| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01446/и |
| Дугаар | 142/ШШ2016/01331 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2016/01331
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-64 тоотод оршин суух, Балиа овгийн Лхагважавын Чулуунбаатар /УП62061176/-т холбогдох
“63 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахвь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 14 хоног баривчлагдсан байр хоолны зардал 63 000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдуулан өгч манай ажилд туслана уу гэжээ.
Хариуцагч Л.Чулуунбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Л.Чулуунбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхээр орж Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлийн 14 хоногийн хугацаагаар баривчлагдаж баривчлагдах байранд байсан ба байр хоолны зардал 63 000 төгрөг төлөөгүй нь үнэн. Одоогоор миний бие Л.Чулуунбаатар нь группд байдаг ба оюутан сурагчийн төлбөр өгдөг. Группийн мөнгөө ирэх 12 сарын сүүлээр сунгуулж авах тул энэ байдлыг минь харгалзан үзэж баривчлах байр хоолны мөнгийг 12 сарын 28-ныг хүртэл хойшлуулж өгөхийг хүсье. Миний бие Л.Чулуунбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 28-н гэхэд тус цагдаагийн газрын баривчлах байр хоолны зардал 63 000 төгрөгийг зааса хугацаанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Л.Чулуунбаатараас “63 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн 63 000 төгрөгийг хариуцагч Л.Чулуунбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 28-н гэхэд төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 63 000 төгрөгийг хариуцагч Л.Чулуунбаатарт нь 2016 оны 12 дугаар сарын 28-н гэхэд бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Л.Чулуунбаатар нь нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 63 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 4550 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулсугай.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА.