Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, “*******”-д оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/

 

   Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, ******* тоотод оршин суух ******* овогтой *******гийн ******* /РД: /

 

   Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.*******тай 2006 онд гэр бүл болж, хүү төрсөн. 2008 оноос хойш хамтран амьдрах боломжгүй болсон. Үүнээс хойш Б.******* нь гэр бүл хүүхэдтэй болсон болно. Бидний дунд эд хөрөнгө, хүүхдийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ

Хариуцагч  Б.*******  шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: “Д.******* гэрлэлт цуцлуулах өргөдөлтэй танилцлаа. Надад эд хөрөнгийн маргаан байхгүй, гэр бүл салалтыг зөвшөөрч байна. Иймд гэрлэлтийг яаралтай шийдэж өгнө үү.” гэжээ. 

 

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Б.******* нар нь 2004 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, тэдний  дундаас 2006 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Л. төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь  тусдаа амьдарч байгаа бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч дээрх ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 73 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Д.*******, Б.******* нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

 

3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР