Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 542

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 1-р хороо ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/

 

          Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******, /РД: / 

 

7490500  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие 2006 оноос хойш Л.*******тай жимс ногоо Улаанбаатар хотын барс захад байрлах миний А-7 тоот зоориноос зээлээр зарж борлуулж дараа нь тооцоогоо хийж явсаар өдий хүрсэн. Гэвч Л.******* нь миний явуулсан жимс ногооны мөнгө 7490500 төгрөгийг төлж барагдуулахгүй итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангайг явуулахад мөнгийг чинь төлж барагдуулна гэсэн гарын үсгийн баталгаа бичиж 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр явуулсан байдаг. Иймд барааны үлдэгдэл мөнгө болох 7.490.500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Л.*******аас гаргуулан өгнө үү гэжээ.

                                          

Хариуцагч Л.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.******* миний бие А.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 7490500 төгрөг гаргуулах тухай шаардлагын үнийн дүн дээр маргаангүй. Уг мөнгийг төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “Л.******* миний бие А.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 7490500 төгрөг гаргуулах тухай шаардлагын үнийн дүн дээр маргаангүй. Уг мөнгийг төлж барагдуулах нь үнэн болно” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Л.******* нь А.*******гийн 7490500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч Л.******* 7490500 төгрөгийг нэхэмжлэгч А.*******д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас   улсын тэмдэгтийн хураамжид 67400 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 67400 төгрөгийг тус тус гаргуулж А.*******д олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ