| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0548/и |
| Дугаар | 549 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 549
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны хүлээн аваад, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Социализмын зам нэгдэлд” 1969 оноос 1990 он хүртэл мал малласан болно. Одоо өндөр насаны тэтэгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1981 оноос 1990 он хүртэл ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо миний ах болох *******аар овоглосон бөгөөд цахим иргэний үнэмлэхийг олгохдоо эцэг болох Д.*******оор овоглосноос дээрх бичиг баримтууд овог нэрийн зөрчилтэй болж тэтгэвэртээ гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон саарал хавтастай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *******ын ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.******* миний бие хөдөлмөрийн дэвтрийн зөрчил арилгах шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадахгүй болсон тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Тус шүүх хурал болох өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэс засал хийлгэхээр эмнэлэгт хэвтэх болсон юм гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон саарал хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
5. Гэрч *******гийн “*******ын ******* гэдэг хүн байгаа юм. Ням гэдэг нь *******гийн нагац ах нь байсан юм. *******гийн ээжийнх нь төрсөн ах нь байсан. ******* нь хүүхэд байхаасаа ах Нямындаа их очиж амьдарч байсан юм. Тухайн үед ийм учраас Ням гэж овоглосон байсан. Түүний эцгийг нь ******* гэж хүн байсан. *******ын ******* гэдэг. Түүний овог нэр зөрсөн талаар нь би сайн мэдэхгүй. Нэг хөдөлмөрийн дэвтрийг нь олгохдоо ах Нямаар овоглоод олгосон байсан. Уг нь *******оор овоглох нь зөв юм байгаа юм. Д.******* нь Сэврэй сумын Социалзмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1990 онд хувьчлал болсон. Энэ үеэс хойш хувиараа малаа маллаж байгаа. Д.******* нь цэргээс халагдаж ирээд өнөөдрийг хүртэл тасралтгүй мал маллаж байна” гэсэн мэдүүлэг,
6. Гэрч *******ийн “*******ын ******* гэдэг хүн байгаа юм. Ням гэдэг нь *******гийн аавынх нь ах нь байсан юм. ******* нь *******гийн эцэг нь байгаа юм. Тухайн үед биднийг хамт ажиллаж байхад *******ын ******* гэдэг байсан. Д.******* нь ах Нямындаа байдаг байсан. Би бодохдоо Ням гэдэг ахындаа *******г байдаг байсан болохоор тухайн үед ах Нямаар нь овоглоод хөдөлмөрийн дэвтрийг олгосон байх. Уг нь бол *******ын ******* юм. Д.Сумяъа нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн бригадын Социалзмын зам нэгдэлд малчнаар 1981 оны 08 дугаар сараас эхлэн ажилд орж ажилласан. Улмаар 1990 оны сүүлээр хувьчлал болох хүртэл тэр нэгдлийн гишүүнээр тасралтгүй малчнаар ажилласан” гэсэн мэдүүлэг,
7. Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн талаархи багийн Засаг даргын тодорхойлолт,
8. Нэхэмжлэгч Д.*******, гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.
Нэхэмжлэгч Д.*******д Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт овог “Ням” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээнд бичигдсэн овог “*******” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд Д.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон саарал хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, ******* овогтой *******гийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувийг авч шинжлэн судлав.
Нэхэмжлэгч Д.*******гийн нагац ах “Ням”, эцэг “*******” болох нь түүний тайлбар болон, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, төрсний гэрчилгээний хуулбар, архивын лавлагаагаар нотлогддог бөгөөд 1981 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр нь нагац ах “Ням”-аар овоглосон гэх үндэслэлтэй байна.
Нямын ******* гэсэн нэртэй Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон саарал хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт ажилласан байдлын талаар бичигдсэн түүх нь *******ын *******гийн ажиллаж байсныг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг болон Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 654 дугаарай лавлагаатай тохирч байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг Д.*******гийн хөдөлмөрийн дэвтэр гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон саарал хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь *******ын ******* мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Гэрч *******, ******* нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан арга журмын дагуу, гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан байх тул шүүх үнэн зөв гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Мөн Д.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 654, 712 дугаартай лавлагаанууд, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичмэл нотлох баримтууд нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэлсэн болно.
Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ