| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01500/и |
| Дугаар | 01547 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 01547
| 2016 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2016/01547 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Фиаблебиз ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бат-Эрдэнийн Дэлгэрзаяа /РЮ:85122169/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг баруун задгай 25-09 тоотод оршин суух Боржигон овогт Наранбаярын Золжаргал /ФА:95101319/
1 941 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрзаяа, хариуцагч Н.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг Фиаблебиз ХХК–нь 2016 оны 09 сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минутанд 5 залуу ирж эд хөрөнгө хөлслөх гэрээгээр Наранбаярын Золжаргалд угсардаг шат 6 үе, 50 метр болон болон 60 метртэй уртасгагч түрээслүүлсэн. Барьцаандаа сони нөөтбүүк тавьсан. 2016 оны 09 сарын 26-ны өдөр хамт явж байсан 5 залуугийн 2 нь ирж, барьцаанд тавьсан зүйлээ буцаан авч, оронд нь 46 000 төгрөгийг барьцаанд үлдээгээд явсан. Үүнээс 2 хоногийн дараа гэрээн дээрх утас руу залгаж, багажнуудыг буцаан авчир гэж хэлсэн боловч одоо очиж байна гэж худлаа хэлээд одоог хүртэл манай багажнуудыг авчирч өгөөгүй. 2016 оны 10 сарын 06-нд Наранбаярын Золжаргал манай компани дээр өөрөө ирсэн ба түүнээс шатаа асуутал одоо хүртэл авчирч өгөөгүй юм уу би бичиг баримтгүй гэхээр нь жолооны үнэмлэхээрээ гэрээ хийж гарын үсэг зурсан гэсэн. Яг авсан хүнийг нь олж өгнө гээд явсан. 2016 оны 10 сарын 06-ны өдөр залгаад шат чинь наадмын талбайд угсраатай байна гэж хэлсэн. Тэр өдөр нь манай компаниас очиж угсардаг шатыг авсан бөгөөд шатыг буулгасан байсан. Мөн шат дутуу байсан. Үүнээс тавцан -6 ширхэг, Х турба -4 ширхэг, хөл-4 ширхэг, боргоцой -12 ширхэг, 60 метртэй болон 50 метртэй уртасгагч тус бүр дутуу байсан. Тэд дээрх зүйлийг ICE TOP хамтлагийн тоглолтонд хэрэглэсэн гэсэн. Бид удаа дараа холбогдох утас руу залгасан ч утасаа салгасан байсан. Иймд манай компани иргэн Наранбаярын Золжаргалаас түрээсийн төлбөрийн хамт нийт 1 941 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан боловч авсан зүйлсээ хасвал 1 301 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч Н.Золжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Наранбаяр овогтой Золжаргал миний бие нь таксинд явж байгаад Тэмүүжин, Агваанжигмид гэх 2 ахтайгаа таараад Фиаблебиз ХХК орсон. Энэхүү нэхэмжилж байгаа эд зүйлийг Тэмүүжин, Агваанжигмид гэх залуус түрээсэлсэн. Өөрийн бичиг баримтаар түрээслэх гэсэн боловч лавлагаа байсан болохоор үйлчлээгүй миний жолооны үнэмлэхээр түрээслээд явсан. Тийм учраас миний бие энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна Дутаасан эд зүйлстэй ижил зүйлс ирж яваа гэсэн гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Фиаблебиз ХХК нь хариуцагч Н.Золжаргалд холбогдуулан эд хөрөнгө хөлслүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 941 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 301 000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээгээр угсардаг шат иж бүрдэлийн хамт, 50 м болон 60 метрийн уртасгагчийг хариуцагч нь авсан тул гэрээнд заасан үнэ бүхий эд зүйлийг, түрээслэх хоногийн төлбөрийн хамтаар гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний танил Тэмүүжин, Агваанжигмид гэх 2 ах бичиг баримтгүй гэх шалтгаанаар би гэрээнд гарын үсэг зурсан. Эд зүйлийг аваагүй, хэрэглээгүй тул энэ төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Н.Золжаргал нь 4 залуугийн хамтаар Фиаблебиз ХХК-гаас 1 300 000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн угсардаг шат, 50 метр болон 60 метрийн урттай 2 ширхэг 220 000 төгрөгийн үнэ бүхий уртасгагчийг эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан барьцаанд зөөврийн компьютер бариулан, гарын үсэг зурж авсан болох нь зохигчдын тайлбар, эд хөрөнгө хөлслөх гэрээгээр нотлогдож байна. /хх-3,4/
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтанд тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз нь алданги, торгууль гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон байх тул анз шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд багасгаж угсардаг шатны хэсгээс зарим нэг эд зүйлээ буцааж авсан тул бүхэлд нь нэхэмжлэх шаардлаггүй гэж дүгнээд 1 301 000 төгрөг нэхэмжилж байна. Угсардаг шатнаас 640 000 төгрөгийн эд зүйлийг буцааж авсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй энэ талаар маргаагүй болно.
Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 2 хоногийн дараа эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулах үед байлцсан 4 залуугийн нэг нь ирж барьцаа хөрөнгийг авч явсан байх бөгөөд 46 000 төгрөгийг барьцаанд үлдээсэн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд барьцаанд бариулсан эд зүйлийг өгч явуулсан нь буруу гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 11-14 хоногийн түрээсийн төлбөрийг гаргуулахаар шаардсан шаардлагаа нотлоогүй, хууль зүйн ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхой бус байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин талуудын байгуулсан гэрээнд заасан алдангийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд хариуцагч Н.Золжаргалаас угсардаг шат, уртасгагчны төлбөрт 834 000 төгрөг, /880 000-46 000 төгрөг барьцааны мөнгө/ гэрээнд заасан алданги 41 240 /4 840+36 400/ төгрөг нийт 875 240 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Фиаблебиз ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 425 760 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 31 056 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25 556 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ