Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Т.Х, Н.Б, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжирынхан овогт Туяахүүгийн Х, Цэзгэр овогт Нүрзэдийн Б, Түлээч овогт Гомбын Б нарт холбогдох эрүүгийн 1929002300111 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Х нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Б, Г.Б нарын ашиг сонирхлын үүднээс 400 000 төгрөгийн хахууль авсан.

Шүүгдэгч Н.Б, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Т.Хад 400 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х мэдүүлэхдээ: “Цогтцэций суманд цагдаа зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа жижүүрээр гарч байсан. Согтуу жолооч яваад байна гэж мэдээлэл өгсөн учир түүний дагуу шинэ дэлгүүрийн тэнд очиход цагаан өнгийн жолоочгүй машин зогсож байсан. Жолооч нь байхгүй болохоор хажуу талын цайны газраас асуухад байхгүй гэсэн. Машиныг нь журамлах талаар хэлэхэд Б ах гарч ирээд миний машин байгаа юм. Согтуугаар машин бариагүй гэж хэлсэн. Б ахыг машин барьж байхыг би хараагүй. Драйвераар үлээлгэсэн. Б эгчийг таньдаг байсан. Б эгч таксинд явж хоолоо олдог гээд гуйгаад байхаар тэгж болохгүй. Дараа нь асуудалд орно гэж хэлсэн. Дараа нь ярьж байгаад 400.000 төгрөг авсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна.”гэв.
            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Би Хад 400.000 төгрөг өгснөө хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Бын жолооны үнэмлэхийг хасуулахгүйн тулд Хад 400.000 төгрөг өгсөн нь үнэн” гэв.

Т.Хын тайлбар болон гэрчээр өгсөн: “...Болор гэх хүний эхнэр нь “торгуулийн мөнгийг нь өгье, жолооны эрхийг битгий хасаач. Манай нөхөр таксинд явдаг юм. Хоолоо олдог ганц зүйл. Жолооны эрхээ хасуулчихвал ажилгүй, орлогогүй болно” гээд гуйгаад байхаар нь өрөвдөөд торгуулийн мөнгийг нь бэлнээр 400 000 төгрөг аваад, ямар нэгэн торгуулийн хуудас бичиж өгөөгүй. Мөнгөө авчхаад машиныг нь өгөөд явуулсан. Иргэнээс авсан 400 000 төгрөгөө Хас банкны дансанд тэр өдрөө хийсэн бөгөөд бага багаар янз бүрийн зүйлд зарцуулаад үрчихсэн. Ийм алдаа хийсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 14-15, 16-р хуудас/

Н.Бгийн тайлбар болон гэрчээр өгсөн: “...Нөхрийн маань жолооны эрхийг битгий хасаач гэж гуйгаад торгуулийнх нь мөнгө болох 400 000 төгрөгийг Хад бэлнээр өгсөн. Х нөхөр бид хоёрт торгуулийн хуудас, мөнгө төлсөн баримт зэрэг ямар нэгэн зүйл эргүүлэн өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 11, 17-18-р хуудас/

Г.Бын гэрчээр өгсөн: “...Х хэлэхдээ 400 000 төгрөгөөр торгоод эрх хасдаг шүү дээ гэхээр нь тэгвэл 400 000 төгрөгийг нь өгчихье гэж Б хэлсэн. Ингээд бэлэн 400 000 төгрөг АТМ-ээс аваад Хад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Т.Хын Хас банкны дансны хуулга /хх-ийн 12-р хуудас/

Н.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/

Т.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/

Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/

Т.Хын ажил албан тушаалын байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-34, 56-59-р хуудас/

Гэрч Ц.Дөлгөөний мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/

Гэрч Г.Жавхлангийн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/

Гэрч Ц.Энэбишийн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/

Гэрч С.Төрмөнхийн мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/

Шүүгдэгч Т.Х, Н.Б, Г.Б нарын хувийн байдлын талаар:  

Шүүгдэгч Т.Х иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 36-40-р хуудас/,

Шүүгдэгч Т.Х ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/,   

Шүүгдэгч Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 50-54-р хуудас/,

Шүүгдэгч  Г.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/

Шүүгдэгч Н.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

 /хх-ийн 43-47-р хуудас/,

Шүүгдэгч  Н.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/-ийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Т.Хын нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Б, Г.Б нараас хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан үйлдэл хэргийн хүрээнд тогтоогдож нотлогдсон байна.

Шүүгдэгч Н.Б, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Т.Хад өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэм буруутай нь тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Т.Х, Н.Б, Г.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

- Улсын яллагчаас шүүгдэгч Т.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Н.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 төгрөгөөр тус тус торгох дүгнэлтийг,

-  Шүүгдэгч Т.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Н.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 төгрөгөөр тус тус торгохоор шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Х, Н.Б, Г.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурьдах нь зүйтэй.

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Намжирынхан овогт Туяахүүгийн Хыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

    Шүүгдэгч Цэзгэр овогт Нүрзэдийн Б, Түлээч овогт Гомбын Б нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасч, 10 000 /арван мянга/-н нэгж буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 700 /хоёр мянга долоон зуу/-н нэгж буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Т.Х, Н.Б, Г.Б нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА