| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01612/и |
| Дугаар | 01561 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 01561
| 2016 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 142/ШШ2016/01561 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 45-07 тоотод оршин суух Бөх овогт Тогтохын Энхтайван /ДЮ:58062819/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Энхтайван нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Т.Энхтайван нь Барилгын цэргийн 110-р ангид 1990 оны 09 дүгээр сарын 06-наас 1992 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл хүнд даацын трайллерийн жолоочоор ажиллаж байсан. Барилгын цэргийн ангийн 110 дугаар ангид 1990 оны 09 дүгээр сарын 06-наас 1992 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл хүнд даацын трайллерийн жолоочоор ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Бөх овогт Тогтохын Энхтайван нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Т.Энхтайван нь Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн авто баазад 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүнд даацын трайллерийн жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 526307 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 194284 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн нотаритаар гэрчлүүлсэн хуулбар, Орхон аймгийн архивын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн лавлагаа, Зэвсэгт хүчний 110 дугаар тусгай салбарын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 59 дугаартай тодорхойлолт, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 526307 дугаартай бат илэрхийлэх, гэрч П.Дэлгэрцогтын тодорхойлолт, гэрчийн тухайн цаг үед хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан болохыг нотлох хөдөлмөрийн дэвтэрийн нотаритаар гэрчлүүлсэн хуулбар, фото зурагууд зэрэг баримтуудаар тус тус батлагдаж байна.
Иймд Бөх овогт Тогтохын Энхтайванг Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн авто баазад 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүнд даацын трайллерийн жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бөх овогт Тогтохын Энхтайванг Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн авто баазад 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүнд даацын трайллерийн жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Энхтайвангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ