Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч: С.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхээгийн Ит холбогдох 1929001510041 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03

Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч С.И нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Сүүн чимэг транс ХХК-ийн эзэмшлийн 66-54 ТЧ улсын  дугаар бүхий чиргүүлтэй 66-73 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 12 ширхэг дугуй, 1 ширхэг турбинийг завшиж, бусдад 9.960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.И нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч Н.Энхболдын өгсөн: “2019 оны 03 дугаар сард И гэх хүнд хүлээлгэж өгсөн 66-43 ӨМӨ улсын дугаар бүхий нүүрс тээврийн Фотон маркийн тээврийн хэрэгсэл алга болчихсон тэгэхээр нь Итай утсаар нь холбогдох гэхэд холбогдохгүй байж байгаад сүүлд нэг юм холбогдсон тэгэхдээ “хүний бие муудсан учир явсан, машин зогсоол дээр үлдээсэн” гэсэн тэгэхээр нь тухайн машиныг үлдээсэн зогсоол дээр нь очиход нь 12 дугуй солигдож муу дугуй хийсэн, турбин муу турбинээр сольсон байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/

Мөн Н.Энхболдын гэрчээр өгсөн: “...Тэгээд маргааш нь дахин залгахад И утсаа аваад хүний бие муудаад би Улаанбаатар хотод ирчихсэн байна маргааш очно гэхээр нь машинаа яасан юм гэж асуухад Уужим-Од ХХК-ийн урд талд машин тавьдаг хашаанд тавьчихсан байгаа маргааш очоод ачуулчихна гэсэн. Тэгээд тэрнээс хойш утас нь огт холбогдоогүй. Тэрнээс хойш 2-3 хоноод Ганцмодноос Гэрэлт надруу утсаар яриад би жолооч явуулчихлаа тэр машиныг өгөөд явуулчих гэсэн. Тэгээд тэр машин авч явах жолооч машинаа хашаанаас авчихаад 80135191 гэсэн дугаараас надруу залгаад энэ машинд нүүрс ачуулаад гараад ирсэн чинь дугуйнууд нь яг буудах гээд турбин нь болохгүй байна. Эд ангийг нь цавччихсан юм шиг байна” гэхээр нь би Цогтцэций сумаас Цагаан хадруу очиж үзэхэд уг машины чиргүүлийн 12 ширхэг дугуйг хуучин муу дугуй, турбиныг хуучин муу турбинаар сольж тавьсан байсан. Тэгээд би компанийхаа удирдлагуудад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/

С.Иын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/41 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/

Яллагдагч С.Иын мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/

              Шүүгдэгч С.Иын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч С.Иын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/,

Шүүгдэгч С.Иын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 90-93-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч .И нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Сүүн чимэг транс ХХК-ийн эзэмшлийн 66-54 ТЧ улсын  дугаар бүхий чиргүүлтэй 66-73 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээс 12 ширхэг дугуй, 1 ширхэг турбинийг завшиж, бусдад 9.960.000 төгрөгийн хохирол учруулсан буруутай байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.

 Шүүгдэгч С.Иын бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, бусдад хохирол учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч С.Иыг  “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Сүүн чимэг транс ХХК-ийн захирал Н.Хүрэлчимэгийн: “С.И нь холбогдох хохиролыг компанидаа ажлаад барагдуулж өгөхөөр тохиролцсон бөгөөд иймд С.Ит гомдол санал байхгүй болно.” /хх-ийн 104-р хуудас/-нд байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгч С.И нь бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн”  зэрэг нөхцөл байдлыг шүүх хянасны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

-Улсын яллагчаас С.Иыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар албадлагын арга хэмжээ авахуулах талаар дүгнэлтийг,

- шүүгдэгч С.И нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч С.Ит эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн гаргасан хүсэлтийг харгалзсанаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх заасан ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар албадлагын арга хэмжээ авахуулах шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхээгийн Иыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Иыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүгдэгч С.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА