Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 916

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: М  ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М  Т  ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлогын хяналтын газрын татварын улсын байцаагч Л.А , Ж.Э 

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагч Л.А , Ж.Э  нарын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2******* тоот актын зарим заалтыг хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А , Х.Т , З.О , хариуцагч Ж.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

М  ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М Т  ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас М  ХК-ийн 2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгаад, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 тоот актьг гаргасан. Энэхүү актыг эс зөвшөөрч татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан боловч 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 57 тоот тогтоолоор нийт 54.407.396.90 төгрөгийн төлбөрөөс 27.383.571.10 төгрөгийн зөрчилд ногдох 2.808.186.41 төгрөгийн нөхөн татвар, 842.437.87 төгрөгийн торгууль, 100.430.87 төгрөгийн алданги, нийт 3.751.055.15 төгрөгийн төлбөрийг хасч, 50.656.341.75 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.4. Иргэн Ш.Г орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 5.606.718.4 төгрөгийн зөрчлийн хувьд: 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталсан Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -ийн дагуу буюу төрийн өмчийн орон сууцыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмаар хувьчилсан. Хувь хүнийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан суутгагчийн үүргийг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д 11 дүгээр зүйл, 12.2, 13.1.2-13.1.4, 15.1, 14.1.1, 8.1.6-8.1.8 заасан орлогыг олгохдоо гүйцэтгэхээр хуульчилсан байна. Энэхүү иргэн Ш.Г******* орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн асуудал нь Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу хувьчлагдсан байх тул бидний зүгээс хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгагчийн үүрэг гүйцэтгэх ёсгүй гэж үзэж байна. 

    Гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийг шилжүүлсэн 300.598.388 төгрөгийн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчлийн хувьд: Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр тооцооллын 20.983.218.31 төгрөгийн тооцооллын зөрүүг хасаж, 279.615.169.69 төгрөгийн зөрчилд ногдох нөхөн татвар, торгууль, алдангийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна,

а. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 хуулийн үйлчлэх хүрээ нь Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн, Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан дээр борлуулсан бараа, түүнчлэн, Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад үйлчилнэ буюу нутаг дэвсгэрийн зарчмаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан байтал Татварын улсын байцаагч нар Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдээгүй ажил гүйлгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 Монгол улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10,0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 7.3.5, 7.4.9-д заасан үйлчилгээг авсан тул Монгол улсын оршин суугч бус этгээдээс нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж авч төсөвт төлөх үүргээ зөрчсөн гэжээ. Гэтэл энэхүү заалтын үндсэн гипотиз болох Монгол Улсын нутаг дэвсгэрт гэсэн нөхцөл нь олон улсын конвенци, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй, түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 -т заасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн шаардлагыг хангаагүй байтал буруу үндэслэлээр хариуцлага тооцсон байна.

    б. М  ХК нь эдгээр гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.2-ийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнасан болно. Гэтэл хэрэглэгчээс авсан нэг үйлчилгээний орлогод нийт дүнгээр 1, гадаад карьерт өгөх мөнгөнөөс дахин 1 удаа нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан тооцож байна. Сувгийн түрээс нь аль ч улсын нутаг дэвсгэрт хамаардаггүй сансар огторгуйд байрлах хиймэл дагуул ашигласны төлбөр бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа ажил, үйлчилгээ биш (Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсээс авсан албан тоот) болно. 

          Гадаад яриаг Монголоос долгион болгон хиймэл дагуул луу цацдаг бөгөөд уг долгионыг хүлээн авах ц******* холбооны байгууллага буюу карьер нь уг долгионыг хүлээн авснаар хийгддэг. Япон улсын KDDI нь өөрийн нутаг дэвсгэр дээрээ үйлчилгээ үзүүлсэн байтал ямар үндэслэлээр Монгол улсын нутаг дэвсгэрт үзүүлсэн гэж үзэж байгаа нь тодорхой бус байна. Монгол улс иргэншлээ эх үүсвэрийн зарчмаар буюу Монгол хүүхэд хаана ч төрсөн М******* иргэн гэж бүртгэж авдаг, харин АНУ нь нутаг дэвсгэрийн зарчимтай бөгөөд тухайн улсад төрсөн аль ч орны хүүхдийг өөрийн иргэнээр бүртгэж авдаг. Ийм их ялгаатай хоёр зарчмыг ижил мэтээр ойлгон, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэх хүрээнээс гадуур акт тавьж байгаа нь хуулийн үндэслэлгүй болно. Мөн Татварын хяналт шалгалт хийх томилолт нь ААНОАТ-ын тайлангаар гарсан алдагдлыг шилжүүлэх буюу ААНОАТ-ыг хамарсан байтал Нэмэгдсэн өртгийн албан татварыг хамарч, хариуцлага тооцсон байна.

Иймд татварын улсын байцаагч нарын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №2******* тоот актын Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих 50.656.341.75 төлбөрөөс 285.221.888.09 төгрөгийн зөрчилд ногдох, 28.522.188.81 төгрөгийн нөхөн татвар, 14.568.624.40 төгрөгийн торгууль, 128.480.83 төгрөгийн алданги, нийт 43.219.294.04 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2*******5 тоот актаар 816.795.195.2 төгрөгийн зөрчилд 54.407.396.9 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөөгүй. Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 29 тоот тогтоолоор 3.751.055.15 төгрөгийн төлбөрийг хасч, 50.656.341.75 төгрөгийн төлбөрийн төлүүлэхээр шийдвэрлэсэн. 2015 онд 279.615.169.69 төгрөгийн гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийг төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүйд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах: 16.1.2-д Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж заасныг зөрчсөн. 5,606,718.40 төгрөгийн орон сууцыг иргэн Ш.Г үнэгүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган тооцон төсөвт шилжүүлээгүй нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна. 15.1.7-д Энэ хуулийн 15.1.1, 15.1.6-д заасантай адилтгах бусад орлого” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

М  ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М  Т  ХХК-иас Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2******* тоот актын зарим заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас М  ХК-ийн 2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгаж, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2******* тоот актьг гаргасан бөгөөд татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 57 тоот тогтоолоор нийт 54.407.396.90 төгрөгийн төлбөрөөс 27.383.571.10 төгрөгийн зөрчилд 2.808.186.41 төгрөгийн нөхөн татвар, 842.437.87 төгрөгийн торгууль, 100.430.87 төгрөгийн алданги, нийт 3.751.055.15 төгрөгийн төлбөрийг хасч, 50.656.341.75 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнээс нэхэмжлэгчийн маргаж буй 2 төрлийн зөрчилд ногдуулсан  актын тогтоох хэсгийн 1.3 дахь хэсэг буюу Ш.Г******* орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 5.606.718.4 төгрөгийн зөрчилд 560.671.8 төгрөгийн татвар, 168.201.6 төгрөгийн торгууль, 61.215.0 төгрөгийн алданги нийт 790.088.3 төгрөгийн төлбөр, актын тогтоох хэсгийн 2-т “... гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй 279.615.169.7 төгрөгийн зөрчилд ногдуулсан 27.961.517.0 төгрөгийн нөхөн татвар 67.265.8 төгрөгийн хүү, 14.400.422.9 торгууль нийт 42.429.205.7 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэг. Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2******* тоот актын тогтоох хэсгийн 1.3 дахь хэсэг буюу Ш.Г орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 5.606.718.4 төгрөгийн зөрчилд 560.671.8 төгрөгийн нөхөн татвар, 168.201.6 төгрөгийн торгууль, 61,215,0 төгрөгийн алданги нийт 790.088.3 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч актын энэ хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, актын холбогдох хэсгийг хүчингүй болгож, актаар тогтоосон нийт төлбөрийг 790.088.3 төгрөгөөр бууруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална.” гэж зааснаар төрийн өмч буюу төрийн өмчит М  ХК-ийн орон сууцыг эзэмшиж байгаа иргэн Ш.Г Төрийн өмчийн хорооны 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар тогтоолоор хувьчилжээ. 

Хариуцагчаас М  ХК нь Ш.Г орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн гэж үзэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан суутгагчийн үүргийг биелүүлээгүй гэж буруутгажээ.

Харин дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан орлогод Ш.Г хувьчлан авсан орон сууц хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч компанийг тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй өөрөөр хэлбэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12.2, 13.1.2-13.1.4, 15.1, 14.1.1, 8.1.6-8.1.8 заасан орлогыг олгохдоо суутгагчийн үүрэг гүйцэтгэхээр хуульчилсан тул Ш.Г******* хувьчилсан орон сууцны үнэд татвар ногдуулан суутган авах үүргийг тус компани хүлээхгүй юм.

Иймд Ш.Г орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 5.606.718.4 төгрөгийн зөрчилд 560.671.8 төгрөгийн татвар, 168.201.6 төгрөгийн торгууль, 61,215,0 төгрөгийн алданги нийт 790.088.3 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч актын энэ хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21 тоот актын тогтоох хэсгийн 1.3 дахь хэсгийг хүчингүй болгож, уг зөрчилд ногдуулсан төлбөрийн хэмжээгээр маргаан бүхий актын холбогдох хэсэгт ногдуулсан төлбөрийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн 2******* тоот актын тогтоох хэсгийн 2 дахь хэсэг буюу Гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийг шилжүүлсэн 300.598.388 төгрөгийн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд 30.059.383.8 төгрөгийн нөхөн татвар, 90.179.5 төгрөгийн хүү, 15.029.919.4 төгрөгийн торгууль ногдуулсныг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр 20.983.218.31 төгрөгийн тооцооллын зөрүүг хасаж, 279.615.169.69 төгрөгийн зөрчилд ногдох нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаан бүхий актын тогтоох хэсгийн 2-т “... гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ 300.598.388.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд 30.059.383.8 төгрөгийн татварыг нөхөж төлүүлэх, 90,179,5 төгрөгийн хүү, 15.029.919.4 төгрөгийг торгууль ногдуулсныг Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор зөрчлийн дүнг 279.615.169.70 төгрөг болгон өөрчилж, 20.983.218.30 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2.098.321.83 төгрөгийн нөхөн татвар, 629.496.50 төгрөгийн торгууль, 22.913.67 төгрөгийн алданги нийт 2.750.732.00 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэх 279.615.169.70 төгрөгийн зөрчилд ногдох 27.961.516.97 төгрөгийн нөхөн татвар, 14.400.422.90 төгрөгийн торгууль, 67.265.83 төгрөгийн алданги нийт 42.429.205.70 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.

Нэхэмжлэгчээс “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 хуулийн үйлчлэх хүрээ нь Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн, Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, түүнчлэн, Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад үйлчилнэ буюу нутаг дэвсгэрийн зарчмаар ногдуулахаар заасан байтал Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдээгүй ажил гүйлгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан, ...хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “...Монгол Улсын нутаг дэвсгэрт” гэсэн нөхцөл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй, түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 -т заасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн шаардлагыг хангаагүй байхад буруу үндэслэлээр хариуцлага тооцсон” гэж маргадаг.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар, мөн зүйлийн 2-д “Монгол улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарах”-аар заажээ. 

М  ХК нь 2015 онд гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөр болох 279.615.169.69 төгрөгийг оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн бөгөөд уг оршин суугч бус этгээд дээрх  үйлчилгээг үзүүлсний төлбөрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй  байна.

        Дээр дурдсан 2 төрлийн 285.221.888.1 төгрөгийн зөрчилд 28.522.188.8 төгрөгийн нөхөн татвар, 67.265.8 төгрөгийн хүү, 168.201.5 төгрөгийн торгууль, 61.215.0 төгрөгийн алданги нийт 790.088.3 төгрөгийн төлбөр нийтдээ 43.219.294.0 төгрөгийн төлбөр ногдуулснаас Ш.Г үнэгүй орон сууц шилжүүлсэн орлогод хувь хүний албан татвар суутган тооцож төсөвт шилжүүлээгүй зөрчилд ногдуулсан 560.671.8 төгрөгийн нөхөн татвар, 168.201.5 төгрөгийн торгууль, 61.215.5 төгрөгийн  алданги нийт 790.088.3 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, энэ хэмжээгээр актаар тогтоосон төлбөрийг бууруулах үндэслэлтэй байна.

Ингээд М******* ц******* х******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М Т  ХХК-ийн гаргасан Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2******* тоот актын тогтоох хэсгийн 1.3 дахь хэсэг буюу Ш.Г орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 5.606.718.4 төгрөгийн зөрчилд 560.671.8 төгрөгийн татвар, 168.201.6 төгрөгийн торгууль, 61.215.0 төгрөгийн алданги нийт 790.088.3 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч актын энэ хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, актын холбогдох хэсгийг хүчингүй болгож, актын тогтоох хэсгийн 2-т “... гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчил ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг /Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор өөрчлөгдсөн зөрчлийн дүн 279.615.169.7 төгрөгийн зөрчилд ногдуулсан 27.961.517.0 төгрөгийн нөхөн татвар 67.265.8 төгрөгийн хүү, 14.400.422.9 торгууль нийт 42.429.205.7 төгрөгийн төлбөр/ хэрэгсэхгүй болгож, актын маргаж буй 2 зөрчилд ногдуулсан төлбөрийн дүнг  560.671.8 төгрөгийн нөхөн татвар, 168.201.5 төгрөгийн торгууль, 61.215.5 төгрөгийн  алданги нийт 790.088.3 төгрөгөөр бууруулж шийдвэрлэлээ.

Ингэснээр актаар тогтоосон төлбөр 27.961.516.97 төгрөгийн нөхөн татвар, 14.400.422.90 төгрөгийн торгууль, 67.265.83 төгрөгийн алданги нийт 42.429.205.7 төгрөг болон буурч байгааг дурдах нь зүйтэй.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6, 29.1.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.4.9, 16 дугаар зүйлийн 16.1.2, Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан М******* ц******* х******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2******* тоот актын тогтоох хэсгийн 1.3 дахь хэсэг буюу Ш.Г орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 5.606.718.4 төгрөгийн зөрчилд 560.671.8 төгрөгийн татвар, 168.201.6 төгрөгийн торгууль, 61.215.0 төгрөгийн алданги нийт 790.088.3 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч актын энэ хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, актын холбогдох хэсгийг хүчингүй болгож, актын тогтоох хэсгийн 2-т “... гадаад ярианы төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй 279.615.169.7 төгрөгийн зөрчилд ногдуулсан 27.961.517.0 төгрөгийн нөхөн татвар 67.265.8 төгрөгийн хүү, 14.400.422.9 торгууль нийт 42.429.205.7 төгрөгийн төлбөр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, актын маргаж буй 2 зөрчилд ногдуулсан төлбөрийн дүнг  560.671.8 төгрөгийн нөхөн татвар, 168.201.5 төгрөгийн торгууль, 61.215.5 төгрөгийн  алданги нийт 790.088.3 төгрөгөөр бууруулсугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны  хэрэг   шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН