| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01610/и |
| Дугаар | 142/ШШ2016/01392 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2016/01392
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй Э.Цэвэлмаад холбогдох “550 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Цэвэлмаа нь 2016 оны 04 сард дүүг чинь ажилд оруулж өгнө манайх 2,3 хүн авах гэж байгаа 5 сар гэхэд оруулчихна гэж худал хэлж 550 000 төгрөг аваад өдийг хүртэл утсаар залгахаар утсаа авахгүй худал ярьж, мэссэж бичсээр байна. Иймд 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд хүсэлтдээ: “Миний бие Бат-Эрдэнэ нь Цэвэлмаад холбогдуулан 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Цэвэлмаа нь 550 000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь, хариуцагч Э.Цэвэлмаад холбогдуулан “550 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь Цэвэлмаад холбогдуулан 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Цэвэлмаа нь 550 000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 20 550 төгрөг төлснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй Э.Цэвэлмаад холбогдох “550 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 10 275 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА.