| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00481/И |
| Дугаар | 522 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, 2-р хэсэг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/
Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн үеийн Өмнөговь дахь Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажилд орж тасралтгүй 1982 оноос 1992 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийг хүртэл ажиллах үед байгууллагын өөрчлөлтын улмаас татан буугдсанаар ажлаас 1992 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр №153 дугаар тушаалаар гарсан. Миний бие 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажилласан нь үнэн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “Б.******* Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар 1981 оноос 1992 оны сүүлийг хүртэл ажилласан. Сар, өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хүнсний 2 дугаар, Далангийн 5 дугаар дэлгүүр, 4 дүгээр дэлгүүрүүдэд ажиллаж байсан. Хамгийн сүүлд 4 дүгээр дэлгүүрт ажиллаж байсан. Би Худалдаа бэлтгэлийн трестэд 20 гаруй жил ажилласан. *******тай хамт ажиллаж байсан болохоор мэдэж байна” гэх мэдүүлэг,
2.Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “Б.******* 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны сүүлийг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажилласан. Гарсан сар, өдрийг сайн хэлж мэдэхгүй байна. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би 1981 оноос хойш 20 гаруй жил худалдааны байгууллагад ажилласан. Тийм учраас би энэ хүний ажилласан байдлыг сайн мэднэ.” гэх мэдүүлэг,
3.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчээс *******д олгосон итгэмжлэл,
4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 608 тоот Б.******* нь Өмнөговь аймгийн Худалдаа нийтийн хоол бэлтгэлийн трестэд 1983-1990 онуудад худалдагч, кассаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,
5.Худалдааны техникийн сургуулиас 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6.Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 66 тоот тушаалын хуулбар,
7.Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 33 тоот тушаалын хуулбар,
8.Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 138 тоот тушаалын хуулбар,
9.Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 84 тоот тушаалын хуулбар,
10.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Нэхэмжлэгч Б.******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 608 тоот Б.******* нь Өмнөговь аймгийн Худалдаа нийтийн хоол бэлтгэлийн трестэд 1983-1990 онуудад худалдагч, кассаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Худалдааны техникийн сургуулиас 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Даланзадгад хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 66 тоот, 1985 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 33 тоот, 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 138 тоот, 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 84 тоот тушаалуудын хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР