Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 358

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч  С.Цэрэндорж

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Их Мэргэд овогт Э-ийн Эт холбогдох эрүүгийн 2005006600430 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

Э.Э нь 2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэргэл караокед үйлчлүүлж байхдаа хамт явж байсан Г.Гтай зүй бус харьцааны улмаас шалтгаангүйгээр нүүрэн тус газар гараараа цохиж түүний биед тархи доргилт,  хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгний шарх, 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтанд болсон үйл явдлын талаар мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Хохирогчтой сайн дураараа эвлэрч хохиролд 180000 төгрөг өгсөн.  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 03-нд 22 цагийн үед манай найз Нарантуяа яриад намайг хүрээд ир жаахан уугаад байж байна гэж хэлсэн...тэгээд намайг гэрт нь яваад очиход манай найз, намайг цохисон залуу, өөр нэг хамт ирсэн гэх найзтайгаа байсан бөгөөд Амараа гээд нэг эмэгтэй хамт 4 хүн байсан. Намайг ороход уг хүмүүс жаахан уусан байсан бөгөөд Нарантуяа нэг шил 0,75 литрийн хараа архи аваад тэрийг нь хамт уусан. Тэгээд бид нар гарч караоке орж дуулахаар болоод хорооллын эцэст байрлах Тэргэл гэх караоке орсон бөгөөд тэндээ ороод нэг шил 0,75 литрийн архи уугаад гарахаар болоод би тооцоо хийгээд ариун цэврийн өрөө ороод гараад ирэхэд нөгөө хамт ирсэн хоёр залуугийн нэг нь ямар нэг юм хэлэлгүй шууд хавираад унагаасан бөгөөд босоод ирэхэд хамт байсан шардуу царайтай намхан нуруутай залуу нь намайг эхлээд хамар дээр нэг цохисон. Дараа нь хөмсөг орчим цохисон тэгээд дахиж нэг удаа хамар дээр цохисон бөгөөд би ямар нэг хариу үйлдэл хийгээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

Хохирогч Г.Г дахин байцаалтаар “...бид сайн дураараа эвлэрсэн. Хохирол барагдуулсан. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/

Э.Эээс хохиролд 180.000 төгрөг өгсөн баримт /хх-ийн 51/

 

Гэрч Д.Амаржаргал мөрдөн байцаалтанд: “...Э ирэх үедээ надад нэг шил архи аваад ирсэн бөгөөд тэрийг нь уугаад байж байтал Нараагийн найз Ганаа ирсэн. Тэгээд нэг шил архи авч дахиж уугаад бид нар караоке ороод дуулахаар болсон. Тэгээд хорооллын эцэст байдаг Тэргэл караоке ороод дуулахаар болсон. Тэгээд тэндээ жаахан уусан бөгөөд би согтоод 00 ороод үүдэнд нь байж байхад Эрдэнэбаяр Ганаа хоёр тооцоо ярьж байснаа муудалцаад ам зөрөөд байхаар нь би салгаад гарах гэтэл Ганаа эмэгтэй хүний араар ороод гээд хэлсэн чинь юу гэнээ гээд хараалын үг хэлээд хоёр гурван удаа цохиод мөргөөд унагаасан. тэгсэн чинь Эрдэнэбаярын хамт ирсэн найз нь орж ирээд салгах гэтэл Ганаа Эрдэнэбаяртай хэрүүл хийгээд хөл гар нь гозгоносон чинь Нямаа гээд Эрдэнэбаярын найз хавсарч газар унагаагаад боль л доо гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

 

Гэрч У.Амартүвшин мөрдөн байцаалтанд: “... өрөөнд хүмүүс  маргаан зодоон болоод байхаар нь яваад очих үед нөгөө хүмүүсийн хоёр нь хоорондоо маргаан хийгээд цохилцоод хоорондоо зууралдаад байсан бөгөөд нэг залуу нь хамраас нь цус гарсан байсан өөр нэг залуу одоо боль гээд дунд нь салгаад байж байсан. Гэтэл нөгөө зодуулсан залуу нь уурлаад хараал хэлээд дайраад байсан чинь салгаж байсан залуу хавсраад нөгөө эрэгтэйг газар дараад найзыгаа хэрүүл хийгээд байхаар нь гаргаач гээд хөөгөөд гаргасан. Тэгээд нэг эмэгтэй нь дуудлага өгсөн...намайг харж байхад нөгөө зодуулсан эрэгтэй гараараа газар дараад нэг талын гуяараа газар уначихсан тэгээд чи боль л доо яах гээд байгаа хоёр пизда вэ гээд байсан. Харин энэ хоёр хүн зодоон хийгээгүй бөгөөд хавсарч унагаасан хүн нь ч нэг их хүчтэй юм хийгээгүй. Нөгөө зодсон хүний араас зодуулсан нь явах гээд хүчрэгдэхгүй байхаар нь хавсарч унагаагаад дараад дахиж хэрүүл хйихгүй гэхээр нь босгож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2275 дугаартай “Г.Гантулгын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгний шарх, 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 25/

 

Яллагдагчаар Э.Э мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 02 дугаар сарын 03-нд гэртээ байхад манай найз Амаржаргал гээд эмэгтэй надад өмнө нь манай гэрт үлдээсэн байсан даллагны юмаа аваад ирээч гээд намайг гуйхаар нь би араас нь аваад Амаржаргалын гэрт очиход гэртээ өөр нэг эмэгтэй найзтайгаа байсан. Би тэдний гэрт нэг найзтайгаа хамт очсон. Гэтэл  намайг нэг юм аваад өгөөч гэхээр нь би 0,75 литрийн архи аваад найз Амаржаргал, Ням-Осор би нөгөө гэрт байсан эмэгтэй гээд бид 4 хувааж уугаад талдаа орсон байхад Г ороод ирсэн. Тэгээд бид нар үлдсэн архиа дуусгаад Г өөрөө гаднаас авч ирсэн литрийн хараа гээд архиа хувааж уугаад байж байхад Амаржаргалын байсан айлын хүүхэд нь ороод ирсэн. Тэгээд бид нар гарч караоке орохоор болоод “Тэргэл” нэртэй караоке ороод 1 цаг аваад 0,75 литрийн соёрхол архи аваад уусан. Тэр үед би ариун цэврийн өрөө орох гэтэл нөгөө залуу үүдэнд байсан бөгөөд надтай тооцооны талаар яриад маргаан хийгээд байхаар нь би нэг хоёр удаа гараараа цохиод татаж авч ирээд нэг удаа толгойгоороо мөргөсөн. Гэтэл нөгөө залуу унаад байж байхад Ням-Осор ирээд намайг салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Гантулгын нүүрэн тус газар гараараа цохиж түүний биед тархи доргилт,  хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгний шарх, 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Э.Эийн“...би ариун цэврийн өрөө орох гэтэл нөгөө залуу үүдэнд байсан бөгөөд надтай тооцооны талаар яриад маргаан хийгээд байхаар нь би нэг хоёр удаа гараараа цохиод татаж авч ирээд нэг удаа толгойгоороо мөргөсөн гэтэл нөгөө залуу унаад байж байхад Ням-Осор ирээд намайг салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/, хохирогч Г.Гантулгын “...нөгөө хамт ирсэн хоёр залуугийн нэг нь ямар нэг юм хэлэлгүй шууд хавираад унагаасан бөгөөд босоод ирэхэд хамт байсан шардуу царайтай намхан нуруутай залуу нь намайг эхлээд хамар дээр нэг цохисон дараа нь хөмсөг орчим цохисон тэгээд дахиж нэг удаа хамар дээр цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/ гэрч У.Амартүвшингийн“...намайг харж байхад нөгөө зодуулсан эрэгтэй гараараа газар дараад нэг талын гуяараа газар уначихсан тэгээд чи боль л доо яах гээд байгаа хоёр пизда вэ гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/,  хохиролд 180.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 51/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Э.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Эт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.