Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 521

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ноён сум, *******т оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/,

 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдэлд 1974 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сар хүртэл мал маллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1971 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан Хөдөлмөрийн дэвтрийн цалин бичилт, архивын лавлагаа хоёр нь хоорондоо зөрөөд, мөн дэвтрийн гарын үсэг бас зөрүүтэй байгаа тул өндөр насны тэтгэврээ авж чадахгүйд хүрээд байна. Иймд миний 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мал маллаж байсныг минь тогтоож өнгө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдэлд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “С.******* нь 1973 оноос эхлэн Өмнөговь аймгийн Ноён сумын 35 жил нэдэлд тэмээчнээр ажиллаж 1990 оныг дуустал ажилласан. Одоог хүртэл тус суманд малчин. Энэ хугацаанд тасралтгүй ажилласан. Одоог хүртэл ажиллаж л байна. Би хамт ажиллаж байсан. Нэг бригадад хоёр өөр хэсэгт тэмээчин байсан. Тийм учраас ажилласан байдлыг мэднэ.” гэх мэдүүлэг,

2.Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “С.******* 1970 он гаргаад илгээлтээр Өмнөговь аймгийн Ноён сумын 35 жил нэгдэлд тэмээчин болж очиж хувьчлал хүртэл тус нэгдэлд тасралтгүй ажилласан. Дундуур нь цэрэгт явж ирсэн. Одоог хүртэл тэндээ малаа маллаж байгаа. Сар өдрийг сайн хэлж мэдэхгүй байна. Би тус нэгдлийн хүзүү багт тэмээчин байсан. Нэг сум нэгдэлд хамт ажиллаж байсан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 616 тоот С.******* нь Өмнөговь аймгийн Ноён сумын 35 жил нэгдэлд 1973-1974, 1977-1989 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

5.Өмнөговь аймгийн Ноён сумын Социалист хөдөлмөрийн 35 жил нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот тогтоолын хуулбар,

6.Өмнөговь аймгийн Ноён сумын 35 жил нэгдлийн даргын 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 19 тоот тушаалын хуулбар,

7.Өмнөговь аймгийн Ноён сумын 35 жил нэгдлийн даргын 1971 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6 тоот тушаал, тушаалын 3-р хавсралтын хуулбар,

8.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Нэхэмжлэгч С.******* нь 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 616 тоот С.******* нь Өмнөговь аймгийн Ноён сумын 35 жил нэгдэлд 1973-1974, 1977-1989 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Өмнөговь аймгийн Ноён сумын Социалист хөдөлмөрийн 35 жил нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот тогтоолын хуулбар, Өмнөговь аймгийн Ноён сумын 35 жил нэгдлийн даргын 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 19 тоот тушаалын хуулбар, 1971 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6 тоот тушаал, тушаалын 3-р хавсралтын хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч С.*******гийн хүсэлтийг хангаж, түүний 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ын 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг байдлыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР