Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 01480

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2016/01480

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-2-16  тоотод оршин суух Ёндонжамцын Алтанчимэг /ГБ:70062104/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-3-106 тоотод оршин суух Ганбаатарын Эрдэнэбаатар /ТЯ:81032415/

175 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Г.Эрдэнэбаатар нь 175 000 төгрөгийг цагаан сар өнгөрөөгөөд цалин буухаар өгнө гэсэн боловч өнөөдрийг хүрлээ. Г.Эрдэнэбаатар нь утсаар ярихаар утсаа авахгүй мессеж бичихээр хариу өгөхгүй сүүлдээ энэ номероо сольсон гэсэн. Иймд хариуцагч Г.Эрдэнэбаатараас зээлж авсан мөнгө болох 175 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Эрдэнэбаатар нь 175 000 төгрөг авсан нь үнэн болно. 2017 оны 04 дүгээр сард мөнгийг нь өгнө. Одоогийн байдлаар ажилгүй байгаа тул 2017 оны 04 дүгээр сард гомдлыг барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Г.Эрдэнэбаатар нь нэхэмжлэгч Ё.Алтанчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 175 000 төгрөгийг 2017 оны 04 сарын дотор төлж барагдуулна гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2950 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 2950 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Ё.Алтанчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 175 000 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэбаатар 2017 оны 04 дүгээр сард төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 2950 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 2950 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэбаатараас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ