Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 511

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

 

Хариуцагч: “*******” ХХК,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/

 

 

44,188,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тод бат андууд” ХХК нь түрээсийн гэрээнд заагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх нөхцлийг зөрчиж, нийт 18,337,700 төгрөгийн үнэ бүхий хэв хашмал, түрээсийн зардал 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 35,179,000 төгрөг болсон байна. Мөн Ц.******* нь “*******” ХХК-д ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглан компанийн зөвшөөрөлгүйгээр 18,337,700 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг ашиг олох зорилгоор бусдад түрээслэн компанийг хохироосон. Иймд 44,188,700 төгрөгийг гаргуулж өгнө үү”. гэжээ.  

 

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайблартаа: “Тод бат андууд” ХХК-ийн захирал хэв хашмалыг чинь хэрэглээд өгье, би захиралтай чинь ярьчихна, барилгын компаниуд нэг нэгнээ ойлгох байхаа гэж хэлээд аваад явсан. Үүнд

-60мм*120мм - 300 ширхэг,

-30мм*1200мм - 75 ширхэг,

-дотор булан 100мм*100мм – 8 ширхэг,

2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бие төлөөлөгч ******* нь уулзаж захирал той утсаараа яриулсан. “танд ямар ч хамаагүй, санаа зоволтгүй, би хохирлыг барагдуулж, төлөх зүйлээ төлнө. Харин төлбөр дээр маргалдаж магадгүй. Хэв хашмалын түрээс ийм байдаггүй юм гэсэн. Танай захиралтай уулзах гэхээр уулзахгүй, сонин зан гаргаад байна” гэсэн. Төлөөлөгч ******* нь “Захирал өөрөө ирнэ. Санхүүжилтээ хүлээж байгаа, өнөө маргаашгүй бүтнэ, тэгээд ирнэ” гэж хэлсэн. Тод бат андууд ХХК-ийн хярав Батаас асуухад “60 фуп-195 ширхэгийг, 30-ийн фуп 60 ширхэгийг өгсөн. Одоо дутуу нь 104 ширхэг байгаа. Үүнээс эвдэрхий 45 ширхэг, дотор булан 8 ширхэг бүгд эвдэрхий” гэж хэлсэн. Надад ашиг олох ямар ч сонирхол байхгүй, санхүүгийн боломжгүй” гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манай компани 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Тод бат андууд” ХХК болон иргэн Ц.******* нарт холбогдуулан 44,188,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Манай компани нэхэмжлэлийн үнийн дүнгийн 3,188,700 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 41,000,000 төгрөг дээр хариуцагч “Тод бат андууд” ХХК-тай эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулан гэрээг хүргүүлж байна. Иймд нэхэмжлэлд холбогдох иргэн Ц.*******ыг хариуцагчаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч “*******” ХХК /төлөөлөгч Эрдэнэ-Өлзий/ нь одоо нэхэмжилж буй 41,000,000 төгрөгийн 10,042,300 төгрөгөөс татгалзаж, 30,957,700 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч “*******” ХХК /төлөөлөгч / 30,957,700 төгрөгийг хүлээн зөвшөөрч 25,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор бэлэн төлж, үлдэгдэл 5,957,700 төгрөгийн оронд 60х120 хэмжээтэй хэв хашмал 105 ширхэг, 30х120 хэмжээтэй хэв хашмал 18 ширхэг нийт 123 ширхэг барилгын хэв хашмалыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгч “*******” ХХК-д өгөхөөр тохиролцов.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ тус хэрэгт хариуцагчаар татсан Ц.*******д хариуцуулахаас татгалзсан бөгөөд зохигч талууд үүнд маргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжилж буй 44,188,700 төгрөгийн 3,188,700 төгрөгөөс татгалзсан ба үлдэгдэл 41,000,000 төгрөг дээр хариуцагч “Тод бат Андууд” ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нэхэмжилж буй 41,000,000 төгрөгийн 10,042,300 төгрөгөөс татгалзаж, 30,957,700 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч “*******” ХХК /төлөөлөгч / 30,957,700 төгрөгийг хүлээн зөвшөөрч 25,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор бэлэн төлж, үлдэгдэл 5,957,700 төгрөгийн оронд 60х120 хэмжээтэй хэв хашмал 105 ширхэг, 30х120 хэмжээтэй хэв хашмал 18 ширхэг нийт 123 ширхэг барилгын хэв хашмалыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгч “*******” ХХК-д өгөхөөр тохиролцжээ.

 

Иймд нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжилж буй 44,188,700 төгрөгийн 13,231,000 төгрөгөөс татгалзаж 30,957,700 төгрөг гаргуулахаар болж, хариуцагч “Тод бат Андууд” ХХК нь 30,957,700 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хүсэлт, тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК /төлөөлөгч   / нь нэхэмжилж буй 44,188,700 төгрөгийн 13,231,000 төгрөгөөс татгалзаж 30,957,700 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч “Тод бат андууд” ХХК /төлөөлөгч / нь 30,957,700 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч 25,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор бэлэн төлж, үлдэгдэл 5,957,700 төгрөгийн оронд 60х120 хэмжээтэй хэв хашмал 105 ширхэг, 30х120 хэмжээтэй хэв хашмал 18 ширхэг нийт 123 ширхэг барилгын хэв хашмалыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгч “*******” ХХК-д өгөхөөр тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хүсэлтээр хариуцагч Ц.******* нь тус маргааны хувьд ямар нэгэн хариуцлагаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,893 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч “Тод Бат андууд” ХХК-иас 189,450 төгрөгийг, орон нутгийн төсвөөс 189,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

4.Энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР