Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 374

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль

хохирогч Л.Э, түүний өмгөөлөгч А.Ганбат

иргэний нэхэмжлэгч Т.Н

шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч Ж.Номинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2003000050065 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Ш овогт Л-н О.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Лхагвадорж овогтой О нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 07 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 3 дугаар хороолол, “Оргил” худалдааны төвийн урд замд Л.Мөнхбатын эзэмшлийн “Тоyota” маркийн “Chaser” загварын 74-29 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Э, Х.Чулуунбаатарын жолоодож явсан “Toyota” маркийн “ Prius” загварын 54-98 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж, явган зорчигч Л.Эын эрүүл мэндэд хүнд, “Toyota” маркийн “Prius” загварын 54-98 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Номундарьд нийт 1.090.000 /нэг сая ерэн мянга/ төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хохирогч Л.Эын хохиролд 1.700.000 төгрөг өгсөн. Иргэний нэхэмжлэгчийн 1.090.000 төгрөгийн хохиролыг төлсөн.  Л.Эын цаашид шаардлагатай эмчилгээний зардлыг нь би төлнө гэв.

 

Хохирогч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөөний 7 цаг 30 минутын үед хичээлдээ явахаар гэрээсээ гараад гэрлэн дохион дээр ирсэн. Би ногоон гэрэл асах үед гарцаар гарч байхад 2 дугаар эгнээнээс нэг машин ирж намайг мөргөсөн. Осол болох үед миний урдаас нэг эгч гарцаар ирж байсан. Тэр эгч манай гэр бүлтэй холбогдож түргэн дуудсан. Тухайн үед болсон зарим зүйлийг би санахгүй байгаа. Миний талаас Оад их гомдолтой байгаа. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд анхаарал тавьж биеийн байдлыг нэг удаа ч асуугаагүй байж манай эмчийн өрөөний үүдэнд байж байсан. Тэгэхээр нь би Оаас ямар хэргээр явж байгаа юм бэ гэж асуухад эмчтэй чинь уулзахаар ирсэн гэж хэлж байсан. О миний хохиролд нийт 1.700.000 төгрөг төлсөн. Тухайн үед 12 сард  хичээлийн шалгалтын үе таарсан учраас би хоёр хичээлийн шалгалт өгөөгүй байсан. Багш дахин судал гэсэн. Хоёр хичээлийн нийт 8 кредитийн хичээл, нэг кредитийн хичээл нь 56000 төгрөг 8 кредит нийлээд 448 000 төгрөг болж байгаа. Би сургуулиа төгсөж цалинтай ажил хийх хүртлээ жилдээ 2 удаа толгойны зураг авахуулна гэж бодоод нэг зураг авахуулахад 469 000 төгрөг, 3 жилд 6 удаа харуулна гэхэд нийлээд 2 814 000 төгрөг болж байгаа. Мөн жилдээ нэг удаа эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэхэд хоногийн 80 000 төгрөг, 3 жилд 3 удаа хэвтэхэд 2 400 000 төгрөг болж байгаа. Эдгээр зардлуудыг нэмээд нийт нэхэмжлэх төлбөр 5 662 000 төгрөг болж байна. Ослоос хойш толгой их өвдөж, мартамхай болсон гэв.

Иргэний нэхэмжлэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Миний эзэмшлийн автомашины эвдрэлд үнэлгээгээр тогтоогдсон 1.090.000 төгрөгийг Л.О хоёр хувааж төлж барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 5/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-6/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 3 дугаар хорооллын бичил цайны газрын урд замд явган хүний гарц дээр гарсан ослын газарт очиход Тоёота Приус маркийн автомашин болон Т.Чейзер маркийн автомашинууд мөргөлдөж Т.Приус маркийн автомашин ослын газарт, Т.Чейзер маркийн автомашин ослын газраас өөр газарт очиж зогссон байдалтай зогсож байв. Явган зорчигчийг мөргөсөн гэх цэгийг явган зорчигчоор заалгаж “А” үсгээр тэмдэглэв...Явган хүний зохицуулагддаг гарц, 6 эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, хашлагатай, хайстай, хальтиргаатай зорчих хэсэг байв” гэжээ.  /хх-ийн 3-4/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Бичлэг 2 минут 50 секунд үргэлжилж байна. Бичлэг эхлэхэд үзэгдэх орчин чөлөөтэй, Бичил цайны газрын үүд хэсэг, зорчих хэсэг, явган хүний гарц харагдаж байна. Явган зорчигч явган хүний гарц руу ойртон очиж байгаа нь харагдаж байна. Бичлэгийн 04 дэх секунтэд явган зорчигч явган хүний гарц тэмдэгтэй, тэмдэглэлтэй хэсэгт очиж зогсож байна. Явган зорчигч гартаа цагаан өнгийн тортой эд зүйл барьсан харагдаж байна. 23 дэх секунтэд явган зорчигч зорчих хэсэг рүү орж зам хөндлөн гарахаар явж байна. 25 дах секунтэд нэгдүгээр эгнээгээр цагаан өнгийн 30 приус, 2 дугаар эгнээгээр Т.Чейзер автомашинууд гарч ирж байна. 26 дэх секунтэд Т.Чейзер автомашин явган зорчигчийг мөргөж газарт унагаж байна. 28 дах секунтэд Т.Чейзер автомашин Т.Приус автомашиныг мөргөж цааш явлаа. 35 дах секунтэд явган зорчигч өөрөө босч байна. 44 дэх секунтэд явган хүний гарцны өмнө зогссон автомашинаас хүн бууж явган зорчигч дээр очиж байна. 1 минут 01  дэх секунтэд зорчих хэсгээр баруун талаас явган хүн хохирогч дээр гүйж ирж байна. Өөр хэрэгт ач  холбогдолтой зүйл байхгүй болно” гэжээ /хх-ийн 21/

 

Хохирогч Л.Э мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 7 цаг 28 минутын үед хичээлдээ явах гээд гэрээсээ гараад 3 дугаар хорооллын Бичил цайны газрын урд талын гэрлэн дохиотой явган хүний гарц дээр ирэхэд явган хүний улаан гэрэл асч байсан тул ногоон гэрэл асахыг хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асах үед нь зам руу ороод нэгдүгээр эгнээний машин зогсоод өгөхөөр нь урдуур нь гараад явах үед автомашин ирж намайг мөргөсөн. Гэрлэн дохиотой байсан. Ногоон гэрлээр гарч байсан. Би ногоон гэрэл асахыг хүлээж 40 секунд орчим зогсож байгаад гэрэл асахаар нь зам руу орсон. Зүүн талын ташаа хэсэг рүү мөргөсөн. Зүүн урд талын гэрэл хэсгээрээ мөргөсөн. Баруун тархинд цус хурсан. Баруун талын зулайн ясны заадас хүрсэн шугаман хугаралтай гэж гарсан. Ойролцоогоор 700.000 төгрөг орчим мөнгө зарцуулаад байна. Баруун тархинд цус хурсан. Баруун талын зулай ясны заадас хүрсэн шугаман хугаралтай гэж гарсан. Одоо эмчилгээ хийгдэж байна. Эмнэлэгт 6 хоног хэвтээд гарсан. Нийтдээ 1.572.384 төгрөгний баримтыг өгсөн байна. Мөн осол гарах үед миний барьж явсан цүнхэн доторхи эд зүйл болон бэлэг дурсгалын зүйлс нийлээд 100.000 төгрөг болсон бөгөөд нийтдээ 1.700.000 төгрөгийг баримттайгаар нэхэмжилж байгаа. Одоогоор нэг ч төгрөг өгөөгүй байна. Эд зүйлсдээ үнэлгээ хийлгэх шаардлагагүй, 100.000 төгрөгнөөс давахгүй. Л.О бас зөвшөөрсөн байгаа. Одоо тэгээд ч эвдэрсэн зүйлсийг хаячихсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 141/

Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 27/, Хохирлын баримт /хх-ийн 37-41, 44/

 

Иргэний хариуцагч Л.Мөнхбат мөрдөн байцаалтанд: “Энэ Т.Чейзер маркийн 74-29 УБД дугаарын автомашиныг би огт унаж ашиглаж байгаагүй. Анх манай хуурай дүү Цэрэнтогтох автомашин авахдаа өөрөө орон нутгийн хаягтай тул миний дээр машин авна гэж хэлээд авсан. Би шилжүүлэг хийх үед нь очиж авч байсан. Тэгээд машинаа ашиглаж байгаад 2017 оны үед нөгөө автомашинаа зарчихсан гэж хэлж байсан. Би тэр хүмүүс шилжүүлж аваагүй юм уу гэхэд орон нутгийн хүмүүс авсан, хөдөө явах гээд яараад аваад явсан. Нэг орж ирэхээрээ шилжүүлнэ гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд ямар ч сураг чимээгүй байснаа 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр машинаа шилжүүлж авна гэж ярьж байна гээд манай хуурай дүү Цэрэнтогтох ярьсан. Тэгээд удалгүй авсан хүн нь Отгонбаяр гэж хүн автомашин худалдаж авсан хүн байна, машинаа шилжүүлмээр байна гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/

 

Иргэний нэхэмжлэгчээр Д.Отгонбаяр мөрдөн байцаалтанд“...Энэ машин миний эзэмшлийн машин байгаа юм. Анх 2018 онд найзын дүү Цэрэнтогтох гэж хүнээс 3.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ Цэрэнтогтох гэж хүн нь хөдөө ажиллаж байсан тул би нэрээ шилжүүлэн авч чадаагүй юм. Энэ машин бас Цэрэнтогтохын нэр дээр байгаагүй өөр хүний нэр дээр байсан. О нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө хашаанд ирээд эхнэр хүүхдээ нэг газарт хүргэж өгнө гээд машиныг нөхрөөс гуйж аваад явсан байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Оаас авах зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 52/

 

Кости-Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайланд “Т.Чейзер маркийн автомашины эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон дүн  288.000 төгрөг ” гэжээ. /хх-ийн 80/

 

Иргэний нэхэмжлэгч Т.Номундарь мөрдөн байцаалтанд “ манай нөхөр ажил руугаа явлаа гээд гарсан боловч удалгүй мөргөлдсөн талаар утсаар ярьсан. Машины зүүн талын 2 хаалга, доод хормой, зүүн талын толь эвдэрсэн. Үнэлгээ 1.090.000 төгрөг гарсан. Миний нэр дээр байдаг машин юм. Кости үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 1.090.000 төгрөг гарсан. Үнэлгээгээр гарсан хохиролын үнийн дүнгээ нэхэмжлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 55/

 

Кости-Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайланд “Т.Приус 30 маркийн автомашины эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.090.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 75/

 

Гэрч Х.Бүрэнбаатар мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 7 цагийн үед кино үйлдвэрт байх гэрээсээ манай ээжийн дүүгийн хүүхэд болох Чулуунбаатартай хамт Т.Приус маркийн 54-98 УБО дугаарын машинтай 3 дугаар хорооллын Бичил цайны газрын урд талын явган хүний гарц дээр явж байх үед  машин ирж мөргөсөн. Бид 1 дүгээр эгнээгээр явж байсан бөгөөд явган хүний гарц дээр гэрэл дохио нь ямар байсныг мэдэхгүй ирж зогсох үед урдуур явган хүн гарч байсан. Эмэгтэй бөндгөр малгайтай нүдний шилтэй байсан санагдаж байна. Цүнх үүрчихсэн тортой зүйл барьсан хүн байсан. Тэгээд машины урдуур хүн гараад 2 дугаар эгнээний хавьд явж байх үед нь манай машин хөдөлгөөнөө үргэлжлүүлж эхэлтэл 2 дугаар эгнээнд явж байсан машин манай машины зүүн талын толь, 2 хаалга руу мөргөсөн. Тэгээд зогсоод буугаад очтол явган хүний гарц дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд хоёр хүн нөгөө эмэгтэйг өргөөд босгоод замаас гаргасан. Тэгээд юу болсон гэхэд миний сууж явсан машиныг мөргөсөн машин бас тэр эмэгтэйг мөргөсөн гэж байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 57/

 

Гэрч Х.Чулуунбаатар мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө кино үйлдвэрт байх гэрээсээ 07 цаг 20 минут өнгөрөөд гараад Сонсголон орохоор манай эхнэрийн нэр дээр байдаг Т.Приус маркийн 54-98 УБО дугаарын автомашинтай 3 дугаар хорооллын Бичил цайны газрын урд талын явган хүний гарц дээр явж байх үед автомашин ирж мөргөсөн. Би нэгдүгээр эгнээгээр явж байсан бөгөөд явган хүний гарц дээр гэрэл дохио нь намайг ирэхэд улаан байсан бөгөөд ирж зогсож үед урдуур явган хүн гарч байсан. Тэгээд миний урдуур хүн гараад 2 дугаар эгнээний хавьд явж байх үед нь автомашин ирж мөргөсөн. Би 1 дүгээр эгнээгээр явж байсан бөгөөд явган хүний гарц дээр гэрэл дохио нь намайг ирэхэд улаан байсан бөгөөд ирж зогсох үед урдуур явган хүн гарч байсан. Тэгээд миний урдуур хүн гараад 2 дугаар эгнээний хавьд явж байх үед нь автомашин явах ногоон гэрэл асаж би хөдөлгөөнөө үргэлжлүүлж эхэлтэл 2 дугаар эгнээнд явж байсан автомашин миний автомашины зүүн талын толь, 2 хаалга руу мөргөсөн. Тэгээд зогсоод буугаад очтол явган хүний гарц дээрээс нэг эмэгтэй хүн босч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/

 

Гэрч Э.Эрдэнэхүү мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 7 цагийн үед кино үйлдвэрт байх Чулуунбаатарын гэрийн үүднээс ажил руугаа дайгдаад Чулуунбаатартай хамт Т.Приус маркийн 54-98 УБО дугаартай машинтай 3 дугаар хороолол бичил цайны газрын урд талын явган хүний гарц дээр явж байх үед автомашин ирж мөргөсөн. Бид 1 дүгээр эгнээгээр явж байсан бөгөөд явган хүний гарц дээр ирж зогсох үед урдуур явган хүн гарч байсан. Машины урдуур хүн гараад 2 дугаар эгнээний хавьд явж байсан машин манай машины зүүн талын толь, 2 хаалга руу мөргөөд урагшаа гараад зогссон. Тэгээд зогсоод буугаад очтол явган хүний гарц дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Зам дээр зам хөндлөн гарч байсан хүмүүс тэр эмэгтэйг босгосон” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 70/

 

Гэрч С.Хурцгэрэл мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө манай нөхөр Л.О нь өглөө манай хүүхэд бид хоёрыг баруун туруунд байрлах нагац эгчийн гэрт хүргэж өгөхөөр хүнээс машин гуйж аваад Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн хойд талд байрлах манай гэрээс аваад Энэбишийн өргөн чөлөө 3 дугаар хорооллын Бичил цайны газрын урд замд явж байх үед явган хүний гарц дээр хүн мөргөөд хажууд нь явж байсан машиныг мөргөөд урагш явж зогссон. Тэгээд О буугаад явган хүн дээр гүйж очсон” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 69/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 900 дугаартай “Л.Эын биед баруун зулай ясны шугаман хугарал, баруун зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 86/

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 888041 дугаартай “Toyota chaser маркийн 74-29 дугаартай машин нь ... баруун талын гэрлийн чадал ойр дээрээ 0cd, хол дээрээ 0cd байх буюу урд их гэрэл сууринаасаа хөдөлж тусгал нь тохиргоо алдагдсан, зүүн талын гэрлийн чадал ойр дээрээ 6200cd байх ба эдгээр эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна...тоормосны систем хэвийн ажиллаж байгааг илтгэнэ.  Зогсоолын тоормос зогссон ” гэсэн дүгнэлт  /хх-ийн 93-95/

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 36 дугаартай дүгнэлт: “Т.Чейзер маркийн 74-29 УБД улсын дугаарын автомашины жолооч Лхагвадоржийн О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Приус маркийн 54-98 УБО дугаарын автомашины жолооч Хишигбаярын Чулуунбаатар нь   Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хишигбаярын Чулуунбаатарын гэрэл дохио зөрчсөн үйлдэл нь зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээг ихэсгэхэд нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Л.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь Т.Чейзер маркийн 74-29 УБД улсын дугаарын автомашины жолооч Лхагвадоржийн О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс гарсан гэх үндэслэлтэй байна. Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Т.Чейзер  маркийн 74-29 УБД дугаарын автомашины эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын улмаас учирсан байх үндэслэлтэй байна. Мөн тухайн үед зам орчин нь гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан тул гэрлийн чадал багассан нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болохгүй. Асуултанд дурьдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 104/

 

Яллагдагчаар Л.О мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай ажлын ах Батсуурийн Т.Чейзер маркийн 74-29 УБД дугаарын автомашиныг гуйж унаад эхнэр хүүхдээ 22-ын товчооны цаана хөдөө эмээгийн дүүгийнд хүргэж өгөх гээд Энэбишийн өргөн чөлөөнд хорооллын эцсийн Бичил цайны газрын урд замд явж байх үед би 1 дүгээр эгнээгээр явж байсан боловч урд явж байсан цагаан өнгийн Т.Приус автомашин гэнэт тоормос гишгэж зогсоод би 2 дугаар эгнээнд шилжээд орох үед гэнэт 1 дүгээр эгнээний автомашины урдуур хүн гарч ирээд мөргүүлсэн. Тэгээд би сандарсандаа нөгөө 1 дүгээр эгнээний Приус автомашин руу дарж бас Т.Приусыг мөргөсөн. Тэгээд машинаа зогсоогоод буугаад нөгөө мөргүүлсэн хүүхэд дээр очиж биеийг нь асуугаад түргэн цагдаа дуудсан. Түргэн ирж охиныг үзээд гэмтэл дээр очиж үзүүлээрэй гээд орхиод явсан. Цагдаа нар ирж үзлэг шалгалт хийсэн. Миний буруу. Гэмшиж байна. Би гэрэл дохио зөрчиж зам тээврийн осол гаргасан. Би гаргасан алдаагаа ухамсарлаж байна. Зам тээврийн осол хэрэг анхаарал болгоомж алдах ганц хоромд л гардаг юм байна. Зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндийг хохироосондоо маш их харамсаж байна, гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126/ болон Л.Оын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 129/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134/,  Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 139/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.О нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөөний 07 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 3 дугаар хороололын “Оргил” худалдааны төвийн урд замд Л.Мөнхбатын эзэмшлийн “Тоyota” маркийн “Chaser” загварын 74-29 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Э, Х.Чулуунбаатарын жолоодож явсан “Toyota” маркийн “ Prius” загварын 54-98 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж, явган зорчигч Л.Эын эрүүл мэндэд хүнд, “Toyota” маркийн “Prius” загварын 54-98 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Номундарьд нийт 1.090.000 /нэг сая ерэн мянга/ төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...26 дах секунтэд Т.Чейзер автомашин явган зорчигчийг мөргөж газарт унагаж байна. 28 дах секунтэд Т.Чейзер автомашин Т.Приус автомашиныг мөргөж цааш явлаа. 35 дах секунтэд явган зорчигч өөрөө босч байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 21/, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Л.Оын “...би 1 дүгээр эгнээгээр явж байсан боловч урд явж байсан цагаан өнгийн Т.Приус автомашин гэнэт тоормос гишгэж зогсоод би 2 дугаар эгнээнд шилжээд орох үед гэнэт 1 дүгээр эгнээний автомашины урдуур хүн гарч ирээд мөргүүлсэн. Тэгээд би сандарсандаа нөгөө 1 дүгээр эгнээний Приус автомашин руу дарж бас Т.Приусыг мөргөсөн...миний буруу. Гэмшиж байна. Би гэрэл дохио зөрчиж зам тээврийн осол гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126/, хохирогч Л.Эын “...ногоон гэрэл асах үед нь зам руу ороод нэгдүгээр эгнээний машин зогсоод өгөхөөр нь урдуур нь гараад явах үед автомашин ирж намайг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 141/, Л.Эын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 27/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 37-41, 44/, гэрч Х.Бүрэнбаатарын“...миний сууж явсан машиныг мөргөсөн машин бас тэр эмэгтэйг мөргөсөн гэж байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 57/, гэрч Х.Чулуунбаатарын “...эхнэрийн нэр дээр байдаг Т.Приус маркийн 54-98 УБО дугаарын автомашинтай 3 дугаар хорооллын Бичил цайны газрын урд талын явган хүний гарц дээр явж байх үед автомашин ирж мөргөсөн. Би нэгдүгээр эгнээгээр явж байсан бөгөөд явган хүний гарц дээр гэрэл дохио нь намайг ирэхэд улаан байсан бөгөөд ирж зогсож үед урдуур явган хүн гарч байсан. Тэгээд миний урдуур хүн гараад 2 дугаар эгнээний хавьд явж байх үед нь автомашин ирж мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/, гэрч Э.Эрдэнэхүүгийн “...Тэгээд зогсоод буугаад очтол явган хүний гарц дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Зам дээр зам хөндлөн гарч байсан хүмүүс тэр эмэгтэйг босгосон” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 70/, иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаярын “...О нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө хашаанд ирээд эхнэр хүүхдээ нэг газарт хүргэж өгнө гээд машиныг нөхрөөс гуйж аваад явсан байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Оаас авах зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 52/, иргэний нэхэмжлэгч Т.Номундарь “манай нөхөр ажил руугаа явлаа гээд гарсан боловч удалгүй мөргөлдсөн талаар утсаар ярьсан. Машины зүүн талын 2 хаалга, доод хормой, зүүн талын толь эвдэрсэн. Үнэлгээ 1.090.000 төгрөг гарсан. Миний нэр дээр байдаг машин юм...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 55/, шинжээчийн 900 дугаартай дүгнэлт /хх-ийн 86/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 36 дугаартай  дүгнэлт /хх-ийн 104/, Кости-Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан  /хх-ийн 75,80/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Л.О тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Эыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэнд  тооцогдоно.  

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Л.Оыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрч гэм буруугийн талаар талууд маргаагүй болно.

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч Л.Оыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хэрэгт авагдсан хохиролтой холбогдох баримтын хүрээнд шүүгдэгч Л.О 1.700.000 төгрөг хохирогч Л.Эд төлсөн байна.  Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Л.Э“...8 кредитийн 448.000 төгрөг...жилдээ 2 удаа толгойны зураг авахуулна гэж бодоод 1 зураг авахуулахад 469000 төгрөг, 3 жилд 6 удаа харуулна гэхэд нийлээд 2.814.000 төгрөг...жилдээ нэг удаа эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэхэд хоногийн 80000 төгрөг...3 жилд 3 удаа хэвтэхэд 2.400.000 төгрөг болж байгаа. Нийт 5.662.000 төгрөгийг Л.Оаас нэхэмжилж байна” гэж мэдүүлж байна. Хохирогчийн нэхэмжлэлээс 8 кредитийн 448000 төгрөгийн нэхэмжлэл нь холбогдох баримтгүй, бусад буюу цаашид гарах эмчилгээтэй холбогдуулан 5.214.000 төгрөг нэхэмжилсэн ирээдүйд гарч болзошгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар шүүх тооцоолон бодох боломжгүй юм.

 

Иймд хохирогчийн нэхэмжилсэн нийт 5.662.000 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Иргэний нэхэмжлэлтэй холбогдох Т.Чейзер автомашины эзэмшигч Д.Отгонбаяр мөрдөн байцаалтанд “...Л.Оаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, Т.Номундарийн эзэмшлийн Т.Приус 30 маркийн автомашинд учруулсан  1.090.000 төгрөгийн хохиролыг Л.О бүрэн төлж барагдуулсан нь шүүгдэгч Л.О иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүйд тооцогдоно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Л.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

       

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Шүүгдэгч Л.О гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан бодит хохиролыг нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд төлж барагдуулсан, мөн хохирогч Л.Эын цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлыг төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа  хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шүүх шийдвэрлэв.

 

Шүүхээс Л.Оад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” мөн хуулийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

        

Л.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан тул түүний В ангиллын №769917 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдах нь зүйтэй.