Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 373

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч  Н.Энхболд

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Б овогт Д-ын Бад холбогдох эрүүгийн 2005010830510 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

Д.Б нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороололын 19 дүгээр байр 14 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч Д.Жтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь тархи доргилт, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Намайг хөдөө байхад манай эхнэр над руу утсаар залгаад “эгчийн чинь хүүхэд манай хүүхдийг хазчихлаа” гэж хэлээд уурласан. Маргааш нь гэрт ирсэн чинь манай хүүхдийн нуруун дээр манай эгчийн хүүхэд хазаад идээтэй юм шиг болгосон байсан. Эхнэр уурлаад явчихсан байсан. Энэ асуудлаас болж л би эгчтэйгээ маргалдаад хүүхдээ авч гарах гэж байгаад эгчийгээ гараараа нэг удаа түлхчихсэн юм. Би Ж эгчийн биед гэмтэл учруулснаа зөвшөөрч байна. Би эгчийгээ янхан авгай гэж хэлээгүй. Би одоо эмээгийндээ Эмээлтэд амьдарч байгаа. Би өөрийн гэм буруутай үйлдлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Эгчтэйгээ эвлэрч хохиролыг нь барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Ж мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай дүү Б гэртээ ирж хоноогүй юм. Тэгтэл Бын эхнэр нь уурлаад уйлаад гэрээс гараад явсан. 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б гэртээ орж ирсэн юм. Би Быг орж ирэхэд Бын 1 нас 3 сартай хүү, 2 настай зээ хүү, 6 настай охины хамт байж байсан юм. Б гэрт орж ирээд гэрээр холхиод юм яриад л байсан. Тэгээд би сонсгол муутай болохоор Быг анхаараагүй байж байтал Б өөрийнхөө 1 нас 3 сартай хүүхдээ хувцасыг нь өмсгөөд намайг янхан авгай минь энэ байр миний хүүхдийн байр шүү гээд  над руу уурлаад байсан. Би тэгэхээр нь би энэ амьдарч байгаа байрыг хэзээ ч минийх гэж бодож байгаагүй гэж хэлсэн. Тэгтэл Б хүүхдээ аваад гараад явсан. Хэсэг хугацааны дараа гэрийн хаалга хүн цохихоор нь би хаалгаа тайлгал манай дүү Б нэг гартаа хүүхдээ тэвэрчихсэн  нөгөө гараараа миний зүүн шанаа орчим руу гараараа хүчтэй цохисон. Тэгтэл би газарт унахад Б миний толгой цээж рүү өшиглөсөн. Чихний аппарат унаад би юм огт сонсохгүй болоод хэсэг зуур ухаан санаа самуурсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.  Миний зүүн чихнээс цус гарсан байсан. Зүүн чих, зүүн шанаа хөхөрсөн байсан. Цээжин тус газар хөхөрч хөндүүр болсон байсан. Миний эмчилгээнд 520.000 төгрөгийн зардал гарсан. Б надаас уучлал гуйсан эмчилгээний төлбөрийг барагдуулсан  тул одоо гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 13-14/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 25/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3663 дугаартай “Д.Жын биед тархи доргилт, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд  нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 22/

 

Яллагдагчаар Д.Б мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сард хөдөө явчихаад замдаа саатаад гадуур хоночихоод 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 19-14 тоотод гэр рүүгээ ороод иртэл Ж эгч намайг хаагуур юу хийгээд яваад байгаа юм архи уусан юмуу эхнэр чинь уурлаад яваад өгсөн би хүүхдийг чинь харлаа гээд над руу уурлаад байсан тэгэхээр нь би за за тэгвэл би явлаа гээд хүүхдээ хувцаслаад байж байтал Ж эгч хүүхэд аваад хаачих гээд байгаа юм гээд үглээд байсан. Би гэрээс гарах гээд нэг гартаа хүүхдээ тэвэрчихсэн гутлаа өмсөж байтал Ж эгч миний ард ирж зогсоод хаачих гээд байгаа юм гэхээр нь би Ж эгчийг цаашаа бай гээд нүүр рүү нь алгадаад цааш нь түлхсэн юм. Тэгтэл Ж эгч коридорын хана толгойгоороо мөргөж унасан. Ж эгч угаасаа ээжтэй хамт амьдардаг байсан. Харин би ажил бүтэлгүйтээд байраа алдсан болохоор эхнэр хүүхэдтэйгээ ээжийнд ирж амьдрах болсон. Тэрнээс болоод нэг гэрт олуулаа хүүхдүүд зодолдохоос эхлээд маргаан болоод л байсан юм” /хх-ийн 36/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 3 дугаар хороололын  19 дүгээр байрны 14 тоот гэртээ өөрийн төрсөн эгч Д.Жтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь тархи доргилт, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Бын “...би Ж эгчийг цаашаа бай гээд нүүр рүү нь алгадаад цааш нь түлхсэн юм. Тэгтэл Ж эгч коридорын хана толгойгоороо мөргөж унасан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/, хохирогч Д.Жын“...манай дүү Б нэг гартаа хүүхдээ тэвэрчихсэн  нөгөө гараараа миний зүүн шанаа орчим руу гараараа хүчтэй цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Д.Бад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.Бад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.