| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01655/и |
| Дугаар | 01552 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 01552
| 2016 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 142/ШШ2016/01552 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5-р хороо Энэрэл хотхон 2-04 тоотод оршин суух Ой мод овогт Гантөмөрийн Батцэцэг /РЮ:88110161/
Б.Эрдэнэбаттай хамтын амьдралтай байсан, охин Амин-Эрдэнийн эцэг мөн болохыг тогтоолгох, Эрдэнэбатаар овоглуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Батцэцэг, гэрч Б.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Батцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Гантөмөр овогтой Батцэцэг нь Базаррагчаа овогтой Эрдэнэбаттай 2013 онд танилцаж, 2014 оны 06 дугаар сараас хамт амьдарч байгаад 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Амин-Эрдэнэ маань мэндэлсэн. Нөхөр Б.Эрдэнэбат маань гэнэт хүндээр өвдсөний улмаас 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Бид хоёр энэ хугацаанд Орхон аймаг Зэст баг 1-17-52 тоотод нөхрийнхөө эгчийнд амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Иймд охин Амин-Эрдэний маань эцэг Эрдэнэбат болохыг тогтоож нэрээр нь овоглож мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа тул бид хоёрыг 2014 оноос одоог хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ой мод овогт Гантөмөрийн Батцэцэг нь Б.Эрдэнэбаттай /ФБ:88041774/-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хэсэгчилэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Г.Батцэцэг нь нас барагч Б.Эрдэнэбаттай 2013 онд танилцан 2014 оноос эхлэн нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн бөгөөд тэдний дундаас 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Амин-Эрдэнэ төрсөн болох нь зохигчийн тайлбар, Б.Амин-Эрдэнийн төрсний гэрчилгээний нотаритаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Оюун, Б.Батболд нарын ...гэрлэлтээ батлуулж чадалгүй дүү маань өвчний улмаас нас барсан. Охин Амин-Эрдэнэ нь дүүгийн маань хүүхэд мөн гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Б.Эрдэнэбат нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь 2016 оны 07 дугаар сарын 17-ний өдөр бүртгэгдсэн 0000179885 / 3441 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Г.Батцэцэг нь нас барагч Б.Эрдэнэбаттай 2014 оноос 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан ба охин Амин-Эрдэнэийн эцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна. Харин охин Амин-Эрдэнийг нас барагч Эрдэнэбатаар овоглох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүүхдийн овог нэр солих, өөрчлөх нь шүүхийн шийдвэрлэх эрх хэмжээний асуудал биш захиргааны журмаар шийдвэрлэдэг тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ