| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00439/И |
| Дугаар | 528 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 528
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 2-р баг ******* тоотод оршин суух *******гийн *******
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2-р баг ******* тоотод оршин суух ийн /РД:/
Газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.******* нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны үеэр миний газрын гэрчилгээг 7 хоногийн хугацаатай 320,000 төгрөгийн барьцаанд тавьчихаад өгье гэж хэлээд авч явсан. Түүнээс хойш гэрчилгээг эргүүлж өгөлгүй 5 сар болж байна. Миний бие 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд уг газрын гэрчилгээгээ барьцаалж банкнаас зээл авч үр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт суулгах гэсэн боловч зээл авах боломжгүй болоод байна. Уг газрын гэрчилгээг Г. гэх хүн барьцаалж зээл авсан бөгөөд Ц.*******ын зээлсэн 320,000 төгрөгөөс би нэг ч төгрөг өөртөө аваагүй болно. Эдгээр хүмүүс ядарсан эмэгтэй намайг хохироож үгсэн хуйвалдаж, миний газрын гэрчилгээг өгөхгүй байна. Иймд Ц.*******, Г. нараас миний газрын гэрчилгээг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Л.******* 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “******* овогтой ******* миний бие нь Ц.*******оос Газрын гэрчилгээ гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан ба энэ хүнээс газрын гэрчилгээгээ авсан учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ц.*******, Г. нарт хариуцагдах Газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тус нэхэмжлэлд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. Нэхэмжлэгч Л.******* нь газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдсон, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Л.*******ийн нэхэмжлэлтэй, Ц.*******, Г. нарт холбогдох газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Л.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР