг дарж, хуулинд заасан бусад шаардлагуудыг хангаснаар хүчин төгөлдөр гэж үзэх ба энэхүү нэмэлт өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байхаар зохицуулсан байна. Зохигчдын хооронд нэмэлт гэрээ байгуулагдаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нараас нийт 14 589 578.09 төгрөг /2014-10-09 өдрөөс сар бүр төлөх ёстой мөнгөн дүнгээр тооцов/ гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 66 431 595.71 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар
Хариуцагч Б.Бат-Орших 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 591 дугаартай зээлийн гэрээнд заасан нөхцөл журмын дагуу хэвийн үргэлжлүүлэхийг Капитал банкинд даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг тул хариуцагч Б.Бат-Орших шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Капитал банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, зээлийн бодлого болон бусад эрх зүйн актуудаар зохицуулагдахаар хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх ба уг эрх нь гэрээний зүйл заалт бүрт нэгэн адил үйлчилнэ.
Зохигчдын хооронд байгуулсагдсан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 591 дүгээр барьцаат зээлийн гэрээний 10 дугаар зүйлд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцааг зохицуулсан байх ба 10.2-т гэрээнд гэрээнд нэмэлт өөрчлөлтүүдийг зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга тэмдэг дарж, хуулинд заасан бусад шаардлагуудыг хангаснаар хүчин төгөлдөр гэж үзэх ба энэхүү нэмэлт өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байхаар зохицуулсан байна. Талуудын хооронд нэмэлт гэрээ байгуулагдаагүй байх тул хүчин төгөлдөр үйлчилж байгаа зээлийн гэрээг талууд дагаж мөрдөх нь зүйтэй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 591 дүгээр барьцаат зээлийн гэрээг анх байгуулсан нөхцөл журмын дагуу хэвийн үргэлжлүүлэхийг Капитал банкинд даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч Капитал банкны урьдчилан төлсөн 563 056 төгрөг, Б.Бат-Оршихийн урьдчилан төлсөн 388 172 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Орших, Б.Батчимэг, А.Даваажаргал нараас 230 897.89 төгрөг гаргуулж Капитал банкинд, Капитал банкнаас 388 172 төгрөг гаргуулан Б.Бат-Оршиход олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ