| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01515/и |
| Дугаар | 142/ШШ2016/01383 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2016/01383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-101 тоотод оршин суух, Харчу овгийн Дэмбэрэлдашийн Угтаабаяр /ФА62010117/-ийн хүсэлттэй
"Ажжиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Угтаабаяр, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, гэрч Т.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Угтаабаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Д.Угтаабаяр миний 1983 оны 09 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол ажилчидын нэгдсэн захиргааны АТК-д 7 жил 4 сар “краз” маркийн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор, “Совинвест” ХХК-д 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 3 жил 00 сар 24 хоног “Караз” маркын технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор, “Стройинвест” ХХК-д 1995 оны 01 дүгээр сарын 26-аас 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 жил 11 сар 5 хоног “краз” маркийн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажилласан ба нийт 17 жил 03 сар 29 хоног Манз, “Совинвест”, “Стройинвест” ХХК-д тус тус “краз” маркийн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор ажилласан. Энэ хугацааны ажилласан баримтуудыг бүрдүүлэн ирсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Дэмбэрэлдашийн Угтаабаяр нь шүүхэд хандан “1983 оны 09 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол ажилчидын нэгдсэн захиргаанд, 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл “Совинвест” ХХК-д, 1995 оны 01 дүгээр сарын 26-аас 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Стройинвест” ХХК-д “караз” маркийн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байснаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
Д.Угтаабаярын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Д.Угтаабаяр нь дээрх хугацаануудад Монгол ажилчидын Нэгдсэн захиргааны АТК, “Совинвест” ХХК, “Стройинвест” ХХК-уудад “караз” маркийн авто машины жолоочоор ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, МАНЗ-ны ажилчдын цалингийн зэснүүд, 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 284 дугаартай Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын конторын даргын тушаал, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байгууллага татан буугдаж хөдөлмөрийн дэвтэрүүдийг хүлээлцсэн тушаал, Д.Угтаабаярт ээлжийн амралт олгосон тухай тушаалууд, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Д.Угтаабаяр шаардах хуудас бичсэн баримт, бараа тээврийн нэхэмжлэх, ачааны машины замын хуудаснууд, албан томилолт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Д.Угтаабаярын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчу овгийн Дэмбэрэлдашийн Угтаабаяр /ФА62010117/-ыг 1983 оны 09 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Монгол ажилчидын нэгдсэн захиргаанд /АТК/, 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл “Совинвест” ХХК-д, 1995 оны 01 дүгээр сарын 26-аас 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Стройинвест” ХХК-д “караз” маркийн авто машины жолоочоор ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА