Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2016/01378

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хас банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 3-1 тоотод оршин суух, Цогнууд овгийн Лхагвасүрэнгийн Батсэлэнгэ /ФЖ86091310/-д холбогдох,

“8 626 396.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Л.Батсэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Зээлдэгч Лхавгасүрэнгийн Батсэлэнгэ нь Хас банктай 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1450002662 тоот зээлийн гэрээг байгуулан 17,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн 1450002662 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1450002662-01 тоот баталгаат ипотекийн гэрээний барьцааны үл хөдпөх хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг, Баруун дэнж 10 дугаар гудамжны 17 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулапттай /УБД-Г2101003738/ 750.0 м.кв газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг, Баруун дэнж 10 дугаар гудамжны 17 тоот хувийн сууцны зориулапттай /УБД-Ү2101011375/ 35 м.кв хувийн сууцыг тус тус барьцаапуулсан. Зээлдэгч Лхагвасүрэнгийн Батсэлэнгэ нь Хас банктай байгуулсан 1450002662 дугаартай зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг банкны зүгээс удаа дараа шаардсан боловч гэрээний үүргийг биөлүүлэхгүй байгаа тул дараах шаардпагыг гаргаж байна. Үүнд: 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 6,883,018.45 төгрөг, зээлийн хүү 1,584,683 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158,695 төгрөг, нийт 8,626,396.45 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцааны хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг, Баруун дэнж 10 дугаар гудамжны 17 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай /УБД-Г2101003738/ 750.0 м.кв газар, Орхон аймгийн Баян- Өндөр сумын Дэнж баг, Баруун дэнж 10 дугаар гудамжны 17 тоот хувийн сууцны зориулапттай /УБД-Ү2101011375/ 35 м.кв хувийн сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Батсэлэнгэ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л.Батсэлэнгэ нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Одоогоор ажилгүй байгаа улмаас төлөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 31-ны дотор төлж барагдуулах болно. Хэрвээ энэ хугацаа хэтэрвэл Хас банкны барьцаанд байгаа хашаа байшингаа зээлийн үлдэгдэлдээ өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Хас банкны Орхон салбар нь хариуцагч Л.Батсэлэнгэд холбогдуулан “8 626 396.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Хас банкны Орхон салбарын нэхэмжилсэн “8 626 396.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Батсэлэнгэ нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. Нэхэмжлэгч Хас банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлага “8 626 396.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Батсэлэнгэ нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр төлсөн 152 972 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Батсэлэнгээс 152 972 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Орхон салбарт олгосугай.

            3. Хариуцагч нар “8 626 396.45 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг сайн дураараа биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

             4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХИШИГДАВАА