Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 330

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Боржигон овогт Э-н Бэд холбогдох эрүүгийн 2005008830360  дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Б 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Охь” зочид буудалд Т.Бийг зодож эрүүл мэндэд нь дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 700.000 төгрөг төлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.Б мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 19-нд намайг гадуур явж байхад манай хамаатны хүүхэд болох Батмөнх над руу залгаад хорооллын эцэст байрлах Охь гээд буудалд архи ууж байна хүрээд ир гээд байсан. Тэгээд намайг орой 18 цаг болж байхад өрөөнд ороход манай найз Батмөнх болон хуучин хамт ажиллаж байсан Б эхнэртэйгээ хамт байж байсан. Намайг орох үед тэр жаахан халаалттай байсан бөгөөд Бийн эхнэр эрүүл байсан тэд нар дундаа нэг бүтэн нэг тал 2,5 литрийн нийслэл гээд пиво уугаад байж байсан. Би  нэмэгдээд нөгөө хоёрыг нь дуусгаад ахиж пиво авахаар гадаа гараад хоёр ширхэг 2 литрийн пиво авсан...манай найз Батмөнх, Б хоёр хоорондоо маргаад зодолдоод байсан. Би Батмөнхийг салгаад орон дээр суулгаад эргээд харахад Б намайг өөдөөс гараараа нэг удаа ам руу цохисон. Миний биед учирсан гэмтлийг Б учруулсан.  Би Бтэй хамт эмнэлгээр яваад байгаа эмчилгээний зардлыг Б гаргана гэсэн болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2869 дугаартай “Т.Бийн биед дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт  /хх-ийн 20/,

 

Гэрч Г.Сүндрээ мөрдөн байцаалтанд: “Б бид хоёр дундаа нэг хүүхэдтэй. Хэсэг тусдаа амьдарч байгаад эвлэрч бид хоёр буцаад нийлэхээр болоод нэг зочид буудалд хамт хонохоор болоод байж байсан юм. Тэгээд байж байтал Бийн утас дуугараад удалгүй Батмөнх ирсэн...дараа нь Б гэх залуу ирсэн...Б намайг тэврээд унтана чи эхнэр нь мөн юм уу гэх зэргээр өдөөд байсан. Тэгээд манай нөхөр чиний ингэж харьцах хүн чинь биш шүү гээд хэлээд байсан тэгсэн чинь Батмөнх нь бид хоёр нэгнээ зодуулахгүй шүү гэж хэлээд толгой дээр нь юмаар цохиод авсан тэгтэл Б уурлаад Батмөнхтэй ноцолдоод Батмөнх газар унагаагаад өшиглөж цохиод байсан. Тэгээд хамт байсан Бийг салгаач гээд дийлэхгүй байхаар нь Бийг чи салгаач наад хоёр чинь нэгнээ гэмтээлээ гэсэн чинь Б энд талбай байна алалцаач гэж хэлэд Батмөнхийг татаж ор руу суулгаад нэг хоёр цохиж аваад эргэж хараад Бэд хандаад одоо яах юм гээд хэлсэн чинь манай хүн өөдөөс нь гараараа нэг удаа ам руу  нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

 

Яллагдагчаар Э.Б мөрдөн байцаалтанд: 2020 оны 02 дугаар сарын 18-нд ...Батмөнх 21 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирсэн. Тэгээд бид 2 хоёр литрийн пиво, куали гэх архи хувааж уусан. Шөнө Батмөнх гараад явсан өглөө үүрээр 6 цаг өнгөрч байхад мөн хаалга тогшихоор нь асуухад Батмөнх ороод ирсэн тэгээд шараа тайлна гээд байхаар нь эхнэрээ гуйж байгаад нэг архи авхуулаад хамт уучихаад ажилдаа явах гэтэл өнөөдөр уугаад өнжье гэхээр нь буудлаасаа гараад хорооллын эцсийн Охь гэх буудалд орсон. Гэтэл Батмөнх Бийг дуудсан. Нэг их удаагүй Б орж ирсэн. Тэгээд ууж байсан пиво уугаад та хоёр нэг нэг пиво авч өгнө гээд Б гараад удалгүй 2 ширхэг 2 литрийн пиво аваад ороод ирсэн тэгээд тэрийг нь ууж байхад манай эхнэрийг уулгах гээд Б шахаад байсан. Манай эхнэр уухгүй би өнөөдөр охинтойгоо уулзана гээд хэлсэн. Гэтэл намайг эхнэрээ базаач чиний эхнэр мөн юм уу нөгөө уулздаг хүүхнүүдийн чинь нэг юмуу гэх зэргээр хэл ам гаргах гээд байсан би нэг гэрийн хоёр хоёулаа уугаад дэмий гэж хэлсэн юм энэнээс болоод Батмөнх бид хоёр маргасан. Гэтэл Батмөнх надад хоёулаа үзэх үү гэсэн энэ үед Б энд талбай байна та хоёр үзээч гээд байсан. Батмөнх гадуур хувцасаа тайлаад Батмөнх босож ирээд намайг ширээн дээр стакан барьж байгаад толгой дээр цохиод манай эхнэр салгах гэтэл Батмөнх түлхээд шал руу унагаасан. Тэгээд ганц нэг цохилцсон чинь Б Батааг салгаад намайг цааш нь түлхээд одоо яамаар байна гээд хашгирахаар нь би Бийн өөдөөс нь ам руу нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/ болон Э.Бийн хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 44/,  Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Охь” зочид буудалд хохирогч Т.Бийн ам руу гараараа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Э.Бийн “...одоо яамаар байна гээд хашгирахаар нь би Бийн өөдөөс нь ам руу нь цохисон...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 41/, хохирогч Т.Бийн“...Би Батмөнхийг салгаад орон дээр суулгаад эргээд харахад Б намайг өөдөөс гараараа нэг удаа ам руу цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/, гэрч Г.Сүндрээгийн“...Б энд талбай байна алалцаач гэж хэлээд Батмөнхийг татаж ор руу суулгаад нэг хоёр цохиж аваад эргэж хараад Бэд хандаад одоо яах юм гээд хэлсэн чинь манай хүн өөдөөс нь гараараа нэг удаа ам руу  нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,  шинжээчийн 2869 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Э.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Э.Бэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Бэд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.