| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01621/и |
| Дугаар | 01487 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 01487
| 2016 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 142/ШШ2016/01487 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг 9-31 тоотод оршин суух Хотгойд овогт Пүрэвдоржийн Амгалан /ДЭ:68122308/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Амгалан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1968 оны 12 дугаар сард төрсөн. 1984 онд Говь-Алтай аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд орж 1986 онд барилгачин мэргэжлээр төгссөн. Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оноос 1992 он хүртэл ажилаж байсан хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэтэл Нэгдэл дундын үйлдвэрт орсон, гарсан тушаал байхгүй тул 1986 оны 07 дугаар сарын 01-нээс 1992 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хотгойд овогт Пүрэвдоржийн Амгалан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
П.Амгалан нь Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт болон Говь-Алтай аймгийн Цамхаг компанид 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл барилгачинаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 85 дугаартай архивын лавлагаа, Говь-Алтай аймгийн архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1318 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн архивын тасгийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны 106 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний 117 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 56 дугаартай ажилд томилох тухай тушаал, Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаартай нэмэгдэл чөлөө олгох тухайн тушаал, П.Амгалангийн 175941 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болон 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаа, намын үүр, үйлдвэрчний эвлэлийн хороо, хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос П.Амгаланд тус тус олгосон баярын бичиг, П.Амгалангийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 616694 дугаартай үнэмлэх, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний 342301 дугаартай бат илэрхийлэх, БНМАУ-ын Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн 550701 дугаартай гишүүний үнэмлэх зэрэг татвар хураамжийг тухай бүрт нь төлж байсныг нотлох баримтуудаар тус тус батлагдаж байна.
Иймд Хотгойд овогт Пүрэвдоржийн Амгаланг Говь-Алтай аймгийн нэгдэл дундын үйлдвэрт болон Говь-Алтай аймгийн Цамхаг компанид 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл барилгачинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хотгойд овогт Пүрэвдоржийн Амгаланг Говь-Алтай аймгийн нэгдэл дундын үйлдвэрт болон Говь-Алтай аймгийн Цамхаг компанид 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл барилгачинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ