| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01563/и |
| Дугаар | 01560 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 01560
| 2016 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 142/ШШ2016/01560 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7-42 тоотод оршин суух Боржигон овогт Чулууны Энхжаргал /ТЯ:59090373/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Энхжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Энхжаргал нь 1995 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Авто тээврийн байгууллагад тэсрэх бодис зөөдөг тусгай тоноглогдсон машин /Авто цистерн/-ы жолоочоор нийт 4 жил 4 сарын хугацаанд ажилласан. Миний энэхүү ажилласан байдлыг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн тодорхойлолт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овогт Чулууны Энхжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Ч.Энхжаргал нь Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад 1995 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тусгай тоноглогдсон машин механизмын гаражийн 2 дугаар цуваанд Зил 130 автомашины жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 075645 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн нотаритаар гэрчлүүлсэн хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний төрөлжсөн архивын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 324 дугаартай болон 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 473 дугаартай лавлагааны нотаритаар гэрчлүүлсэн хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний төрөлжсөн архивын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай лавлагааны нотаритаар гэрчлүүсэн хуулбар, 1995 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 82 тоот тушаал болон 1995 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 345 дугаартай тушаал, 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 49 дугаартай тушаалуудын орчуулга, Авто тээврийн байгууллагын даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч П.Галсан, Г.Долгор нарын тодорхойлолт, тэдний Ч.Энхжаргалтай нэг цаг үед хамт ажиллаж байсан болохыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тус тус батлагдаж байна.
Иймд Боржигон овогт Чулууны Энхжаргалыг Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад 1995 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тусгай тоноглогдсон машин механизмын гаражийн 2 дугаар цуваанд тусгай тоноглогдсон Зил 130 автомашины жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Чулууны Энхжаргалыг Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад 1995 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тусгай тоноглогдсон машин механизмын гаражийн 2 дугаар цуваанд тусгай тоноглогдсон Зил 130 автомашины жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ