Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2016/01384

 

Зохигчидын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-17-75 тоотод оршин суух, Борлог морьт овгийн Дамдинсүрэнгийн Төмөрбаатар /ГЭ40032213/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-67 тоотод оршин суух, Мөнхжаргалангийн Энхжаргалан /УЕ68121711/-д холбогдох

“2 520 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Төмөрбаатар, хариуцагч М.Энхжаргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Энхжаргалан нь 2013 оны 12 дугар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ тохиролцон хийж 5 100 000 төгрөгийг өдөрт 0.3%, сард 9%-ийн хүүтэйгээр зээлсэн юм. Зээл болон оногдох хүүг боломжоороо төлж явсаар 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар 1 800 000 төгрөг үлдсэн. Түүнээс хойш зээл, хүүнээс огт төлөлгүй өдий хүрсэн ба утсаар ярьж шаардахад огт хүлээж авахгүй, мөн ирж уулзахгүй болсон юм. Иймд иргэний хуулийн 232, 281, 282 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэн доорхи төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: анх авсан 5 100 000 төгрөгнөөс төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 1 800 000 төгрөг, үлдэгдэл зээлд оногдох хүү 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10 хүртэл бүгд 50 хоногийн хүүд /50 хоног*5400/ 270 000 төгрөг, алданги дээрх хуулийн 232.6 дугаар зүйлд заасны дагуу 1 800 000 төгрөгийг 0.5%-иар өдөрт 9000 төгрөг буюу 450 000 төгрөг, нийт 2 520 000 төгрөг, хариуцагчаас бүгд 2 520 000 төгрөг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Энхжаргалан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Төмөрбаатар нь надаас 2 520 000 төгрөг нэхэмжилсэн байна. Д.Төмөрбаатар нь миний иргэний үнэмлэх, виза карт 2-ын барьцаалж мөнгө зээлсэн юм. Уг зээлийн мөнгийг цаг тухайд нь төлж байсан. Сүүлийн 2 сар цалин мөнгө маань орон сууцны зээл, шүүхийн шийдвэрийн төлбөр зэргийг төлөөд төлбөрөө хийж чадсангүй. Нэхэгдэж байгаа алданги хүүнээсээ их байгаа нь буруу гэж үзэж байна. Мөн 8 сард 70 000 төгрөг авсанаа дурдаагүй байна. Шүүхийн шийдвэрийн төлбөр 12 сард дуусна. Иймд нэхэгдэж буй төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын цалингаас эхэлж тодорхой хэмжээний суутгал хийж төлөх санал гаргаж байна. Иргэн Д.Төмөрбаатарын нэхэмжилж буй мөнгөний алданги хэмээн тооцож байгаа 450 000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Үндсэн төлбөрийг нь 2017 оны 01 дүгээр сараас цалингаасаа тодорхой хэмжээгээр суутгуулж төлөх саналтай байна гэжээ.

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ: Нэхэмжлэгч Д.Төмөрбаатар нь алдангийн 50 хувиас татгалзаж нэхэмжлэлийн үнийг дүнгээ 2 295 000 төгрөг болгосныг хариуцагч М.Энхжаргалан нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 500 000 төгрөг төлөхөөр эвлэрчээ.                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Төмөрбаатар нь хариуцагч М.Энхжаргаланд холбогдуулан “2 520 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч Д.Төмөрбаатар нь алдангийн 50 хувиас татгалзаж нэхэмжлэлийн үнийг дүнгээ 2 295 000 төгрөг болгосныг хариуцагч М.Энхжаргалан нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 500 000 төгрөг төлөхөөр зохигчид эвлэрчээ. 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Д.Төмөрбаатар нь, хариуцагч М.Энхжаргалангаас 2 520 000 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч Д.Төмөрбаатар нь алдангийн 50 хувиас татгалзаж нэхэмжлэлийн үнийг дүнгээ 2 295 000 төгрөг болгосныг хариуцагч М.Энхжаргалан нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 500 000 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 55 270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 51 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

      4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА