| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01482/и |
| Дугаар | 142/ШШ2016/01386 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2016/01386
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Цахим кредит” ХХК-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 40 айлын 1-2 тоотод оршин суух, Холин олхонууд овгийн Бадарчийн Отгончимэг /РЮ82040602/-т холбогдох
“1 205 380 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Цахим кредит” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Отгончимэг нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр 2 сарын хугауцаатай зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ. Утсаар нь залгаж ажлын газар дээр нь очиж удаа дараа уулзсан боловч зээлийн үлдэгдлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 932.000 төгрөг 3 сар 12 хоногийн хүү 273.380 төгрөгийг нийт 1.205.380 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Отгончимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Бадарч овогтой Отгончимэг нь “Цахим кредит” ХХК-аас 1 000 000 төгрөгийг 8%-ийн хүүтэй авсан. Цахим кредит ХХК-ий нэхэмжлэлийн шаардлага болох 1 205 380 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч байна. Энэ мөнгийг 4 хувааж буюу сар бүрийн 15-нд 2016 оны 11 дүгээр сарын 15-нд 301 345 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-нд 301 345 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-нд 301 345 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-нд 301 345 төгрөгийг тус тус төлж дуусгах болно” гэжээ.
Нэхэмжлэгч “Цахим кредит” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Цахим кредит” ХХК нь хариуцагч Б.Отгончимэгээс “1 205 380 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Цахим кредит” ХХК-ий нэхэмжилсэн 1 205 380 төгрөгийг хариуцагч Б.Отгончимэг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 4 хувааж буюу сар бүрийн 15-нд 2016 оны 11 дүгээр сарын 15-нд 301 345 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-нд 301 345 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-нд 301 345 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-нд 301 345 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Цахим кредит” ХХК-ий 1 205 380 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.Отгончимэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б.Отгончимэг нь нэхэмжлэгч “Цахим кредит” ХХК-ий 1 205 380 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 16 750 төгрөг, төрийн сангаас 16 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Цахим кредит” ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА