Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5-р баг, ******* тоотод суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/,

 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ханхонгор сумын Тариа тэжээлийн бригадад 1982 оны 01 дүгээр сараас 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 8 жил ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний бие 1982 оны 01 дүгээр сараас 1990 оны 04 дүгээр сарыг хүртэл ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарыг хүртэл Ханхонгор сумын Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “А.******* 1982 оны 01 дүгээр сараас 1990 оны 04 дүгээр сарыг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан. Энэ хугацаандаа тасралтгүй ажилласан. Бид хамт ажиллаж байсан учраас би сайн мэднэ. Би тус бригадад 1977 оноос 1990 оныг хүртэл ажилласан.” гэх мэдүүлэг,

2.Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “******* 1982 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажилд орж 1990 оны 04 дүгээр сарыг хүртэл тус бригадад тасралтгүй ажилласан. Би 1977 оноос 1990 оныг хүртэл тус бригадад хамт ногоочин байсан учраас мэдэж байна.” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгч А.*******ийн иргэний үнэмлэх, 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс А.*******т олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 583 тоот А.******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад 1985-1990 онуудад ногоочноор ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

5.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаалын хуулбар,

6.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тушаалын хуулбар,

7.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Нэхэмжлэгч А.******* нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан нь түүнтэй хамт тус бригадад ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 583 тоот А.******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад 1985-1990 онуудад ногоочноор ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тушаалуудын хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч А.*******ийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ын 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР