| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00527/И |
| Дугаар | 527 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 527
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн хүсэлттэй
“Д.Сэрээнэндоржийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хас банкны захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Д.Сэрээнэндорж нь манай банкнаас 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3500000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сараас хойш зээлийн төлбөр хийлгүй одоог хүртэл хугацаа хэтрээд байна. Харилцагч нь тухайн үеийн хаяг дээр байхгүй байгаа мөн аймгаас шилжин одоогоор ямар хаяг дээр байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Довууч овогтой Сэрээнэндорж нь манай банкнаас 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээл авсан. Зээлийн эргэн төлөх хугацаа хэтэрсэн, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тухайн үеийн хаяг дээрээ байгаагүй, утас нь болохгүй байгаа. Улаанбаатар хотод байдаг гэсэн сураг сонсогдсон. Иймд Д.Сэрээнэндоржийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа нь Д.Сэрээнэндоржийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Д.Сэрээнэндорж нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хэрэгт авагдсан 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1110011065 тоот зээлийн гэрээ, 1110011065-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр, Д.Сэрээнэндорж нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Д.Сэрээнэндорж нь Арвайхээр сумын 6 дугаар багийн 44-540 тоотод оршин сууж байсан ба 94322109, 95326437 дугаарын утастай байсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Лувсан-Осор овгийн Довуучийн Сэрээнэндоржийг /ЙГ68012610/ эрэн сурвалжилсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Сэрээнэндоржийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА