Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Маамынхан овогт Батсүхийн Сд холбогдох эрүүгийн 1905038850156 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Маамынхан овогт Б-н С.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.С нь Төрийн банкны Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон бьюлдингийн дотор баруун 4 зам тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж 16 удаагийн үйлдлээр Төрийн банкинд хуурамч тэтгэврийн зээлийн данс үүсгэн И.Батсүхийн нэр дээр /нас барсан/ 39.976.400 төгрөгийг, иргэн У.Байгальмаагийн нэр дээр 76.660.600 төгрөгийг, Ц.Буянжаргалын нэр дээр /нас барсан/ 44.824.200 төгрөг буюу нийт 161.460.200 төгрөгийг авч завшиж их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийн гэм буруу дээр маргахгүй. Үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Ийм зүйл хийсэндээ маш  их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Төрийн банкны хуулийн мэргэжилтэн А.М мөрдөн байцаалтанд: “...Манай Төрийн банкны дотоод аудитын газрын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн баруун 4 замын тооцооны төв дээр хийсэн шалгалтаар ахлах теллерээр ажиллаж байсан Б.С нь тэтгэврийн насны 3 иргэний нэр дээр ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэлгүйгээр зээлийн данс нээж 16 удаагийн үйлдлээр 161.460.200 төгрөгийн зээл олгох замаар үүнийг хувьдаа авч ашиглаж байсан нь тогтоогдсон учраас цагдаагийн байгууллагад хандсан. И.Батсүх /РД:ЕП43050218/, У.Байгалмаа /РД:ЕП49032400/, Ц.Буянжаргал /РД:УГ50070809/ нарын нэр дээр Төрийн банкнаас тус тус хуурамч зээлийн данс үүсгэж тэтгэврийн зээл гаргах замаар 161.460.200 төгрөгийг гаргасан юм. Манай тогтоогдож байгаа нөхцөл байдлаар И.Батсүх нь Б.Сгийн төрсөн эцэг, У.Байгалмаа нь төрсөн эх нь байсан зэрэг зүйлс байгаа. И.Батсүх гэх хүний нэр дээр 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 15.047.200 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3.173.400 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4.488.500 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 14.601.200 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2.655.100 төгрөгийг тус тус авсан буюу тухайн хүний нэр дээр 39.976.400 төгрөгийн зээлийн гаргасан. У.Байгалмаа гэх хүний нэр дээр 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16.190.500 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3.307.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 21.890.900 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2.316.200 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12.180.600 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 18.270.300 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2.505.100 төгрөгийг тус тус авсан буюу тухайн хүний нэр дээр нийт 76.660.600 төгрөгийн зээлийг гаргасан. Ц.Буянжаргал гэх хүний нэр дээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 7.867.900 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 5.086.300 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3.104.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 28.766.000 төгрөгийг тус тус авсан буюу тухайн хүний нэр дээр нийт 44.824.200  төгрөгийн зээлийг гаргасан. Эдгээр зээл нь нийлээд 161.460.200 төгрөг болоод байгаа юм...Б.С нь замд яваа бэлэн мөнгөний дансыг ашиглаж гүйлгээ хийж зээлийг хааж байсан асуудал бас илэрсэн юм. Өөрөөр хэлбэл энгийн төлөлтөөр мөнгөө төлж байгаач гэсэн шалгалт ирэх үеэр өөрийн уг үйлдлийг далдлахын тулд зээлийг хаачихдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

 

Гэрчээр Төрийн банкны салбарын захирал Д.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд: “...Би Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон бьюлдингийн дотор Баруун 4 зам тооцооны төвийн захиралаар ажилладаг бөгөөд манай салбарт 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж эхэлсэн Б.С нь манай салбар дээр ажиллаж байх хугацаандаа И.Батсүх, У.Байгалмаа, Ц.Буянжаргал гэх хүмүүсийн нэр дээр хуурамч тэтгэврийн зээлийн данс үүсгээд түүгээрээ дамжуулж зээл авч хувьдаа хэрэглэсэн байсан бөгөөд түүнийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн банкны дотоод аудитын газрын ээлжит шалгалтаар илэрсэн юм. Тухайн үедээ үүнийг шалгахдаа эдгээр 3 хүний нэр дээр ямар нэгэн зээлийн гэрээ байгаа эсэх талаар тодруулж үзэхэд ямар нэгэн зээлийн гэрээ байхгүй. Харин Төрийн банкны программ дээр хий данс үүсгээд түүнийгээ төлөөд явж байсан юм...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 20/

Гэрч У.Байгальмаа мөрдөн байцаалтанд”...би Төрийн банкаар өөрийн насны хишиг гэх улсаас өгдөг тэтгэмжийг хүлээж авдаг. Тус тэтгэмж нь жилд 2 удаа 70.000 төгрөгийг авдаг. Би Төрийн банкаар насны хишиг авснаас бусдаар огт үйлчлүүлж байгаагүй гэхдээ би Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкаар дамжуулж Насны хишиг улсын тэтгэмжийг хүлээн авдаг...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Гэрч Төрийн банкны МТГ-н программ ашиглалтын хэлтсийн суурь системийн шинжээч Л.Мэгзэмрагчаа мөрдөн байцаалтанд: “...Программ дээр үүнийг огт хянах боломжгүй учир нь зээл олгож гүйлгээ хийгдсэн талаарх мэдээлэл нь салбарын захирал программ дээр нь харагдахгүй тус зээлийг тооцооны төвийн салбарын захирал цаасаар хянах үүрэгтэй байдаг юм. ...замд яваа дансыг тус тооцооны салбарын ахлах теллер нь хариуцаж ажиллах ёстой байдаг энэ нь ажил үүргийн хувиарт нь байдаг ”  /хх-ийн 31/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Түвшинтунгалагийн: “...Би Цэрмаа овогтой Буянжаргал гэх хүнийг таньж мэднэ. Энэ хүн нь миний төрсөн эх бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр автомашины ослын улмаас нас барсан юм. Талийгаач Багануур дүүрэгт амьдардаг байхдаа Төрийн банкнаас тэтгэврийн зээл авч байсан байж магадгүй. Гэхдээ талийгаачийг өнгөрсөн даруйд банкны зээлийг хаахад бол Хаан банкинд төлж байсан...Ерөнхийдөө миний ээж амьд сэрүүн байхдаа бол тэтгэврийн зээл авах болохоороо шууд С дээр очиж үйлчлүүлдэг байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-118/,

 

Төрийн банкны дотоод хяналт шалгалт хийсэн тайланд“...Ахлах теллер Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 340702001480 тоот данстай И.Батсүх, 340701997789 тоот данстай Ц.Буянжаргал, 340701990687 тоот данстай У.Байгалмаа нарын дансыг ашиглан тэтгэврийн зээлийн улайлтын эрх үүсгэж шалгалт хамрах хугацаанд нийт 161.460.200 төгрөгийн тэтгэврийн зээлийг санхүүгийн баримтгүйгээр гаргах замаар хувьдаа авч ашигласан байна...” гэжээ. /хх-ийн 50-69/,

 

Яллагдагчаар Б.С мөрдөн байцаалтанд“...Анх өөрийн эх У.Байгалмаагийн нэр дээр 16.190.500 төгрөгийн тэтгэврийн зээл олгочихсон байсан бөгөөд тэтгэврийн зээл төлөлт нь өөрөө өндөр дүнтэй байсан учраас тэтгэврийг сар бүрийн 1-ний өдөр төрөөс тавьдаг учраас энэ хугацаанд хүнээс мөнгө зээлээд тухайн сарын тэтгэврийн зээлийн төлөлтийг хийсний дараа 2017 оны 12 сарын 08-ны өдөр төрсөн эх У.Байгалмаагийн нэр дээр 3.307.000 төгрөгийг дахин нэмэлт зээл олгоод мөнгө зээлсэн хүмүүстэй мөнгийг буцааж хүүний хамт өгөх байдлаар төрсөн эх У.Байгалмаагийн нэр дээр 2 зээл авагдсан. Төлөлтийг хийгээд байж байтал 2018 оны 02 сарын эх орчмоор Төрийн банкны дотоод хяналт шалгалтаас жилд 1 удаа ордог иж бүрэн шалгалт ирэхээр нь өдрийн зээл олгодог хүнтэй холбогдож байгаад зээлийг нь хаалгаад шалгалт дууссаны дараа дахин 2018 оны 02 сарын 15-ны өдөр 21.890.000 төгрөгийн тэтгаврийн дахин зээл олгоод түүнээсээ өдрийн хүүтэй мөнгө зээлсэн хүндээ мөнгийг нь хүүний хамт буцааж өгөөд үлдсэнээр тухайн сарынхаа төлөлтийг хийж байтал дахин мөнгөний хэрэг гараад 2018 оны 03 сарын 30-ны өдөр Түвшинтунгалагийн ээж Буянжаргалын нэр дээр 7.867.900 төгрөг аваад түүнээсээ 6.000.000 төгрөгийг хүнд өгсөн үлдсэнээр мөн тус зээлийнхээ төлөлтийг хийгээд явж байгаад 2018 оны 04 сарын 16-ны өдөр  тус хүний нэр дээр 5.086.300 төгрөгийг аваад түүнийгээ бас бусдад өгчихсөн. Түүний дараа 2018 оны 5 сарын 07-ны өдөр төрсөн эх У.Байгалмаагийн нэр дээр тэтгэврийн зээлийг төлөхийн тулд 2.316.200 төгрөг авсан. Түүний дараа 2018 оны 06 сарын 04-ний өдөр Ц.Буянжаргалын нэр дээр 3.104.000 төгрөгийг зээлийн төлөлт хийхээр авсан. Хүний нэр дээр зээл авч байхаар гэж бодоод Буянжаргалын зээлийг шууд хаагаад 2018 оны 06 сарын 21-ний өдөр өөрийн талийгаач эцэг Ц.Батсүхийн нэр дээр шууд 15.047.200 төгрөгийг аваад Ц.Буянжаргалын зээлийг хаагаад төлөлтөө хийгээд явж байгаад төлөлт хийх гэхэд мөнгөгүй болчихоор нь 2018 оны 07 сарын 31-ний өдөр Ц.Батсүхийн нэр дээр 3.173.400 төгрөгийг аваад Ц.Батсүх, У.Байгалмаа нарын зээлийн төлөлтийг хийсэн. Түүний дараа зээлээ төлж явж байгаад 2018 оны 10 сарын 01-ний өдөр төрсөн эх Байгалмаагийн нэр дээр 12.180.600 төгрөгийг нэмэлтээр зээл гаргаад түүнийгээ хувьдаа ашигласан. Түүний дараа 2018 оны 11 сарын 28-ны өдөр эцэг И.Батсүхийн нэр дээр 4.488.500 төгрөгийг гаргаад үүгээр зээлийн төлөлт хийсэн дараа нь Төрийн банкны дотоод хяналт шалгалтаас 2018 оны 12 сард дахин иж бүрэн шалгалт ирэхээр уг зээлийг шууд замд яваа бэлэн мөнгөний данснаас мөнгө татаад шууд хаалт хийчихсэн. Тухайн үедээ үүнийг АТМ-ны бэлэн мөнгөний замд яваа данс хоёрын хооронд байнга гүйлгэсээр байгаад 2019 оны 01 сарын сүүлээр шалгалт явахаар дахиж 2019 оны 02 сарын 01-ний өдөр эцэг И.Батсүхийн нэр дээр 14.601.200 төгрөгийг гаргуулж аваад үүнийгээ замд яваа бэлэн мөнгөний данснаас хасаад тэтгэврийн зээл болгож оруулж ирсэн мөнгө 2019 оны 02 сарын 04-ний өдөр төрсөн эх У.Байгалмаагийн нэр дээр 18.270.300 төгрөгийг гаргаад замд яваа бэлэн мөнгөний данснаас хассан боловч үлдэгдэл мөнгө байгаад болохгүй болохоор нь 2019 оны 05 сарын 02-ны өдөр Ц.Буянжаргалын нэр дээр 28.766.000 төгрөгийг гаргаад үүнээс 25.000.000 төгрөгийг нь замд яваа бэлэн мөнгөний данс руу хийгээд үлдсэнээр зээлийн төлөлт хийж байгаад энэ үедээ зээл хайж байсан. Үргэлжлүүлээд төлөлтөө хийх цаг болохоор нь 2019 оны 05 сарын 31-ний өдөр У.Байгалмаагийн нэр дээр 2.205.100 төгрөгийг гаргаад 01-ний өдрийн төлөлтийг хийгээд 2019 оны 07 сарын 01-ний өдөр И.Батсүх дээр 2.665.100 төгрөгийг гаргаад дахин зээлийн төлөлтөө хийгээд байж байтал 2019 оны 09 сард Төрийн банкны аудитын газраас замд яваа дансанд шалгалт хийгээд энэ талаар мэдсэн...Би Төрийн банкинд учруулсан хохирлоо бүгдийг нь нөхөн төлсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113/

Төрийн банкын дотоодын дансны хуулга /хх-ийн 41-49, 154-171/,  тэтгэврийн зээлийн өргөдөлийн хуулбар /хх-ийн 135-153, 172-178/

Б.Сгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 181/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С нь Төрийн банкны Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон бьюлдингийн дотор баруун 4 зам тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж 16 удаагийн үйлдлээр Төрийн банкинд хуурамч тэтгэврийн зээлийн данс үүсгэн И.Батсүхийн нэр дээр /нас барсан/ 39.976.400 төгрөгийг, иргэн У.Байгальмаагийн нэр дээр 76.660.600 төгрөгийг, Ц.Буянжаргалын нэр дээр /нас барсан/ 44.824.200 төгрөг буюу нийт 161.460.200 төгрөгийг авч завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Сгийн“...Төрийн банкны дотоод хяналт шалгалтаас 2018 оны 12 сард дахин иж бүрэн шалгалт ирэхээр уг зээлийг шууд замд яваа бэлэн мөнгөний данснаас мөнгө татаад шууд хаалт хийчихсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 113/, хохирогч Төрийн банкны хуулийн мэргэжилтэн А.Мын“...Манай Төрийн банкны дотоод аудитын газрын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн баруун 4 зам тооцооны төв дээр хийсэн шалгалтаар ахлах теллерээр ажиллаж байсан Б.С нь тэтгэврийн насны 3 иргэний нэр дээр ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэлгүйгээр зээлийн данс нээж 16 удаагийн үйлдлээр 161.460.200 төгрөгийн зээл олгох замаар үүнийг хувьдаа авч ашиглаж байсан нь тогтоогдсон”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, гэрчээр Төрийн банкны салбарын захирал Д.Эрдэнэчимэгийн“...Баруун 4 зам тооцооны төвийн захиралаар ажилладаг бөгөөд манай салбарт 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж эхэлсэн Б.С нь манай салбар дээр ажиллаж байх хугацаандаа И.Батсүх, У.Байгалмаа, Ц.Буянжаргал гэх хүмүүсийн нэр дээр хуурамч тэтгэврийн зээлийн данс үүсгээд түүгээрээ дамжуулж зээл авч хувьдаа хэрэглэсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч У.Байгальмаагийн“...Би Төрийн банкаар насны хишиг авснаас бусдаар огт үйлчлүүлж байгаагүй гэхдээ би Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкаар дамжуулж Насны хишиг улсын тэтгэмжийг хүлээн авдаг...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч Төрийн банкны МТГ-н программ ашиглалтын хэлтсийн суурь системийн шинжээч Л.Мэгзэмрагчаагийн “...Программ дээр үүнийг огт хянах боломжгүй учир нь зээл олгож гүйлгээ хийгдсэн талаарх мэдээлэл нь салбарын захирал программ дээр нь харагдахгүй тус зээлийг тооцооны төвийн салбарын захирал цаасаар хянах үүрэгтэй байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/, гэрч С.Түвшинтунгалагийн “...Буянжаргал гэх хүн ...миний төрсөн эх бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр автомашины ослын улмаас нас барсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-118/, Төрийн банкны дотоод хяналт шалгалт хийсэн тайлан /хх-ийн 50-69/, төрийн банкын дотоодын дансны хуулга /хх-ийн 41-49, 154-171/,  тэтгэврийн зээлийн өргөдөлийн хуулбар /хх-ийн 135-153, 172-178/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Б.Сг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завших  гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Б.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

                                                                                    

Иймд шүүгдэгч Б.Сг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Сд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.