Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 312

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч О.Г түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжийнхан овогт Отгончимэгийн Гд холбогдох эрүүгийн 2005002980102 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Тайжийнхан овогт О-н Г.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

О.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эс Би” төвийн 5 давхар 501 тоот “Улаанбаатар Ариутгал” ХХК-ын байр руу нэвтэрч селереон тошиба брендийн 2 гв рамтай, 15 инчийн зөөврийн компьютер нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 160 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би ажилд орох гээд ажил хайж явсан юм. Тэгтэл нэг хаалга байхаар нь түлхсэн чинь онгойсон. Тэгэхээр нь ороод компьютер байхаар нь авсан. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй. Маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20/

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 96, 108/

Хохирогч Ч.Ц мөрдөн байцаалтанд: “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эс би төвийн 5 давхар 501 тоот Улаанбаатар Ариутгал ХХК-н ажлын байрандаа ирээд 13 цагийн үед гарахдаа хаалгаа цоожлоод гарсан. Намайг гарсны дараа ажлын жолооч, ариутгагч хоёр орж ирээд ажлын хор бодисоо аваад 13 цаг 50 минутын үед гарсан байсан. Тэгээд манай хүмүүс гадуур ажлаа амжуулаад 16 цаг 45 минутын үед ирэхэд өрөөний вакум хаалгыг хөшсөн байдалтай онгорхой байсан гэсэн.....Toshiba core I5 маркын хар өнгийн нөүтбүүк цэнэглэгчийн хамтаар алдагдсан бас приус 20 маркын тээврийн хэрэгслийн түлхүүр алдагдсан...нөүтбүкээ Австралиас 2019 оны 4 дүгээр сард 4.200 доллараар авч байсан. Компьютероо 1.500.000  төгрөгөөр үнэлж байна...компьютероо буцааж авсан ямар нэгэн хохирол байхгүй”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “ Toishiba, 2019 оны 4 сард Австрали улсаас авсан Celeron 2 gb ram cpu2, 15 инч дэлгэцтэй, notebook 160.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэжээ.  “/хх-ийн 58/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Лутбаяр мөрдөн байцаалтанд: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил дээр17 цаг өнгөрч байхад туранхай 165 орчим өндөртэй залуу орж ирээд зөөврийн компьютер тавимаар байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь үзье гэж хэлээд зөөврийн компьютерийг нь шалгаж үзэхэд Селерон загварын Тошиба брендийн 2 гв рамтай, 500 гв хардтай сипу нь 2, дэлгэц нь 15 инч, хар өнгийн нимэгхэн зөөврийн компьютер байсан. Би үзэж дуусаад үнэлгээ хийгээд 100000 төгрөгөөр үнэлсэн. Бичиг баримтыг нь үзэхэд О.Г гэх залуу байсан. О.Гд зээлийг нь үүсгэж 100000 төгрөг өгч зөөврийн компьютерийг нь гялгар уутанд хийж өөрөөр нь гарын үсэг зуруулж лацадсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/

 

Гэрч Х.Ундрамхүү мөрдөн байцаалтанд: “Намайг гарч байхад 16 цагийн үед хулгай орчихсон байна гэж Улаанбаатар Ариутгалын газрын ажилтан ирээд мэдэгдээд камер шүүхэд цаг минутыг нь сайн мэдэхгүй байна ордог хаалганы гэрлийг нэг эрэгтэй унтраагаад дээш доош яваад байсан. Тэгээд гарахдаа энгэртээ зөөврийн компьютер  хийгээд гарч байгаа бичлэг байсан бид нар олж авсан. Тухайн хүнийг өмнө нь харж байгаагүй. Намайг цайндаа орох гээд15 цагийн үед гарахад зөрөөд орж ирсэн гэж бодож байна эсхүл намайг байхад орж ирсэн байж магадгүй хүмүүс ихээр орж гараад байдаг оффис ихтэй болохоор анзаараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/

 

Яллагдагчаар О.Г мөрдөн байцаалтанд: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Саппорогийн урд талд барилгын материалын захын хажуугаар цагийн ажил хайж явсан. Тэгээд Эс Би төв гэх шар өнгийн барилга руу ороход үүдэнд нь ямар нэгэн харуул манаач байхгүй байсан. Тэгээд би дотуур нь явж байгаад шатаар өгсөж шатны хажууд байх зарыг уншиж яваад. Нэг мэдэхэд 4 давхарт гарсан байсан. Тэгээд харахад Улаанбаатар ариутгал гэх бичигтэй Цэнхэр өнгөтэй хаалгыг түлхэхэд цоожтой байсан. Би хүчтэй түлхсэн чинь онгойсон. Би өрөөнд ороод байдлыг ажихад шар өнгийн ширээн дээр хар саарал өнгийн нимгэн зөөврийн компьютер байсан. Тэр зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт аваад энгэртээ хийгээд гараад явсан  Би гарч яваад шууд 21 дүгээр хороолол руу автобусанд суугаад явсан. Би 21 дүгээр хороололд буугаад уулзварын баруун хойд талд байх шөнийн захын хажууд байх ломбарданд ороод зөөврийн компьютер авах уу гэж асуугаад авна гэхээр нь хэдэн төгрөгөнд авах юм гэж үзүүлээд 100 000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 62/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/ шийтгэх тогтоолуудын хуулбарууд /х-ийн 126/ хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эс Би” төвийн 5 давхар 501 тоот “Улаанбаатар Ариутгал” ХХК-ын албан тасалгааны зориулалттай агуулахад нэвтэрч 160.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютерыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Цгийн“...манай хүмүүс гадуур ажлаа амжуулаад 16 цаг 45 минутын үед ирэхэд өрөөний вакум хаалгыг хөшсөн байдалтай онгорхой байсан. ....Toshiba core I5 маркын хар өнгийн нөүтбүүк цэнэглэгчийн хамтаар алдагдсан бас приус 20 маркын тээврийн хэрэгслийн түлхүүр алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58/, иргэний нэхэмжлэгч Э.Лутбаярын“...туранхай 165 орчим өндөртэй залуу орж ирээд зөөврийн компьютер тавимаар байна гэж хэлсэн...би үнэлж дуусаад үнэлгээ хийгээд 100 000 төгрөгөөр үнэлсэн тэгээд хэр залууд хэлэхэд болно гэхээр нь бичиг баримтыг нь үзэхэд О.Г гэх залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/, гэрч Х.Ундрамхүүгийн“...Улаанбаатар Ариутгалын газрын ажилтан ирээд мэдэгдээд камер шүүхэд цаг минутыг нь сайн мэдэхгүй байна ордог хаалганы гэрлийг нэг эрэгтэй унтраагаад дээш доош яваад байсан тэгээд гарахдаа энгэртээ зөөврийн компьютер  хийгээд гарч байгаа бичлэг байсан бид нар олж авсан...” /хх-ийн 39/, яллагдагчаар О.Гантулгын“...Би өрөөнд ороод байдлыг ажихад шар өнгийн ширээн дээр хар саарал өнгийн нимгэн зөөврийн компьютер байсан. Тэр зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт аваад энгэртээ хийгээд гараад явсан. ...100 000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93/  болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/,  камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 96, 108/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

О.Гантулгын Улаанбаатар Ариутгал ХХК-ны байр руу нэвтэрч нөүтбүүк авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

 

Хяналтын прокуророос О.Гантулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр агуулахад нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч О.Гантулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд О.Г бусдад учруулсан хохирлоо барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул О.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч О.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь  хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

О.Г урьд нь шүүхээр 7 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байх боловч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь...хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” юм.

 

Шүүгдэгч О.Г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хэр хэмжээ зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

О.Гантулгын гэмт хэрэг үйлдэж бусдад 160.000 төгрөгийн хохирол учруулсан хохиролын хэр хэмжээг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.