| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01695/и |
| Дугаар | 01538 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 01538
| 2016 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2016/01538 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-72 тоотод оршин суух Авга тайж нар овогт Бат-Эрдэний Түвшинбаяр /ЧЛ:83091976/
Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 20-р хороо Цээнэ 2-35 тоотод оршин суух Хархүүхэн овогт Доржраагийн Ганчимэг /ПЮ:84051727/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Түвшинбаяр, хариуцагч Д.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Түвшинбаяр би Ганчимэгтэй 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Том хүү Санчир 2005 онд, бага хүү Адъяа 2006 онд төрсөн. Ганчимэг бид хоёр 2006 оноос хойш хоёр хүүгийн аав, ээж болон сайхан амьдарч байсан боловч 2014 оноос 2 хүү маань том болж гараас гарч байх үеэс эхнэр маань Эрдэнэтэд амьдарч чадахгүй гээд хотод амьдрах болсон. Би Эрдэнэт үйлдвэр ХХК-д Дулаан цахилгаан төвд хими, ус бэлтгэлийн хэсгийн мастер ажилтай учраас 2 хүүтэйгээ Орхон аймагтаа ажиллаж, амьдарч байна. Бид тус тусдаа амьдраад удаж байгаа ба цаашид ч хамт амьдрах хүсэл хэн хэнд минь байхгүй болсон байна. Ганчимэг бид хоёр эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрэх боломжгүй шүүхээр гэрлэлт цуцлах асуудлаа шийдүүлэх шаардлагатай гэсээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Бидний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй ба хоёр хүүгээ би өөрөө авч өсгөж байгаа, цаашид ч над дээр хүүхдүүд үлдээхээр болсон. Иймд Ганчимэг бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээх зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв
Хариуцагч Д.Ганчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ганчимэг би Түвшинбаярын гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Түвшинбаяр намайг гэсэн сэтгэлгүй, гомдоож байсан, буцаж нийлэхийг удаан хүлээсэн боловч эвлэрэх боломжгүй болсон тул гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хамтдаа амьдрах хугацаандаа Санчир, Адъяа гэх хоёр хүүтэй болсон. 2014 оноос би хотод амьдрах болж түүнээс хойш бид тус тусдаа амьдарч байгаа ба цаашид бид хамтдаа амьдрах боломжгүй эвлэрүүлэн зуучлалаар орсон ч эвлэрээгүй юм. Хүүхдүүдийг эцгийнх нь асрамжинд үлдээхээр бид ярилцаж тохиролцсон тул энэ асуудал дээр маргах зүйл байхгүй ба эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр нь хариуцагч Д.Ганчимэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Д.Ганчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2004 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлж 0024354-137 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас 2005 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү Түвшинбаярын Санчир, 2006 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Түвшинбаярын Адъяа нар төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, Анхны оч өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Зэст багийн Засаг даргын тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн тодорхойлолтууд, Т.Санчирын 0132540-826 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Адъяагийн 0217225- Г1595 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас байнгийн хэрүүл маргаантай байх болсон төдийгүй тусдаа амьдраад хоёр жил болсон, хэн аль нь хамтран амьдрагчтай болж өөр өөрийн амьдралаар амьдарч байгаа талаар тайлбарлаж байгаа, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй, эх Д.Ганчимэг нь Улаанбаатар хотод амьдардаг, өөрийн гэсэн тогтсон ажил хөдөлмөр эрхлээгүй мөн Т.Санчир, Т.Адъяа нар аавтайгаа хамт амьдарна гэсэн санал зэргийг харгалзан 2005 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т.Санчир, 2006 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Т.Адъяа нарыг эцэг Б.Түвшинбаярын асрамжинд байлгахаар шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагч Д.Ганчимэгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганчимэгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Түвшинбаярт олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ