Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 313

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч  Н.Мөнхцэцэг

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Галт овогт Жалцавын Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905050400113 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Галт овогт Ж-н М.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ж.М нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний орчим 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, маажих зэргээр биед нь уруул, зүүн чих, мөр, тохой, шилбэнд шалбаралт, цус хуралтууд үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг би зөвшөөрч байгаа. Би алдаа гаргаснаа ойлгож байна. Эхнэр бид хоёр эвлэрсэн. Одоо гэр бүлийн харилцаа маш сайн байгаа гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.М мөрдөн байцаалтанд: “Би Мтай 2017 оноос танилцаад хамт амьдарч эхэлсэн бид хоёр дундаасаа хүүхэдтэй. 2018 оны 11 дүгээр сард хүүхдээ төрсний дараа гэрлэлтээ батлуулж байсан. Би 2019 оны 11 дүгээр сараас эхлэн Хууль сахиулах их сургуульд сонсогчоор сурч байгаа, манай нөхөр хувиараа гар утасны засвар худалдааны чиглэлээр лангуу түрээслэн ажиллуулдаг. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн оройн 21 цагийн орчим нөхөртэйгөө уулзаад бид хоёр хүнээс юм очиж авах гээд явж байтал манай нөхөр намайг чи түрүүлээд хариад хоол ундаа хийж бай гээд намайг загнахаар нь би үгүй ээ би чамтай хамт явна гээд би салааны орлогч руугаа мессеж бичтэл манай нөхөр намайг хардаж, доромжлоод бид хоёр Саппаро дээрээс такси барих гээд зогсож байтал манай нөхөр хоёулаа алхая гээд ганцаараа гурвалжингийн гүүр рүү алхсан. Тэгэхээр нь би араас нь дагаад бид хоёр хэрэлдсэн, тэгтэл манай нөхөр шууд миний нүүр рүү гараараа атгаж түлхэж нүүр маажаад би гарыг нь тавиулах гэтэл миний толгой руу цохиод үснээс зулгаасан. Миний хөл рүү өшиглөөд намайг газар чирсэн...нөхөр маань намайг урьд өмнө нь жирэмсний 5 сартай байхад зодоод, миний нүүрийг хавтгаж, хөхрүүлж байсан. Би энэ талаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 3/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 357 дугаартай “Б.Мын биед уруул, зүүн чих, мөр, тохой шилбэнд шалбаралт, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 21/

 

Яллагдагчаар Ж.М мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчим манай дүү гадаадаас аав ээжид юм явуулсан гээд тэрийг нь авах гээд Баянзүрх дүүргийн Сансар руу очоод дүүгийн явуулсан юмыг нь аваад гэр рүүгээ харих гээд ярихад чи хаана юу хийгээд яваад байна гэх зэргээр намайг хардаад байхаар нь би Мөыг хүрээд ир гээд бид хоёр уулзаад Саппаро руу автобусанд суух гээд явсан. Тэгээд би Мөтай хамт явж байтал гэнэт Мө руу нэг залуу залгаад кимоно өмсгөл авчихлаа гэхээр нь би “чи намайг хаа хамаагүй хүнтэй хардаад байдаг” гэх зэргээд бид хоёр маргалдсан. Тэгтэл эхнэр уурлаад байхаар нь би гэнэт уурлаад Мө руу хашгираад Мөын мөр рүү  түлхтэл Мө миний өөдөөс орилоод байхаар нь би амыг нь дарах гэж байгаад нүүрийг нь маажсан, тэгтэл тайвширахгүй хүн аллаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Мөын амыг нь дарах гэж байгаад хөл рүү нь санаандгүй байдлаар өшиглөсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.М нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний орчим 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Мыг зодож цохиж бие махбодид нь “уруул, зүүн чих, мөр, тохой, шилбэнд шалбаралт, цус хуралтууд” бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ж.Мын“...би гэнэт уурлаад Мө руу хашгираад Мөын мөр рүү  түлхтэл Мө миний өөдөөс орилоод байхаар нь би амыг нь дарах гэж байгаад нүүрийг нь маажсан, тэгтэл тайвширахгүй хүн аллаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Мөын амыг нь дарах гэж байгаад хөл рүү нь санаандгүй байдлаар өшиглөсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, хохирогч Б.Мын“...манай нөхөр шууд миний нүүр рүү гараараа атгаж түлхэж нүүр маажаад би гарыг нь тавиулах гэтэл миний толгой руу цохиод үснээс зулгаасан. Миний хөл рүү өшиглөөд намайг газар чирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 3/, шинжээчийн 357 дугаартай дүгнэлт  /хх-ийн 21/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар Ж.М, Г.Мө нар хамтран амьдардаг эхнэр, нөхөр байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулжээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж ойлгоно.  

 

Шүүгдэгч Ж.М эхнэр Б.Мыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

 

Улсын яллагчаас Ж.Мыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл Прокуророос Ж.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэлээ.

          

Иймд шүүгдэгч Ж.Мыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хэрэгт хохирогч Б.М хохиролтой холбогдуулан баримт хавсаргаагүй байх тул шүүгдэгч Ж.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүхээс шүүгдэгч Ж.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Ж.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хохиролын хэр хэмжээ, шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.