Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 30

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, “У” ХХК-ийн гомдолтой “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.А ы 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17******* дугаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.А д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэв. 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г , хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г  нь шүүхэд гаргасан гомдолдоо: “У” ХХК нь “Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор” Концессын Барих-Өмчлөх-Ашиглах /BOO/ нөхцөлтэй төслийг хэрэгжүүлэгч төслийн нэгж юм.

Төслийн нэгж нь “Эрчим хүчний барилга байгууламж, Усан цэнэгт цахилгаан станц барих” тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд “Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэх газрын эзэмших ашиглах эрх, ажлын зураг, техник эдийн засгийн үндэслэл болон бусад шаардлагатай зөвшөөрөл, лицензийг авсны үндсэн дээр “Концессын гэрээ”-г Монгол Улсын Засгийн газартай Барих-Өмчлөх-Ашиглах /BOO/ нөхцлөөр 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. 

2016 онд Америкийн Нэгдсэн Улсын “Концесс санхүүжүүлэгч”-д концессын барилгын ажлыг эхлүүлэх “Санхүүжилтийн хаалтын өдөр”-ийг товлосон байсан боловч Монгол Улсын зээлжих зэрэглэлийн бууралтаас хамаарч давхар даатгалын асуудал гарсан тул санхүүжилтийн ажил түр хүлээлтийн байдал үүссэн. 

Төслийн, газрын гэрээ, гэрчилгээг энэ 2017 онд сунгуулах үед газрыг зориулалтын дагуу ашиглахгүй удаж байгаа т*******р манайд анхааруулсан тул бид нэгдүгээрт концессын төслийн батлагдсан Техник эдийн засгийн үндэслэлийн хүрээнд, хоёрдугаарт “Усан цэнэгт цахилгаан станц” барих тухайн газрын зориулалтын хүрээнд нь “Усан цэнэгт цахилгаан станц”-ын доод усан санг байгуулах зорилгоор, газар шорооны ухлагын ажлын хөлсийг нь төслийн санхүүжилт эхлэх үед нөхөн төлөх нөхцлөөр “М” ХХК, “И М” ХХК-уудтай тохиролцож эхлүүлсэн. 

“Усан цэнэгт цахилгаан станц”-ын доод усан санг байгуулах зорилготой ухлагын ажлыг гүйцэтгэх явцад тухайн ажлыг хэрэгжүүлэх зориулалтаар нийслэлээс олгож, зохих гэрээ, хэлцэл хийгдэж, гэрчилгээг нь авсан манай эзэмшил газраас гарах хөрс, чулууны дотор нь Түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайрга хамаарагдаж байна.

Гэтэл С******* дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар зохих эрх бүхий этгээдээс ашигт малтмал ашиглах “тусгай зөвшөөрөл” авалгүй хайрга олдворлосон гэсэн “А х ц” ОНӨААТҮГ-ийн дарга О.М ийн ташаа мэдээлэлээр хянагдсан зөрчилд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагч Т.А  нь манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд ашигт малтмалын орд ашигласан” үндэслэлээр шийтгэл оногдуулсан шийдвэрийг гаргасан.  

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар манай компани өөрийн эзэмшил газар дээрээ “Усан цэнэгт цахилгаан станц”-уудыг байгуулах зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа нь  энэхүү хуулийн зохицуулалтад хамаарагдана гэж үзэж байна. 

Эрх бүхий этгээд нь Зөрчил хянан шийдвэрлэх явцад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Д гийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02-03/3364 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газраас тодруулга авахад 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02/1360 тоот бичгээр ““Газар өмчлөгч, эзэмшигч нь тухайн газарт байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиг олох зорилгогүйгээр өөрийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болно” гэж заасан байна. Иймд тухайн аж ахуйн нэгж нь өөрийн эзэмшил газар дээрээ ашиг олох зорилгогүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй юм” гэсэн хариу өгсөн. 

Газар эзэмшигч нь тухайн эзэмшил газраа зөвхөн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүрэгтэй. Манай компанийн газрын зориулалт нь “Усан цэнэгт цахилгаан станц барих зориулалт”-тай тул түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож ашиг олох зорилго байхгүй. 

Хэрэв манай эзэмшил газар дээр түгээмэл тархацтай барилгын материалын нөөц нь байгаагүй бол энэ асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны холбогдох байгууллагууд тухайн төсөлд ордыг олж нийлүүлэх үүрэгтэй байсан. 

Энэ тухай Монгол Улсын Засгийн газартай тус компанийн байгуулсан Концессын гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт төрийн захиргааны холбогдох байгууллага нь концесс эзэмшигчид шаардлагатай “...түгээмэл тархацтай барилгын материалын орд газрыг ашиглах “тусгай зөвшөөрлийг” нэн даруй олгоно” гэж заасан байдаг. 

Нэгэнт энэхүү барилгын материалын нөөц нь манай эзэмшил газарт хангалттай байсан тул бид дээрхи Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр өөр “орд газар” авч хайрга дайрга ашиглах “тусгай зөвшөөрөл” авах шаардлага гаргаагүй юм.

Бид төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн  зураг  төслийн дагуу тухайн газарт, 600.000 м.кв талбайтай 5 метр хүртэл гүнтэй, 5 метр хүртэл өндөр бетонон хучилттай шороон далан бүхий усан сан байгуулах ажлын хүрээнд “М” ХХК, “И м” ХХК-иудаар газар шороо, ухлагын ажлыг гүйцэтгүүлж, гарсан хөрс шороог нь барилгын ажлын талбайн далан хаалт, төмөр бетонон боомт барих барилгын материал болгон ашиглахын зэрэгцээ илүүдэх хэсгийг нь барилгын ажлын талбайгаас чөлөөлөх зорилгоор тээвэрлэлт хийж байгаа. 

Төслийн батлагдсан техник эдийн засгийн үндэслэлд дээд ба доод усан сангуудын ухлагын ажлын явцад хэдий хэмжээний хөрс хуулж, хэдий хэмжээний хайрга болон дайрга олдворлохыг тодорхой тооцож, гарсан барилгын материалуудыг “Усан цэнэгт цахилгаан станц”-ын далан хаалт, бетонон боомтын байгууламжуудад хэдий хэмжээгээр хэрхэн ашиглах болон зайлуулахыг бас түүнд зарцуулах хөрөнгийг нь төсөвлөж, төлөвлөсөн төлөвлөгөө бүгд байгаа. 

Энэ т*******рх бүх мэдээллийг хариуцагч талд албан ёсоор гаргаж хүргүүлсэн боловч хариуцагч тал “борлуулалт хийж ашиг олсон, байгаль орчинд хохирол учруулсан” гэж үзэж 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл манай төслийн ажлыг бүрэн зогсоож, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж олон нийтэд сөрөг мэдээ мэдээлсэн нь илт буруу шийдвэр эсвэл санаатай, санамсаргүй манай төслийн ажлыг саатуулах гэсэн үйлдэл гэж үзэж байна.

Шийтгэлийг зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.1.2 дахь хэсэгт “түгээмэл тархацтай ашигт малтмал” олборлосон, эсхүл борлуулсан”, 1.1.3 дахь хэсэгт “ашигт малтмалын орд ашигласан” хэмээн ялгамжтайгаар тогтоосон. Ухлагын ажлын явцад хайрга гарч ирсэн тул “ашигт малтмалын орд” бус “түгээмэл тархацтай ашигт малтмал”-ын асуудал хөндөгдөх байх. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтуудын дагуу ялгаатай ойлголтууд байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “хуульд үндэслэх” зарчмын зөрчил мөн. 

Иймд “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.А ы 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №17******* тоот шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.А  шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...А х ц” ОНӨААТҮГ-ын дарга О.М аас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн мэдээллийн дагуу С******* дүүргийн 32 дугаар хорооны нутаг З******* толгойн зүүн тал, сонгины дээд амралтын хойно газар ухаж, хайрга олборлон тээвэрлэж байгаа т*******р шалгахад “У” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээгээр гүйцэтгэж буй усан цахилгаан станц барих барилгын зөвшөөрөл бүхий газарт нуурын ухаш бэлтгэх нэрийдлээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлон тээвэрлэж байсан нь хэрэг бүртгэлтийн явцад тогтоогдсон. 

Тус компани газар эзэмшлийн гэрчилгээндээ үндэслэн тухайн газрын хэвлий дэх түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлон “М” ХХК, “И М” ХХК-иудтай 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн MPT-911 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан тээвэрлэлт хийж байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл болохгүй нь Ашигт малтмалын газрын тосны газар, Нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлсэн албан бичгүүдийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02/1360, 7/7882 дугаартай хариу болон бусад материалуудаар нотлогдсон бөгөөд тус компанийн хайрга олборлолтын үйл ажиллагаанд нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтын дагуу Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл авах хууль зүйн зохицуулалттай болох нь тогтоогдсон.  

Тус компанийн хайрга олборлосон үйлдэл нь ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн гэх үндэслэл болохгүй бөгөөд Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “газар доор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулах зориулалттай барилга байгууламж барих, ашиглахад зориулан газрын хэвлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно” гэж заасны дагуу зөвшөөрөл авах шаардлагатай болох нь тогтоогдож байна. 

Улмаар “У” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу 200 нэгжийн /2.000.000 төгрөг/ торгууль болон олборлож тээвэрлэсэн 51 машин хайрганы нөхөн төлбөр болох 306.000 төгрөг, нийт 2.306.000 төгрөгийн шийтгэл ногдуулан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэх, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7.4.3 дахь хэсэгт “хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол үйл ажиллагааг зогсоож, энэ т*******р нийтэд мэдээллэнэ” гэж заасны дагуу үйл ажиллагааг нь тусгай зөвшөөрөл авах хүртэл зогсоох үүргийг нөхөн биелүүлэхийг даалгасан. 

“У ХХК-ийн хайрга олборлосон үйл ажиллагаа нь газрын хэвлийг зохих зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэл болох учир Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу 2000 нэгжийн /2.000.000 төгрөг/ тогууль болон 306.000 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 2.306.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэх, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7.4.3 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагааг нь тусгай зөвшөөрөл авах хүртэл зогсоох үүргийг нөхөн биелүүлэхийг даалгасан боловч өнөөдрийг хүртэл торгууль, нөхөн төлбөрийг барагдуулаагүй бөгөөд уг хууль бус үйлдлийг арилгах арга хэмжээ аваагүй байна. 

Иймд “геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.А  би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “У” ХХК-нд ногдуулсан 17******* дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тус компанийн олборлолтын үйл ажиллагааны зөрчлөө арилгаж, холбогдох байгууллагаас зөвшөөрөл гарах хүртэл хийлгэхгүй байх саналтай байна.” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.А  нь “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-аас ирүүлсэн мэдээллийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17******* дугаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Зөрчил шийдвэрлэх ажиллагааны явцад “У” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хайрга олборлож, тээвэрлэлт хийсэн зөрчилд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17020000092 дугаар шийтгэлийн хуудсаар 2 сая төгрөгийн торгууль, 306 мянган төгрөгийн нөхөн төлбөр тус тус ногдуулсан байна.

Шүүх гомдол гаргагчийн гомдлын үндэслэл, шийтгэвэр ногдуулсан улсын байцаагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, “У” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 403 дугаар тогтоолоор “Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” төслийн хүрээнд концессийн гэрээ байгуулахаар шийдвэрлэж, Эдийн засгийн хөгжлийн яам “У” ХХК-тай концессийн гэрээг барих-өмчлөх-ашиглах нөхцөлтэйгөөр байгуулжээ.

Гомдол гаргагч нь шүүхэд бичгээр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу ашиг олох зорилгогүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглахаар өөрийн эзэмшил газартаа хайрга олборлосон тул тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй...” гэж мэтгэлцсэн.

“У” ХХК нь концессийн гэрээг нийт 170,000 м.кв барилгажих талбайд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын харъяа Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах үйлдвэр болон Төвийн эрчим хүчний системын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл-хэрэглээний хоногийн ачааллын горимд тохируулга хийх 10 м.кв хүчин чадалтай “Улаанбаатар-Усан цэнэгт цахилгаан станц” төслийг барих-өмчлөх-ашиглахаар байгуулжээ.

  Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авна” гэж заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “У” ХХК-д 15/2014 дүгээр эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгосон байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Газар өмчлөгч, эзэмшигч нь тухайн газарт байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиг олох зорилгогүйгээр өөрийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болно” гэж заасан “ахуйн хэрэгцээ” гэх ойлголт нь гэр бүлийн хэрэгцээнд бага хэмжээгээр түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга зэргийг барилгын материалын зориулалтаар ашиглахыг хэлнэ.

 Гэтэл гомдол гаргагч нь өөрийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд доод усан санг байгуулах зорилгоор нийт 600.000 м.кв талбайд 5 метр хүртэл гүнтэй, 5 метр хүртэл өндөр бетонон хучилттай, шороон далан бүхий ажилдаа 3,000,000 м.куб хайрга олборлохоор төлөвлөж олборлолт явуулж эхэлсэн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан ахуйн хэрэгцээний ашиглалт биш бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга  олборлох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа явуулсан байна.

Иймээс “У” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хайрганы олборлолт хийх ёстой.

Нөгөөтэйгүүр, Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.2-т “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж хянуулсан байна”, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “барилга байгууламж” гэж ... үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг”, 4.1.4-т “барилга байгууламжийн баримт бичиг” гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл ... холбогдох бусад баримт бичгийг” гэж заасны дагуу усан цэнэгт цахилгаан станцын доод усан санг байгуулах ухлагын барилгын ажлыг төрийн захиргааны байгууллагаас авсан зөвшөөрлийн дагуу хийгдэх ёстой. 

Хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар ёсоор барилга угсралтын ажил хийх зохих зөвшөөрлийг аваагүй байх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл нь дээрх барилгын ажил гүйцэтгэх, түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга олборлох зөвшөөрөл олгосон баримт биш юм.

 Мөн Концессийн гэрээний 2.8-д “Төслийн барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай барилгын материалын орд газрыг ашиглах тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагууд концесс эзэмшигчид олгоно” гэж заасны дагуу “У” ХХК нь тусгай зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн байна.

Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02/1360 дугаар албан бичгээр “... олборлож ашиг олсон тохиолдолд....тусгай зөвшөөрөл авах хууль зүйн зохицуулалттай”, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/7882 дугаар албан бичгээр “...түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг холбогдох хуулийн хүрээнд төрийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэж тусгай зөвшөөрлийн хүрээнд олборлолт хийх үүрэгтэй болохыг дурдсан байна.

Дүгнэхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-т “ашигт малтмалын орд ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хуулийн зохицуулалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.А  зөвөөр тайлбарлан хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 20 дугаар зүйлийн 20.2, 44 дүгээр зүйлийн 44.2, Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.2, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.А д холбогдуулан гаргасан “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17******* дугаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий “У” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ТӨМӨРБАТ