Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халтарууд овогт Алтангэрэлийн Бид холбогдох 2029000350029 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 225 дахь км-т 79-27 УНД улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автомашин жолоодож явахдааМонгол Улсын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж  зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 91-78 УНК улсын дугаартай, Фотон маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гарган иргэн Н.Тогоохүүгийн эрүүл мэндэд хүзүүний С7-р нугаламын арын сэртэнгийн, сээрний Th 1-р нугаламын арын сэртэн зөрөөтэй хугарал, цээжний зүүн талын 2, 3 дугаар хавирга, баруун талын 2, 3, 4, 5-р хавирганы зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулж, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-17-р хуудас/,

Хохирогч Н.Тогоохүүгийн өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн 3 шар гэх газраас хүн авахаар Бийн хамт Приус-20 маркийн 79-27 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Бид хоёр нүүрс тээврийн замаар явж байтал өмнөөс нэг тод гэрэлтэй машин гэрлээ шилжүүлэхгүй байсан. Тэгэхээр нь би Бийг “гэрлээ хол дээр нь тавьчих наадах чинь гэрлээ шилжүүлэхгүй” гэсэн чинь Б гэрлээ хол дээр нь тавьсан чинь гэнэт том нүүрс тээврийн машины чиргүүлийн буланг нь мөргөсөн байсан. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт сэргэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.Хишигнямын өгсөн: “Уг зам тээврийн ослоос манай Фотон маркийн 91-78 УНК улсын дугаартай 22-79 БЧ чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд чиргүүлийн арын срочик нь ханзарч, арын гэрэл дохио нь хагарсан өөр ямар нэгэн гэмтэл эвдрэл байхгүй”, “Манай компанийн зүгээс нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч С.Бат-Эрдэнийн өгсөн: “...Тэгээд би нөгөө засварчидтай хөөцөлдөөд явж байх хойгуур цагдаагаас утсаар яриад машины чинь араас жижиг машин мөргөсөн байна гэж хэлэхээр нь очсон чинь приус-20 маркийн автомашин миний жолоодож явсан машины чиргүүлийн араас мөргөсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 769 дугаартай:

1. Н.Тогоохүүгийн биед хүзүүний C7-р нугаламын арын сэртэнгийн, сээрний Th 1-р нугаламын арын сэртэн зөрөөтэй хугарал, цээжний зүүн талын 2, 3 дугаар хавирга, баруун талын 2, 3, 4, 5-р хавирга зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/,

Замын цагдаагийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай: “Тоёота Приус маркийн 79-27 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Алтангэрэлийн Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн” заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/,

Шинжээч Т.Арсланбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 77-р хуудас/,

Яллагдагч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/,

Шүүгдэгч А.Бийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч А.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-р хуудас/,

  Шүүгдэгч А.Бийн жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 125-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 225 дахь км-т 79-27 УНД улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж  зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Н.Тогоохүүгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсаныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

 Шүүгдэгч А.Бийн  замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч А.Бид  “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Н.Тогоохүүгийн “надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/ байх тул шүүгдэгч А.Бийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгч А.Б нь бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм бавтотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн”  зэрэг нөхцөл байдлыг шүүх хянасны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

-Улсын яллагчаас А.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

- шүүгдэгч А.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж , түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Д.Баярсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нарын гаргасан хүсэлтийг харгалзсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

  Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халтарууд овогт Алтангэрэлийн Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг 450 /дөрвөн зуун тавин/-н нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА