| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01606/и |
| Дугаар | 142/ШШ2016/01407 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2016/01407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-5-42 тоотод оршин суух, Түмт овгийн Дарьсүрэнгийн Энхтуяа /РХ64121501/-ийн хүсэлттэй
"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Энхтуяа, гэрч Ц.Шакеен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Дарьсүрэнгийн Энхтуяа нь шүүхэд хандан “1998 оны 02 дугаар сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийн Эмнэлэг сувилалын цогцолборт физик эмчилгээний кабинетад сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
Д.Энхтуяа нь “Эрдэнэт” үйлдвэрийн Эрүүл мэнд соёлын төвийн даргын 1992 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19-к дугаартай тушаалаар 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Эмнэлэг сувилалын мэргэжлээс шалтгаалах өвчний кабинетэд сувилагчаар орж, “Эрдэнэт” үйлдвэрийн Эрүүл мэнд соёлын төвийн даргын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 71-к дугаартай тушаалаар 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халсан болох нь “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016.09.13-ны 410 дугаартай лавлагаа тогтоогдож байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн Эрүүл мэнд соёлын төвийн даргын 1992 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 78-к дугаартай тушаалаар: “ажлаас халагдсан Эмнэлэг сувилалын мэргэжлээс шалтгаалах өвчний кабинетийн сувилагч Д.Энхтуяаг 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хуучин ажилд нь эргүүлэн авч ажиллуулсугай” гэжээ. /хэргийн 10 дугаар хуудас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016.09.13-ны 411 дугаартай лавлагаа/,
“Эрдэнэт” үйлдвэрийн Эрүүл мэнд соёлын төвийн даргын 1998 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаартай тушаалд: “физик эмчилгээний кабинетийн сувилагч Д.Энхтуяаг 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс уушиг судлалын кабинетын бага эмчээр А.Энхтуулын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр ажиллуулсугай” гэжээ. /хэргийн 11 дүгээр хуудас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016.09.13-ны 419 дугаартай лавлагаа/, хэргийн 12 дугаар хуудас 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эмнэлэг сувилалын ерөнхий эмчийн тушаалаар “эмнэлэг сувилалын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх” тушаал гарч энэ тушаалын хавсралтанд Д.Энхтуяа нь нөхөн сэргээх эмчилгээний тасгийн сувилагч гэжээ.
Мөн Д.Энхтуяагийн 2012-2014 оны ээлжийн амралт олгосон тушаалуудад “физик эмчилгээний кабинетын сувилагч” гэсэн албан тушаалтай байх ба, тус үйлдвэрийн Эмнэлэг сувилалын албаны хүний нөөцөөс ирүүлсэн тодорхойлолт, гэр Ц.Шакээны мэдүүлэг, шүүх хуралдаанд судлагдсан бусад нотлох баримтуудаар Д.Энхтуяа нь 1998 оны 02 дугаар сарын 01-нээс 2015 оны 05 дугаар сарыг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийн Эмнэлэг сувилалын албаны физик эмчилгээнд сувилагчаар ажиллаж байсан нь нотлогдож байна.
Иймд Дарьсүрэнгийн Энхтуяаг 1998.02.01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарыг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийн Эмнэлэг сувилалын цогцолборт физик эмчилгээний кабинетэд сувилагчаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Түмт овгийн Дарьсүрэнгийн Энхтуяа /РХ64121501/-г 1998.02.01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарыг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийн Эмнэлэг сувилалын цогцолборт физик эмчилгээний кабинетэд сувилагчаар ажиллаж байсныг ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА