Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2016/01404

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-24-99 тоотод оршин суух, Ойтог овгийн Долгорсүрэнгийн Эрдэнэбулган /ТЖ74021837/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг 05 тоотод оршин суух, Тайж овгийн Ширчингийн Чагнаадорж /ФМ5905810/-д холбогдох

“900 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Эрдэнэбулган, харуцагч Ш.Чагнаадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбулган шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн Долгорсүрэн овогтой Эрдэнэбулган нь “Эрдэнэт транспорт” ХХК-ий захирал Чагнаадоржтой иргэн Хүрлээгийн дэргэд амаар тохиролцон 2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 900 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иргэн Чагнаадорж нь одоог хүртэл үндсэн мөнгө 900 000 төгрөгийг өгөөгүй бөгөөд одоо утсаа ч авахгүйгээр надад хохирол учруулж байна. Иймд иргэн Чагнаадоржоос үндсэн мөнгө 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ш.Чагнаадорж шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ш.Чагнаадорж би Д.Эрдэнэбулганаас 900 000 төгрөг аваад маргааш өдөр нь 100 000 төгрөгийг шууд буцааж өгсөн бөгөөд Д.Эрдэнэбулган  нь 2015.05 сараас 2016.01 сарыг дуустал “Эрдэнэтранспрот” ХХК-ий “Эрдэнэт Булган” чиглэлийн хүн тээврийн үйлчилгээнд явж байхдаа тус компанид сар бүр 32 000 төгрөгийг шугам ашигласны төлбөрт төлж байхаар тохирсоноо Ш.Чагнаадорж надаар төлүүлж байсан юм. Иймд 9 сарын хугацаанд компанид миний төлсөн 288 000 төгрөг, мөн өмнө нь буцааж өгсөн 100 000 төгрөгийг тооцож бүгд 388 000 төгрөгийг хасаад, нийт 512 000 төгрөгийг буцаан өгөх ёстой боловч манай компаний ажлыг Орхон аймгийн Авто тээврийн төвөөс хууль бус тушаал гарган 2016.01.15-ны өдрөөс эхлэн зогсоосон тул би цалингүй болж төлбөрийн чадваргүй болсон билээ. Одоо уг хэргийг захиргааны хэргийн шүүхээр хянуулж байна. Миний хувьд Хаан банкнаас доллар болон бизнесийн 2 өндөр зээлтэй байсан тул барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгөө зарж байж зээлийг хаасан боловч үлдэгдэлтэй байгаа юм. Иймд Д.Эрдэнэбулганд өгөх 512 000 төгрөгийг өгч чадахгүй байна. Иймээс намайг орлогын эх үүсвэртэй болсон тохиолдолд Д.Эрдэнэбулганд өгөх 512 000 төгрөгийг төлөх боломж олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбулган нь хариуцагч Ш.Чагнаадоржид холбогдуулан “9 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд дээр талууд эвлэрсэн байна. Нэхэмжлэгч Д.Эрдэнэбулган нь нэхэмжлэлийн шаардлага болох 900 000 төгрөгийг бууруулан 512 000 төгрөг болгож энэ мөнгийг хариуцагч Ш.Чагнаадорж төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчидын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Нэхэмжлэгч Д.Эрдэнэбулган нь хариуцагч Ш.Чагнаадоржоос “900 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 512 000 төгрөг болгосныг хариуцагч Ш.Чагнаадорж нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 26 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 16 110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эрдэнэбулганд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

      4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА