Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 357

 

 

 

                    

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Магсар овогт А-ын Од холбогдох эрүүгийн 1905033390321 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

А.О нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн урд байрлах түлхүүр, цоож хувилдаг лангуунаас З.Гын Самсунг А-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт: Би гоё хоол авч идмээр санагдаад хүний гар утас авчихсан юм. Тэгээд тэр утсыг хүнд 40000 төгрөгөөр зараад би өөрөө хоол авч идээд үлдсэн мөнгөөр нь идэх юм авсан.  Тэр хүний утасны мөнгийг ээж төлж өгнө гэсэн. Одоохондоо боломжгүй байгаа юм гэв.

 

Xавтаст хэргээс:

Хохирогч З.Г мөрдөн байцаалтанд: “2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед байх ....би Хархорин зах руу орох гээд өөрийн эхнэр Туяаг ажил дээрээ үлдээсэн. Тэгээд би тухайн үед өөрийн Самсунг А-7 маркийн гар утсаа лангууныхаа ар талд цэнэглэж үлдээчихээд гарсан. Тэгээд би 20 орчим минут болоод ажил дээрээ ирсэн чинь миний гар утас алга болсон байсан. Ажлын өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс лангууны араас чинь юм аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хяналтын камераа шалгахад 20-25 орчимн настай цоохор палажтай эмэгтэй лангууны ард цэнэглэж байсан миний утсыг лангуун дээрээс гараа сунгаж байгаад авч цүнхэндээ хийж байсан. Миний гар утсыг эргүүлж төлөөгүй”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Samsung A-7 маркийн гар утас 390.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ. /хх-ийн 36-37/

 

Гэрч Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа ажилтай Б.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд:  “2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр...би ажлын байран дээрээ байж байтал Хархорин захын хажууд байдаг түлхүүр, цоож хувилдаг лангууны эзэн нь гээд хүн ирсэн. Тэр хэлэхдээ өөрийнхөө гар утсыг лангууны ард цэнэглээд тавьсан байсан чинь алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь камерын бичлэгийг нь үзэхэд Хархорин захын орчмоор байнга явж байдаг эмэгтэй байсан. Лангууны ард цэнэглэчихсэн байсан гар утсыг лангууны дээгүүр гараа сунгаж байгаад авч байгаа харагдсан...лангууны эзний утсыг авсан гэх эмэгтэй явж байхаар нь ...гар утас авсан эсэх талаар асуухад би тэр утсыг авсан. Тэгээд 20.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

 

Яллагдагчаар А.О мөрдөн байцаалтанд: “Би 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өглөө эрт гэрээсээ гараад Хархорин худалдааны төв орсон юм. Тэгэхдээ Хархорин захын урд талд байдаг дэлгүүр дотор байх түлхүүрний лангуун дээр нэг хар өнгийн гар утас цэнэглэж байсан. Лангуун дээр ямар нэгэн хүн байхгүй байхаар нь би лангууных нь урд талаас гараа сунгаж байгаад цэнэглэгчээс нь салгаад аваад гарсан. Тэгээд тэр утсаа тухайн өдрөө 40.000 төгрөгөнд нэг танихгүй эрэгтэй хүнд зарчихаад мөнгөөр нь хоол аваад идсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:  Шүүх сэтгэц эмгэг судлалын 126 дугаартай дүгнэлтэнд “А.О нь “шизоаффектив эмгэг, холимог хэлбэр” гэх сэтгэцийн өвчтэй байна. СЭМҮТөвийн амбулаторын эмчийн хяналтанд байдаг гэх №1822  тоот амбулаторын хяналтын карттай. А.Оын уг өвчин 2009 оноос эхэлсэн “шизоаффектив эмгэг” хэмээх сэтгэцийн өвчтэй байна.  А.О 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хийсэн өөрийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.О нь 7 дугаар сарын 31-ний өдрийн хийсэн хэргээ хариуцах чадвартай байна.  Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 45/ А.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-ийн 14/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.О 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн урд байрлах түлхүүр, цоож хувилдаг лангуунаас З.Гын эзэмшлийн Самсунг А-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн А.Оын “...түлхүүрний лангуун дээр нэг хар өнгийн гар утас цэнэглэж байсан. Лангуун дээр ямар нэгэн хүн байхгүй байхаар нь би лангууных нь урд талаас гараа сунгаж байгаад цэнэглэгчээс нь салгаад аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/, хохирогч З.Гын “...ажлын өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс лангууны араас чинь юм аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хяналтын камераа шалгахад 20-25 орчим настай цоохор палажтай эмэгтэй лангууны ард цэнэглэж байсан миний утсыг лангуун дээрээс гараа сунгаж байгаад авч цүнхэндээ хийж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч Б.Энх-Амгалангийн “...камерын бичлэгийг нь үзэхэд Хархорин захын орчмоор байнга явж байдаг эмэгтэй байсан. Лангууны ард цэнэглэчихсэн байсан гар утсыг лангууны дээгүүр гараа сунгаж байгаад авч байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/ Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан  /хх-ийн 36-37/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

А.Оын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

Иймд шүүгдэгч А.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас А.Оыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан Дамно ХХК-ийн эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон Samsung A-7 маркийн гар утасны үнэ 390.000 төгрөгийг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оаас гаргуулж хохирогч З.Гад олгуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

А.О Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн амбулаторын эмчийн хяналтын карттай, “шизоаффектив эмгэг” хэмээх сэтгэцийн өвчтэй байх бөгөөд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр А.Оыг F25.2 шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож  2019 оны 4 сарын 29-ний өдрөөс 2021 оны 4  сарын 29-ний өдөр хүртэл 24 сарын хугацаагаар сунгасан  актын хуулбар хэрэгт авагдсан байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр “...А.О 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хийсэн өөрийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.О нь 7 дугаар сарын 31-ний өдрийн хийсэн хэргээ хариуцах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна”  гэж анагаахын тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэсэн байна.

      

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч А.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч А.О хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохиролын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад “..тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэв.

 

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч А.Од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.