Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 578

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч .........,

Шүүгдэгч ............... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн ......... овгийн ............Эт холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1..... оны ....... дугаар сарын .......-ны өдөр ........... аймагт төрсөн. ...... настай, эрэгтэй, ........ боловсролтой, .........., эрхэлсэн тодорхой ажилгүй. ам бүл-......, ..........., ...... хамт ........... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй. ................ регистртэй, ......... овгийн ...........Х......... Э.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Х.Э нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид харш хотхоны 23-40 тоотод оршин суух БНХАУ-ын иргэн Жан Шинь /2НАЫО ЗНЗЕМО/-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглан 100.000 юань буюу тухайн үеийн төгрөгтэй харьцах ханшаар 31.054.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хохирогч ............................-н мөрдөн байцаалтын шатанд “...Х.Э надаас мөнгө зээлээд заасан хугацаандаа мөнгө буцаан өгдөг байсан. 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Х.Э манайд орж ирээд яаралтай мөнгөний хэрэг болоод байна, би хүнд мөнгө зээлчихээд аваагүй байна, хүнээс мөнгө авчихаад чиний мөнгийг буцаан өгнө гэж хэлж байсан. Х.Э надаас 30-40 сая төгрөг зээлчих гэж байсан. Тэгээд би зөвшөөрч 100.000 юанийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлүүлсэн...Э мөнгө өгөхгүй байгаад байхаар нь би утсаар залгахаар утсаа авахгүй, мессеж бичихээр хариу бичихгүй байгаад байсан. Нэг удаа хотын төв дотор таарахаар нь мөнгө нэхсэн чинь Э мөнгөгүй байна, мөнгөтэй болчихоор удахгүй өгнө, санаа зоволтгүй гэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин утас руу нь залгасан чинь утсаа авахгүй надаас зугтаад байсан . Эын гэрт орсон чинь эхнэр нь Э гэртээ ирэхгүй холбоогүй байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/ дугаар хуудас,

 

            2. Гэрч ..................н мөрдөн байцаалтын шатанд "... Х.Э манай нөхрөөс мөнгө зээлснийг мэдэж байгаа. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт Х.Э ирээд 100.000 юанийг манай нөхрөөс авч явсан, тухайн бэлэн юанийг би гаргаж өгч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/ дугаар хуудас,  

3. Шүүгдэгч Х.Э шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...2016 онд сар өдрийг нь санахгүй байна 100.000 юанийг гэрт нь очиж зээлж авч байсан. Уг 100.000 юанийг өрөндөө өгсөн. гэхдээ одоо 100.000 юанийг буцаан төлсөн. Одоо ямар нэг өр авлага байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

4. Монгол банкны ханшийн лавлагаа /хх-ийн 43/, дугаар хуудас,

5. Х.Эын арилжааны банкууд дахь данснуудын хуулга /хх-ийн 68- 85/ дугаар хуудас,  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Х.Э нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид харш хотхоны 23-40 тоотод оршин суух БНХАУ-ын иргэн Жан Шинь /2НАЫО ЗНЗЕМО/-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглан 100.000 юань буюу тухайн үеийн төгрөгтэй харьцах ханшаар 31.054.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

 

Шүүгдэгч Х.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 14 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Эт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч ................... ....................... нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овгийн Х-н Э-ыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг 450 нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 14 хоногийн хугацаанд төлүүлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Э-т оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР