| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0584/Э |
| Дугаар | 591 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 591
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч П.Энхболд,
Хохирогч ..............,
Шүүгдэгч .................. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б......... овогт Э.............. ................т холбогдох эрүүгийн .................дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1.......... оны ........ дүгээр сарын .......-ны өдөр ........... аймагт төрсөн, ...... настай, эрэгтэй, ............ боловсролтой, мэргэжил......, ам бүл ........ ........, ......... хамт ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ............... овогт ........гийн ....... /РД:.........../.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Э.У нь 2019 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрлийн 43-04 тоотод оршин суух өөрийн найз Б.Мын эзэмшлийн 97-49 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хохирогч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 43-04 тоотод оршин суух Б. М шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 18-ны орой манай гэрт У, Тука, Насанжаргал нар хүүхдүүдтэйгээ орцгоогоод юм яриад сууж байтал У найзаа дуудчихлаа гээд Ээгий гэсэн байхаа нэрийг нь сайн санахгүй байна дуудсан байсан энэ найз нь ирээд бас архи уусан. Тэгээд гэрт нээх удаагүй Насанжаргал хүүхдээ аваад гэррүүгээ харьсан ба манай гэрт У, түүний найз Ээгий, Тука нар үлдсэн. Бид нар нийт 0.5 граммын 3 шил архи хувааж уусан. Бид 4 юм ярьж сууж байгаад сүүлийн архины тал хүртэл уугаад бүгд гэр рүүгээ харихаар болж шөнийн 03-05 цаг болж байхад У найзтайгаа явлаа гээд манай гэрээс гарсан. Тэгээд маргааш нь 15 цагийн үед Замын цагдаагаас та 94-49 УБЭ машины эзэн мөн үү гэхээр нь мөн гэсэн чинь Сонгинохайрхан дүүрэгт таны машин аваар хийсэн байна 2 эрэгтэй хүн машинаас гарч зугтсан байна гэхээр нь У найзтайгаа миний машины түлхүүрийг аваад явсан байна гэж бодсон. Ингээд У руу залгатал утсаа авахгүй байсан. Миний машин 43 дугаар байрны гадна ил зогсоол дээр байрласан байсан ба машины түлхүүр алсын удирдлагатай учраас хаана байгааг нь амархан олсон байх, 90.000 төгрөгийг төлж ачилгын мөнгө 60.000 төгрөгийг төлж авсан. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Арвижих Эстимэт үнэлгээний газар машинаа үнэлүүлсэн, хохирлын мөнгө 6.000.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр гомдол, саналгүй гэв.
2. Гэрч Э. У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Бид хэд 0.5 граммын Сархад нэртэй архийг дэлгүүрээс авчихаад Мын гэр рүү орж ууцгаасан. Насанжаргал нээх удаагүй гэр рүүгээ явсан. Нэг мэдэхэд манай наиз Ээгий Мын гэрт ирчихсэн байсан би өөрөө ярисан юм уу Ээгий над руу ярисан юм уу санахгүй байна. Тэгээд ямар ч байсан гэгээ орчихсон байсан би нэг мэдэхэд Баянхошууны эцсийн тэнд Мын машиныг жолоодчихсон Ээгий хажууд унтчихсан байхаар нь ухаан ороод хүүөээ энд юу хийж яваан болоо М, Тука 2 унтаад үлдсэн одоо Мынх руу явья гээд Хилчин хотхон руу явж байхдаа Лексус ар экс-450 маркийн тээврийн хэрэгслийг мөргөчих шиг болохоор нь айсандаа Ээгийтэй хамт ослын газраас зугтаасан…” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
3. Гэрч ....... мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…. 03-04 цагийн үед У түүний найз 2 явлаа гээд гарсан, тухаин үед Мын машины түлхүүрийг хэн нэг нь авч гарсаныг хараагүй, харин маргааш нь М яриад У коридорт байсан машины түлхүүрииг аваад машин унаж яваад аваар хийчихсан байна гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
4. Гэрч ........... мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр гэртээ байж байсан чинь найз У надруу залгаад Мын гэрт хүрээд ир лагер явья гэхээр нь Мын гэрт очсон чинь М найз эмэгтэйтэйгээ У тэр 3 архи уугаад сууж байсан. Надад архинаас хийж өгөхөөр нь би ойролцоогоор 50 грамм уугаад өөр уугаагүй. Тэгээд У өглөөгүүр байхаа явья гэхээр нь би хамт гарсан. Бид 2-ыг гарахад М түүний найз 2 сэрүүн байсан нилээн согтуу байсан. Мын гэрээс гараад байрных нь гадна байсан приус 30 маркийн машинд суугаад У жолоодоод дэлгүүр орьё гээд явсан би унтчихсан байсан нэг мэдсэн чинь хаана гэдгийг нь мэдэхгүй байна У хар өнгөтэй маркийг нь мэдэхгүй машины араас мөргөчихсөн байсан…” гэх мэдүүлэг \хх-ийн 18 тал\,
5. Арвижих Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан \хх-ийн 14-р хуудас\,
6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 тал/,
7. Шүүгдэгч Э.У шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...Би нэг ухаан орсон чинь Баянхошууны тэнд аваар хийчихсэн Энэрэл хажууд унтаж байхаар нь юу болов гээд хартал лексус 450 маркийн машины араас мөргөсөн байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би Мд учруулсан 6 сая төгрөгийг сайн дураараа төлж өгнө. Маш их гэмшиж байна…” гэх мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Э.Уын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.М нь шүүх хуралдаан дээр “…2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Арвижих Эстимэт үнэлгээний газар машинаа үнэлүүлсэн, хохирлын мөнгө 6.000.000 төгрөг нэхэмжилж байна…” гэж мэдүүлэв.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дүгээр бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байх тул хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч П овогт Э-ийн У-ыг бусдын авто тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг 450 /дөрвөн зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлэхийг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдоогүй болно.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.У-аас 6.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мд олгосугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийн оролцогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР