Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 24

 

Ш.*******, О.******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-*******, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Д.Мөнхтуяа,

          Шүүгдэгч  О.*******,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч гаргасан  улсын яллагч Н.Ундрахын бичсэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/03 дугаартай эсэргүүцлээр Ш.*******, О.******* нарт холбогдох 201616000150 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч Ш.*******, О.******* нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 5 дугаар баг, Зүүн сайхны 26-19 тоотод хохирогч Э.*******г согтуу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бие эрх чөлөөнд нь халдан зодож, амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Ш.*******, О.******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.*******, О.******* нарт холбогдох 201616000150 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн учир хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.*******эд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэргийг эд мөрийн баримт 55 см урттай, 62 см урттай 2 ширхэг мод, сандаль 1 хос, ерөөл нэртэй архины шил 1 ширхэгийн хамт Өмнөговь аймгийн Прокурорын газарт шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Н.Ундрах давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан байна. Тухайлбал: 1. Яллагдагч Ш.*******ын сэтгэцийн байдлыг тогтоолгохтой холбогдуулан шинжээч томилох тогтоолтой Ш.Нэргүймаа, Л.Өсөхжаргал нар танилцаж, тэдэнд хууль сануулсан байтал дүгнэлт гаргах эрх бүхий албан тушаалтан Т.*******г төлөөлж Ш.Нэргүймаа /г/ гэж гарын үсэг зурсан байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэснийг зөрчсөн төдийгүй журамд заасан эрх бүхий албан тушаалтан дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Яллагдагч О.*******ийн сэтгэцийн байдлыг тогтоолгохтой холбогдуулан гаргасан мөрдөн байцаагчийн шинжээч томилох тогтоолтой Ш.Нэргүймаа, Л.Өсөхжаргал нар танилцаж, тэдэнд Эрүүгийн хуулийн 254, 255-р зүйлийг сануулсан байтал шинжээчээр томилогдож, хуульд заасан үүрэгтэй танилцаагүй эмч Т.******* шинжээчээр дүгнэлт гаргасан байгаа зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон байна” гэж үзжээ.

Хэрэв шүүх эргэлзээтэй гэж үзэж байвал яллагдагч Ш.*******, О.******* нарын сэтгэцийн дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлд зааснаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрхтэй тул хэргийг заавал нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй гэж үзэж байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “анх хэргийг шалгаж эхэлсэн мөрдөн байцаагч түүнийг шалгаж дуусгах үүрэг хүлээнэ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т "...хэргийг нэг мөрдөн байцаагчаас нөгөө мөрдөн байцаагчид шилжүүлэх эрхийг зөвхөн мөрдөн байцаах албаны дарга эдлэхээр хуульчилсныг тус тус зөрчиж, мөрдөн байцаагч А.Түмэнбаяр өөрөө тогтоол үйлдэн хэргийг хүлээн авч, хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж, хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Нэмэхбаатар, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Энхболд нар нь ээлжийн амралтаа авсан байсан бөгөөд тасгийн даргыг эзгүйд ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Л.Түмэнбаяр орлон ажлыг нь гүйцэтгэж байсан.

Цагдаагийн хошууч Л.Түмэнбаяр тасгийн даргыг орлон гүйцэтгэх явцдаа хэргийг хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 39 дүгээр хуудас/ үйлдэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Нэмэхбаатарын хуулиар олгогдсон ээлжийн амралт дуусч 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хэргийг хүлээн авч байцаан шийтгэх тогтоолоор /хх-ийн 40 дүгээр хуудас/ хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

3. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах тухай 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 41 тоот Прокурорын тогтоолоор өмгөөлөгч Н.Нармандахаас гаргасан хүсэлтэнд дурьдсан Батзаяа, ******* нарыг гэрчээр байцаалгах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн байтал мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-т заасан “Прокурорын шийдвэрийг ...мөрдөн байцаагч заавал биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж мөрдөн байцаагч нь Б.Батзаяа, Д.Мөнгөнбаяр нараас гэрчийн мэдүүлэг авч хууль зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Яллагдагч Ш.*******, О.******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх саналтай /хх-ийн 192 дугаар хуудас/ прокурорт ирүүлсэн байдаг.

Өмгөөлөгч Н.Нармандах прокурорын хяналтанд хэрэг хянагдаж байх үед буюу 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Батзаяа, Мөнгөнбаяр нарыг гэрчээр байцаалгах хүсэлт гаргасныг прокурор хянаад 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэн, хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16 дугаартай тогтоолоор /хх-ийн 195-р хуудас/ нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр цагдаагийн мөрдөн байцаах тасагт буцаасан.

Хэргийг мөрдөн байцаагч П.Нэмэхбаатар 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаагч нь ... хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.11 дэх хэсэгт заасан “Яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шаардлагатай бүх арга хэмжээ авах”, 28 дугаар зүйлийн 28.2.12 дахь хэсэгт заасан “Прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд мөрдөн байцаалтын бүх асуудлыг бие даан шийдвэрлэж, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох" гэсэн хуульд заасан чиг үүргийнхээ дагуу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрч Н.Мөнгөнбаяр /хх-ийн 206 дугаар хуудас/, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрч Б.Батзаяа /хх-ийн 205 дугаар хуудас / нарыг байцаасан нь хууль зөрчөөгүй юм.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтыг прокурор үнэлж яллах дүгнэлтэндээ Б.Батзаяагийн мэдүүлгийг тусгасныг анхан шатны шүүх үнэлээгүй байсныг улсын яллагч эсэргүүцэл бичсэн бөгөөд давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээн авсан.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн талаар тогтоож чадаагүй байна” гэжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 189/385 дугаар тушаалааар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-д “Нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол гэмтэл тус бүрээр гэмтлийн зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж гэмтлийн зэргийг тогтоох” гэсэн журмын дагуу талийгаач Э.*******гийн биед шинжээч эмч үзлэг, шинжилгээ хийж гэмтлийн зэрэг тогтоон, нас барсан шалтгааныг тодорхойлсон.

 Талийгаачид ойролцоогоор 4 орчим удаагийн үйлчлэлээр хөнгөн болон хүнд гэмтэл учирсан талаар дүгнэлт гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 10 дугаар тогтоолд “Бүлэглэн гүйцэтгэгч” гэдгийг гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгоно” гэж тайлбарласан байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт заасан бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэргийн бүлэглэн үйлдэх нь хохирогчийг шууд алсан гэмт этгээдийн үйлдэл байхаас гадна хохирогчид хүч хэрэглэх замаар түүнд тус дэм болсон үйлдэл байдаг. Энэ төрлийн гэмт хэргийн субъект нь зөвхөн хамтран оролцсон болон зохих хүч хэрэглэсэн этгээд байна. О.******* нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт бүлэглэн оролцож, хүч хэрэглэсэн. Хохирогч Ш.Бямбаа /хх-ийн 42-44-р хуудас/, гэрч Ч.Амарсайхан /хх-ийн 56-р хуудас/, гэрч С.*******-Очир /хх-ийн 64-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.******* /хх-ийн 68-р хуудас / нар яллагдагч Ш.******* талийгаачийг согтуу ирэхэд нь нэг удаа цохисон талаар мэдүүлдэг, түүнчлэн Д.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн тайлбар болон гэрч Б.******* /хх-ийн 50-51-р хуудас/ нарын мэдүүлэгт “*******, *******, ******* нар хоорондоо барилцаад авчихсан, газар унасан болон уначихсан байсныг харсан, хажууд нь *******, ******* нарыг зогсож” байсан талаар мэдүүлдэг бөгөөд шинжээч эмч С.******* /хх-ийн 207-р хуудас/ талийгаачид учирсан гэмтлийг “Дух хэсгийн гэмтэл бол их тархины хоёр талын бөмбөлөг, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, хоёр хажуугийн ховдолд цусан хураа зэрэг гэмтлүүд хамтдаа нэг удаагийн үйлчлэлээр, хамрын уг, зүүн хөмсөг нүдний орчмын гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр, -баруун мөрний гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр, зүүн бөөрний өөхөн ислэгийн цус хуралт нэг удаагийн үйлчлэлээр ойролцоогоор 4 орчим удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.” гэж мэдүүлдэг бөгөөд шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтаар талийгаачид учирсан гэмтлийг ойролцоогоор 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, үүнийг нарийн тогтоох боломжгүй талаар мэдүүлсэн.

Ш.******* нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр 2 удаа, яллагдагчаар анх удаа өгсөн мэдүүлэгтээ "...Би талийгаачийг баруун гараараа толгой хэсэгт 1 удаа цохьсон. хэвлий хэсэг рүү нэг удаа жийсэн, тэгээд толгой хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохьсон.” /хх-ийн 122-125-р хуудас/ гэж 2 удаа цохьсон талаар мэдүүлсэн, О.******* 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “Би *******, ******* хоёрыг салгах гээд яваад очсон чинь ******* намайг цохих гээд байхаар нь зөрүүлээд нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохьсон. /хх-ийн 132-р хуудас/ гэх мэдүүлгээр яллагдагч О.******* нь зодоонд оролцож талийгаач Э.*******гийн нүүрэн тус газарт цохиж хүч хэрэглэн хөнгөн гэмтлийг учруулсан болох нь тогтоогдсон ба талийгаачид учирсан хамрын уг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд болон доод зовхинд учирсан хөнгөн гэмтлийг яллагдагч О.******* учруулсан байна.

 Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар талийгаач Э.******* нь яллагдагч Ш.*******ын цохилтын улмаас нас барсан болох нь хангалттай тогтоогдсон. Гэтэл яллагдагч “О.*******ийг Э.*******гийн үхэлд хүргэсэн хүнд гэмтлийг учруулсан болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь буруу, талийгаачийн нүүрэн тус газарт учирсан хөнгөн гэмтлийг О.******* бүлэглэн хүч хэрэглэн учруулсан. Талийгаач Э.*******д хөнгөн болон хүнд гэмтлийг учруулан яллагдагч Ш.*******, О.******* нар нь нэг цаг хугацаанд, нэг орон зайд санаа зорилгоороо нэгдэн хүч хэрэглэн амь насыг нь хохироосон байхад хөнгөн гэмтлийг хэн нь учруулсан талаар улсын яллагч ялын шүүмжлэл явуулаагүй гэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь улсын яллагч талийгаачид учирсан гэмтлүүдийг яллагдагч нарын аль аль нь бүлэглэн учруулж амь насыг хохироосон талаар ялын шүүмжлэл явуулсан бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй.

Шүүх хэргийг шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэлгүй, прокурорт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

          Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ” гэжээ.

Прокурор Д.Мөнхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралд хяналтын прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Ш.*******, О.******* нар нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой Даланзадгад сумын 5-р багийн Зүүн сайханы 2б-19 тоотод хохирогч Э.*******г согтуу, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж биеийн эрх чөлөөнд нь халдан зодож, амь насанд нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэм хэрэгт холбогдсон байгаа. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 03 дугаартай шүүхийн тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахдаа яллагдагч Ш.*******, О.******* нарын сэтгэцийн байдлыг тогтоох тогтоолыг гардаж авсан эмчээс өөр эмч нар дүгнэлтийг гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайн үед тангараг өргөсөн Нэргүймаа, *******, Өсөхжаргал гэсэн гурван эмч хамтран сэтгэцийн дүгнэлтийг гаргасан байдаг. Сэтгэцийн байдлыг дүгнэсэн дүгнэлтэн дээр эргэлзээтэй байвал хуулийн дагуу дахин шинжээч томилож тогтоолгох боломжтой. Энэ хэргийг мөрдөн байцаалтанд буцаах ямар нэгэн дутуу зүйл байхгүй учраас улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байгаа. Харин энэ хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үнэлж дүгнээд шүүгдэгч нарт ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас хяналтын прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна гэв.

          Шүүгдэгч  О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч О.*******ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Өнөөдрийн шүүх хурал бол улсын яллагчийн эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хурал болж байна. Өмгөөлөгч миний бие 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 03 дугаартай шүүхийн  тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Улсын яллагч хэд хэдэн зүйл дээр эсэргүүцэл бичиж хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлэх хүсэлтэй байдаг. Өмгөөлөгчийн зүгээс бол анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 03 дугаартай шүүхийн тогтоолын дөрвөн үндсэн нөхцөл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-д заасан нөхцөл байдлыг зөрчсөн байна гэж үзсэн байдаг. Өмгөөлөгч миний бие бол энэ дөрвөн үндсэн нөхцлийн хоёрыг нь дэмжээд хоёрыг нь дэмждэггүй юм. Шүүхийн шатанд хийх боломжтой нөхцлийг нь шийдээд явах нь зүйтэй гэж бодож байна. Мөн ээлжийн амралттай байсан мөрдөн байцаагчийг орлон гүйцэтгэх нь хууль зөрчсөн асуудал биш гэж үзэж байна. Ээлжийн амралттай байсныг нь нотлох баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай байх. Өөр өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах санал байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Ш.*******, О.******* нарыг бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 5 дугаар баг, Зүүн сайхны 26-19 тоотод хохирогч Э.*******г согтуу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бие эрх чөлөөнд нь халдан зодож, амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан хүнийг санаатай алсан гэж тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.*******, О.******* нарт холбогдох 201616000150 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн учир хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон байна.

Анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дараах  үндэслэлээр хүлээн авах боломжтой байна гэж үзлээ. Үүнд:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай магадлалд Ш.*******, О.******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзээд ялтаны өмгөөлөгч Н.Нармандахын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр хүлээн авснаас хойш эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэл өөрчлөгдсөн байж болох шинэ нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.3-т заасан “урьд нь шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан захирамж, тогтоолын заалтыг биелүүлээгүй” гэсэн заалтыг анхан шатны шүүх зөрчсөн байна.

2. Шүүхийн тогтоолыг улсын яллагч Н.Ундрах эс зөвшөөрч “шүүх эргэлзээтэй гэж үзэж байвал яллагдагч Ш.*******, О.******* нарын сэтгэцийн дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлд зааснаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрхтэй тул хэргийг заавал нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй”, “Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч П.Нэмэхбаатар нь ээлжийн амралтаа авсан байсан бөгөөд мөрдөн байцаагч Л.Түмэнбаяр орлон ажлыг нь гүйцэтгэх явцдаа хэргийг хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол үйлдэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийг зөрчөөгүй”,  “Хэргийг мөрдөн байцаагч П.Нэмэхбаатар 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хуульд заасан чиг үүргийнхээ дагуу гэрч Н.Мөнгөнбаяр, Б.Батзаяа нарыг байцаасан нь хууль зөрчөөгүй” гэсэн үндэслэлээр бичсэн эсэргүүцлийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл:

Ш.*******, О.******* нарын сэтгэцийн байдлыг тогтоохоор шинжилгээ хийх шинжээч томилох тухай 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагч П.Нэмэхбаатарын /1 дүгээр хавтасны 92, 95/ гаргасан тогтоол, сэтгэц гэм судлалын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн /1 дүгээр хавтасны 93-94, 96-97/ 37/16, 35/ 16 дугаартай магадлагааг гаргасан эрх бүхий этгээдүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг зөрчсөн, журамд заасан эрх бүхий албан тушаалтан дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасны дагуу шинжилгээ хийсэн байх тул зайлшгүй хийх шинжилгээг хийгээгүй гэж үзэх боломжгүй байна. Харин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар шинжилгээг, нэмж буюу дахин хийлгэх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлийн 273.1-д зааснаар шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хийлгэх эрхтэй тул энэ ажиллагааг заавал мөрдөн байцаалтын ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “анх хэргийг шалгаж эхэлсэн мөрдөн байцаагч түүнийг шалгаж дуусгах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т "...хэргийг нэг мөрдөн байцаагчаас нөгөө мөрдөн байцаагчид шилжүүлэх эрхийг зөвхөн мөрдөн байцаах албаны дарга эдлэхээр” хуульчилсныг тус тус зөрчиж, мөрдөн байцаагч А.Түмэнбаяр өөрөө тогтоол үйлдэн хэргийг хүлээн авч, хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж, хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан үзэхэд:

Эрүүгийн хэргийг мөрдөн байцаагч А.Түмэнбаярт шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул анх хэргийг шалгаж эхэлсэн мөрдөн байцаагч шалгаж дуусгах үүрэг хүлээх хуулийн заалтыг зөрчсөн гэхээр байна.  Мөрдөн байцаагч А.Түмэнбаяр нь /1 дүгээр хавтасны 63-68/ дараах гэрч нарыг байцааж тухайлбал, гэрч Б.Батбаатараас Ш.*******, талийгаач ******* нарын зан харьцааны талаар, гэрч С.*******-Очироос *******, ******* нарын согтуурлыг шалгасан болон *******, ******* нарын биед гэмтэл шарх байсан эсэхийг, гэрч Ж.Энх-Амгалангаас *******, ******* нарын согтуурлыг шалгаж саатуулах байранд хүлээлгэн өгсөн талаар, гэрч Р.Отгонбатаас талийгаач *******гийн зан харьцаа, биедээ гэмтэлтэй байсан эсэх, гэрч Б.Гантулгаас Ш.*******ын зан харьцааны талаар, насанд хүрээгүй гэрч Б.*******оос болсон хэргийн талаар тус тус мэдүүлэг авах ажиллагааг хийсэн байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94.1-д заасан үүргийн дагуу шалгасны үндсэн дээр мөн хуулийн 95 дугаар зүйлд заасан нотлох баримт үнэлэх зарчмын дагуу үнэлж, хэрвээ нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол  уг нотлох баримтыг мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т зааснаар нотлох чадвараа алдсан гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

3. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах тухай 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 41 тоот Прокурорын тогтоолоор өмгөөлөгч Н.Нармандахаас гаргасан хүсэлтэнд дурьдсан Батзаяа, ******* нарыг гэрчээр байцаалгах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн байтал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-т заасан “Прокурорын шийдвэрийг ...мөрдөн байцаагч заавал биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж мөрдөн байцаагч нь Б.Батзаяа, Д.Мөнгөнбаяр нараас гэрчийн мэдүүлэг авч хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулахад:

Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Нармандах нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахад О.*******тэй хамт цагдан хорих байранд хоригдож байсан Батзаяа, Мөнгөнбаяр нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг гаргасныг хяналтын прокурор Н.Ундрах 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг удирдлага болгон өмгөөлөгч Н.Нармандахын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.12-т зааснаар мөрдөн байцаагч нь “Прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд мөрдөн байцаалтын бүх асуудлыг бие даан шийдвэрлэж, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох" үүрэгтэй тул гэрч Н.Мөнгөнбаяр, /хх-ийн 206 дугаар хуудас/, гэрч Б.Батзаяа /хх-ийн 205 дугаар хуудас / нарыг байцаасан нь хууль зөрчөөгүй  гэсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.  

Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасан шүүхийн тогтоолдоо мөрдөн байцаалтын явцад ямар ажиллагаануудыг хийх шаардлагатай талаарх заалтыг тусгаагүй байна.

Шүүх Ш.*******, О.******* нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлэлт дүгнэлт өгч /талуудын хүсэлтийг үндэслэн шаардлагатай бусад оролцогчийг буюу гэрч, шинжээч нарыг оролцуулан/, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул улсын яллагчийн  эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.3, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож,  Ш.*******, О.******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.*******т цагдан хорихоор, О.*******эд бусдын батлан даалтанд байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

   ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

 

                                      ШҮҮГЧИД                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                

                                                            Х.ГЭРЭЛМАА